Monday, February 10, 2014

* * * * * * * * * * *



Яг үүнийг л Дугдуга ах түрүүнээс хойш мэдэхийг хүссэн зүйл юм. Тэр ах чамд зааж өгөөд сайн байвал унага худалдаж авч өгнө гэсэн биз? Үгүй ээ. Тийм биш. Би ахаас шууд асууж үзнэ ээ. Тэг ээ. Асуугаад үз. Дугдуга ах аа. Би өөрөө ч яаж сурснаа мэдэхгүй байна. Мэдсэн үедээ таньд хэлж өгнө. Сайн байна. Одоо болиод явья. Гэвч харж байгаарай. Надаас юу ч юм хийж өгөөч гэж гуйгаад үзээрэй. Ах уурлан миний гарыг татаж чангаалаа. Намайг дахин гэрлүү дагуулж явангаа ах надаас хариугаа авах шалтаг эрж байх шиг. Сайн юм боллоо. Тэнэг минь. Чи дэндүү эрт уншиж сурлаа. Одоо энэ жил 9 сард сургуульд орох хэрэгтэй болж. Тэр нь Жандира эгчийн ч бодол байлаа. Тэгвэл өглөө өдөрт гэр дотор чимээгүй байж, би ч зөв хүмүүжилтэй хүүхэд болно гэсэн бодол юм. Риүсангпаүллугийн зам дээр зам гарах дасгал жаахан хийж үзье. Би үргэлж чамайг дагуулан хажууд чинь явж чадахгүй шүү дээ. Чи ухаантай болохоор сайн хийж чадна байх.


За май энэ унага. Одоо үнэн эсэхийг мэдмээр байна даа. Ах сонин дэлгэн эмийн зарыг хуруугаар заалаа. Энэ эмийн бүтээгдэхүүн нь эмийн сан ба зөвшөөрөлтэй газруудаар зарна. Эдмонд ах гэнэт цочин арын хашаанд байдаг Диндиня эмээг дуудахаар явлаа. Ээж ээ, Жэжэ эмийн сан гэдэг үг хүртэл яг уншсан. Хоёул унших зүйл өгч, би нэг ч алдалгүй энэ юу вэ гэж асуун уншлаа. Эмээ хорвоо өөрчлөгдөө юмуу гэж амандаа бувтнана. Би унагаа авч, Эдмонд ахыг нэг удаа тэвэрлээ. Тэрээр миний жаахан эрүүг өргөн хөөрөлдөө автан хашгирлаа. Үнэхээр суутан юмаа. Чи томрох болно. Чамайг Жэжэ \ Иосефийн португал \ гэсэн нь санамсаргүй юм биш. Чи нар болж, одод чамайг тойрон гэрэлтүүлэх болно. Би түүний үгийг огтхон ч ойлгосонгүй. Би ахыг өлийн харж, Дугдуга ахын хэлсэнчилэн хачин хүн ч байж магадгүй гэж бодлоо. Чи сайн мэдэхгүй байх. Тэр чинь Египетийн Иосефийн тухай. Чи жаахан том болвол тэрийг ярьж өгөмз. Би яриа л гэвэл галзуурмаар дуртай. Төвөгтэй байх тусам илүү дуртай. Би удаанаар унагаа илж байгаад Эдмонд ахыг харж асуулаа. Дараагийн долоо хоног болоход ах намайг том болно гэж бодож байна уу?
 

No comments:

Post a Comment