Monday, February 10, 2014

* * * * * * * * * * *



Жэжэ ах аа. Яасан бэ, Рүис? Ах яаж амьтны хүрээлэнг тийм сайн мэддэг юм бэ? Би их олон удаа явж үзсэн юм байхгүй юу. Тэр нь худлаа байсан. Үнэндээ Эдмонд ахаас дуулсан зүйлүүд. Ах намайг амьтны хүрээлэнрүү дагуулж явна гэж амласан. Гэвч ахын алхаа дэндүү удаан болохоор бид амьтны хүрээлэнд хүрэх үед юу ч үзэж чадахгүй болчихсон. Дугдуга ах урьд нь аавтай хамт нэг удаа явсан удаатай. Миний хамгийн дуртай амьтны хүрээлэн бол Изабел хотын Дөрүмунг замд бий. Дөрүмунг гэж хэн болохыг мэдэж байна уу? Чи мэдэхгүй байх нь аргагүй. Чи бага байгаа болохоор мэдэхгүй байгаа юм. Тэр чинь ертөнцийн эзний найз. Ертөнцийн эзэн хос араатантай амьтны хүрээлэнг барихад тусалсан юм байхгүй юу. Чи жаахан том болвол..... Кларра ба Рара эгч одоо хүртэл ярьсаар л. Би жаахан том болвол яана гэж? Энэ хүүхэд үнэхээр яршигтай золиг шүү. Чамайг том болвол амьтны тоог зааж өгнө гэсэн юм. Хориос хорин тав хүртэл. Би тэнд үнээ, шар үхэр, баавгай, буга, бар байдгыг мэднэ. Гэвч хаана байгааг нь мэдэхгүй юм байхгүй юу. Чамд буруу зүйл заахгүйн тулд би ч бас сурна. Одоо Рүис залхаж эхэллээ. Жэжэ ах аа. Овоохой гэрийг дуулаад өг. Энд амьтны хүрээлэнгээс үү? Хүн дэндүү олон байна ш дээ. Үгүй ээ. Хүмүүс бүгд явчихсан. Дэндүү урт даа. Чиний дуртай бадгыг л дуулж өгье. Би тэр хэсэг голионы тухай гэдгийг мэдэж байлаа. Тиймээс цээжээ түрэн дууллаа. Чи намайг хаана ирснийг мэдэх үү? Жимсний цэцэрлэгийн хажуу дахь урцан овоохой гэр Тээр тэнд далай харагдан Өндөр уулын довон дээр овоохой гэр гэдэг ...... Дууны олон бадгыг алгасан өнгөрөв. Нарийхан наргил модны завсарт Голио дуугаа дуулна. Жаргах нарны мөнгөлөг туяа Саравчны үзүүрт тэнгэрийн хаяа зүүгдэнэ. Цэцэрлэгт усан оргилуур дуулж Ирмэгт нь хар шувуу жиргэнэ. Би дуугаа болилоо. Тээр тэндээс эгч нар намайг хүлээн цувран сууж байлаа. Тэр үед нэг бодол урган гарав. Тэр нь шөнө болтол амралтгүй дуулах. Тэгвэл эгч нар ч бас дуусахад ядрах юм. Тиймээс жаахан овоохойг дуустал нь дахин дууллаа. Тэгээд хайрт аялагчид ба рамунаг хүртэл дуулав. Бас рамунагийн өөр хоёр дууны бадгыг ч дууллаа. Гэхдээ илүүг чадсангүй. Нүдний өмнүүр харанхуйлав. Эцэст нь өнөөдөр ч бас зодуулах хэрэгтэй. Рара эгч ээ, зод. Би нуруугаа тавьж өглөө. Тэгээд шүдээ зуув. Рара эгч углаашаа бариад галзуурсан мэт чанга цохилоо.

No comments:

Post a Comment