Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Миний бие бага зэрэг сайжирлаа. Одоо жаахан ч гэсэн хоол идэж, бөөлжихөө болив. Гэвч миний дуртгал сэргэх үед урьдын адил бие халуурч дахин чичрэн хүйтэн хөлс цутгадаг байлаа. Манггараддиба галт тэрэгний дуу санаанд орвол түүний хэдэн хэсэг болгоод хаяж буй хар дарсан зүүдэнд зовдог байв. Ббурөддүга ахыг тэгж дагуулж явах байсан бол яагаад намайг илгээхгүй байгаа юм бэ гэж асуудаг байв.
Кларра эгч ойртон ирээд миний духанд хөлсөнд норсон үсийг самнаж өглөө.
Жэжэ, битгий уйл. Одоо бүх зүйл өнгөрсөн шүү дээ. Чи авахыг хүсвэл миний манго модыг ч өгье. Тэгээд хэн ч түүний жимсэнд хүрч чадахгүй болгоод өгье.
Гэхдээ одоо мангоны мод ямар хэрэгтэй гэж. Бөх бат шүд ч үгүй, манго ч бас илүү дэлгэрэхгүй............, тэгээд миний раимжүржийн мод ч удахгүй ид шидээ алдаж бусад моднууд шиг болно доо. Тэр бол ядуу охины мөрөөдөл төдий зүйл.
Хүн үхнэ гэдэг яасан амархан юм. Тэр нь зөвхөн галт тэрэг галзуурах адил давхиж ирэн төдийд. Гэвч би тэнгэрийн оронд очих нь дэндүү хэцүү гэдгийг ойлголоо. Бүх хүмүүс миний гар хөлнөөс зуурч, тавихгүй байсан учраас явж чадсангүй.
Кларра эгчийн чин сэтгэл болон халуун дулаан асрамжийн ачаар эцэстээ миний бие жаахан дээрдэж, ярьж чадахаар боллоо. Аав намайг шөнө ч гарч чадахаар болголоо. Дугдуга ах, Жандира эгчэд дэндүү аймаар царайлан сөргөлдөхөд хүнлэг сэтгэл нь зовоон царай нь цонхийв.
Одоо болиход болно шүү дээ. Дугдуга?
Эгч миний сэтгэлийг мэдэхгүй болохоор тэр. Би Жэжэгийн төлөө л хэлсэн юм. Гэвч одоо ч уучлахыг хүсмээр байна. Жэжэг унтах үед хичнээн удаа нүүрэнд нь хүрч уйлсныг мэдэхгүй.
Одоо тэгж уйлахгүй байсан ч болно. Одоо бүгд том болцгоосон ш дээ. Тэгээд ч Жэжэ дахин амьдарч байна ш дээ. За, одоо бүгдийг март. Тэгээд Мижэриа И Пумигийн дэлгүүрт очоод өтгөн сүү худалдаад аваад ир.
М. Гэвч мөнгө өгөх хэрэгтэй ш дээ. Одоо тэр дэлгүүрээс аавын нэрээр зээл авч болохгүй.
Туйлдсан миний бие зүүд зүүдлэх адил заримдаа ухаан санаа балартдаг байлаа.
Тэр нь шөнө өдрийг ялгахгүй. Халуун нь хэвээрээ үлдэж, цээж чичрэн салганаж, сэтгэл барихын аргагүй байдаг өвчний шинж тэмдэг аажимдаа алга боллоо.
Нүдээ нээж, хагас бүдэг бадаг байдалд байх үед Кларра эгч миний ийм байдлыг түргэн ажигладаг байлаа. Тэгээд өрөөнөөсөө ганхдаг сандал авчиран намайг амраахаар тавив.
Гуду, одоо харанхуй болчихсон уу?
Тийм ээ. Шөнө болсон.
Хаалга жаахан онгойлгоод өгөөч.
Толгой чинь өвдөхгүй байгаа?
Зүгээр байх аа.
Тэгмэгц сарны гэрэл урсан орж ирээд цонхонд зүүгдэх сайхан тэнгэрийг харж чадлаа. Тэнгэрлүү хармагц нулимс асгарлаа.
Жэжэ, гэнэт юу болов оо? Тэнгэр дэндүү сайхан байна ш дээ. Хүүхэд Есүс чиний төлөө цэнхэр тэнгэрийг бэлдлээ гэж надад хэлсэн.
Гэхдээ эгч тэр тэнгэр надад ямар учиртай болохыг ойлгох аргагүй.
Кларра эгч нүүрээ ойртуулан миний гарыг чанга атгаад зөөлнөөр тайвширууллаа. Нүүр нь жаахан турж эцсэн байв.
Жэжэ, энийг хар. Чи одоо удахгүй бие чинь дээрдэнэ. Тэгвэл цаасан шувуу ч нисгэн, сувд ч хэлхэн, модонд ч авирч гарч чадна. Мингингнюд дууны номноос дуу ч дуулж өгч чадна. Энэ бүх зүйл сайхан биш гэж үү? Одоо тэгтлээ их уйтгартайгаар гудамжаар дэмий тэнэх шаардлагагүй болсон. Одоо бүх хүмүүс чамайг ойлгох болно. Чи тосгоноор хөгжилтэйгээр гүйж харайж явбал хүмүүс баярлах болно. Тийм болохоор чи босох хэрэгтэй. Амьдрах хэрэгтэй. Амьдралгүй яахав.
Ойлголоо. Эгч ээ. Би тэрнээс илүүг хүсэхгүй. Сайн эдгэрвэл дахин сахилгагүй хүүхэд болно. Магадгүй Гуду эгч ойлгож чадахгүй байх. Гэвч би илүү сайн хүүхэд болмооргүй байна.
Тийм ээ. Албаар сайн хүүхэд болох гэх шаардлагагүй. Байдгаараа бусад хүүхдүүд шиг тийм л байвал болно.
Юуны тулд? Эгч ээ. Хүмүүс зодно шүү дээ.
Тэрээр хоёр гараараа миний нүүрийг барьж ингэж хэллээ.
Жэжэ. Сонсож бай. Би амлая. Чи л би бол хэн ч огт хэн ч бурхан тэнгэр ч гар хүрч чадахгүйгээр хийнэ. Амьдралаараа тангараглая. Итгэж байна уу?
Би толгойгоо дохилоо.
Гэхдээ сүүлд нь амь насаа барьж тангараглая гэдэг чинь ямар утгатай юм бэ?
Анх удаа Кларра эгч цайлганаар инээлээ. Би үнэхээр удаан хугацааны дараа хэцүү үгийн утгыг асууж эхлэн энэ нь би дахин амьдарч эхэлж байгааг харууллаа.
Би худалч байвал хэн намайг үхэхэд ирж өгөх юм бэ? Тиймээс тийм тангараг өргөж байгаа юм.
Би үнэхээр сайхан тангараг гэж бодлоо. Тэгэхдээ амь нас гэдэг үгийг сонсмогц гэнэт Ббурөддүга ах өнгөрөөд хэдийн хэд хоног өнгөрснийг ойлгож мэдлээ. Кларра эгч тэрнээс гадна олон янзын тангарагын тухай ярьж өгсөн боловч би ахын гэрт харсан хоёр цэнхэр болон канари шувууг бодлоо. Тэр шувууд яасан бол? Өрөвдөлтэйгээр өлсөж үхсэн ч байж магадгүй. Тэгээгүй бол хэн нэгэн шувууны торны үүдийг онгойлгож өгөн эрх чөлөөг олж ниссэн ч байж магадгүй. Үгүй ээ, ямар ч байсан үхсэн байх. Тэр шувууд жаахан ч гэсэн нисэж мэдэхгүй болохоор. Жүржийн модны навчин дор хошуугаа нуух гээд нуугдаж байгааг тосгоны сахилгагүй хүүхэд хатуу сумаар буудаж байж ч магадгүй. Хүүхдүүдийн шидсэн чулуунаас зугтааж чадахгүй байж байж ч магадгүй.
Одоо гэр доторх уур амьсгал урьдынхтай адил боллоо. Энд тэндээс хашгирах дуунуудыг сонсож чадахаар болж, ээж дахин ажилдаа явлаа. Ганхдаг сандал дахин байрандаа буцаж........Кларра эгч л намайг тууштай харж хандаж байв. Миний дэргэдээс огтхон ч холдолгүй асарч өглөө.
За, энэ тахианы шөл жаахан идээд үз. Жандира эгч чамд өгөх гэж хар тахиаг барьсан юм. Энэ сайхан амттай үнэрийг үнэрлээд үз.
Би халбаганаас суунаглан гарах халуун утааг харав.
Чи хүсвэл над шиг ингэж кофенд талх дэвтээгээд идээд үз. Гэвч чимээ гаргаж болохгүй. Харахад их муухай.
Чи одоо ямар юм бодож байна? Хар тахиаг барьсан гээд уйтгарлачихсан уу? Тэр тахиа урт насалсан. Одоо өндөг ч гаргаж чадахгүй болсон шүү дээ.
Манай гэрийг олох гэж их хичээх байх даа?
Чи түүнийг урьд нь амьтны хүрээлэнгийн ирвэстэй адилхан гэдгийг мэдсэн. Гэхдээ хүмүүс энд түүнээс илүү эсрэгээр ширэнгэн дотроос хар ирвэсийг худалдаж авч ирдэг байхгүй юу.
Үгүй, тэр хугацаанд хаагуур яваад байсан юм бэ?
Эгч ээ, юу ч идмээргүй байна. Идвэл бөөлжих юм шигээ.
Тэгвэл дараад нь идээрэй.
Тэгмэгц Ббурөддүга ахтай ярьж байсан яриа намайг барьж зогсоохын аргагүйгээр усны хөөс адил үсрэн гарлаа.
Амласан биз. Сайн хүүхэд болно гэж тэгээд одоо зодоон ч хийлгүй, хараал мэтийн зүйлийг ч хэрэглэхгүй, бүнда мэтийн муу үг ч хэлэхгүй......тэгээд ч би хэзээд чиний дэргэд байж баймаар байна........
Кларра эгч уйтгартайгаар намайг ширтлээ. Намайг дахин мингингнютэй ярьж байснаа хэллээ гэж бодох шиг боллоо.

No comments:

Post a Comment