Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Дугдуга ах аа, шинэ гэрт очиж үзэв үү? Үгүй, чи. Зав гарвал очино. Яах гэж? Мингингнюг ямар байгааг харах гэж. Мингингню гэж бас ямар чөтгөр нь вэ? Тэр чинь миний раимжүржийн мод. О, сайн зохисон нэр байх чинь. Чи ч суут ухаантан даа. Ах инээнгээ сарны гэрлийг \ модоор хийсэн унага – тоглоом\ шинээр сэлбэснээ ямар болсныг харж байв. Тийм үү, тэгээд тэр мод ямар байна гэнэ? Жаахан ч өндөр болоогүй юм шигээ. Юу ч байсан хараад л байвал өсөж байгааг мэдэх аргагүй. Ямар вэ? Энэ гоё байна уу? Чиний хүссэн бариул болж уу? Өнг. Дугдуга ах. Яаж ингэж сайн хийдэг байна аа? Бүгдийг шүү. Тахианы байр, шувууны байр, аквариум, хашаа, тэгээд төмөр хашаа ч....... Тэр чинь хүн бүхэн эрвээхэй зангиатай хүн болох гэж төрдөггүй учраас тэр. Гэвч чи ч бас хүсвэл сурч чадна. Би чадахгүй байх аа. Түүнд чинь авьяас хэрэгтэй. Ах хэсэгхэн зуур ажлаа зогсоон инээмсэглэн намайг харлаа. Тэр нь Эдмонд ахын тэгж хэлснийг буруушааж байх шиг санагдана. Гал тогооноос Диндиня эмээ дарсанд дарсан талх хийж байв. Крисмасын оройн хоол тэр юм. Би Дугдуга ахад ингэж хэллээ. Тэрийг хар. Тийм юм ч үгүй хүмүүс зөндөө. Талх барихын тулд архи болон салатанд хийх жимсийг худалдаж авсан хүн нь Эдмонд ах. Дугдуга ах Банггү хотын казинод Рүис болон надад тохиолдсон явдлыг мэдсэн учраас энэ ажлыг шаргуу хийж өглөө. Ядахнаа Рүис бэлэг авч чадах нь. Сарны гэрэл гэж дууддаг тоглоомон унага. Хуучирч удсан ч анхандаа үнэхээр гоё, миний хайрладаг тоглоом байсан юм. Дугдуга ах аа.
М. Хэл хэл.
Крисмасаар үнэхээр бэлэг авч чадахгүй юу?
Магадгүй тэгэх байх.
Илэн далангүй хэл л дээ. Ах намайг муу хүүхэд гэж боддог уу?
Тийм ч муу хүүхэд биш ээ. Асуудал нь чиний цусан дах чөтгөрт байгаа юм.
Крисмасаар тэр чөтгөр гарчихвал сайхнаа. Амьдралдаа ганц удаа ч гэсэн чөтгөр хүүхдийн оронд хүүхэд есүс төрвөл сайхан байна даа.
Хэрэв, үгүй. Шинэ онд гарна биз? Юуг ч тэгж нэгд нэггүй мэдэх гээд байлгүй, над шиг бай. Би юу ч хүсэхгүй. Тэгэх юм бол цөхрөхгүй юм байхгүй юу. Хүүхэд есүс гэдэг чинь хүмүүсийн ярианд л байдаг. Тийм сайхан ч юм биш. Санваартан гуай ч хэзээд сүмд заадаг шигээ байдаггүй юм.
Хэсэг байзнангаа өөрийн бодлоо зөв эсэхийг эргэлзэж байх шиг.
Чи дэндүү сахилгагүй болохоор бэлэг авч чадахгүй нь гэж бод. Гэвч Рүис нь?
Тэр хүүхэд чинь тэнгэрийн элч.
Тэгвэл Кларра эгч?
Адилхаан.
Би?
Харин ээ. Ах заримдаа. Мм. Минийх гэх зүйлийг булаадаг боловч, тэхдээ цайлган талдаа.
Рара эгч нь?
Жаахан өвтгөж зодох нь зоддог боловч, бас ч зүгээр.
Тэгвэл Жандира эгч?
Яахав дээ. Тийм ч муу биш.
Ээж?
Дэндүү сайн. Зодсон ч намайг өрөвдөөд зөөлөн зоддог юм байхгүй юу.
Аав?
Сайн мэдэхгүй байна. Аав азгүй хүн шигээ. Над шиг бас гэр бүл дотрох чөтгөр байж магадгүй. Тийм ээ. Манай гэрийнхэн бүгд цайлган сайн хүмүүс. Гэхдээ яагаад хүүхэд есүс бидэнд сайн байж чадахгүй байгаа юм бэ. Паүллябэри багшийн гэрт очоод үз. Ширээнийхээ хөл нь тахийтал хоол тавьсан байгаа биз. Балүласөбуасө гуайн гэр ч бас. Раимүндөпазө гуайн гэрийг хэлэх ч шаардлагагүй.
Анхандаа Дугдуга ахын царай уйлах гэж байгаа юм шиг харагдлаа.
Тиймээс би есүс нь ядуу харагдахын төлөө төрсөн гэж боддог. Том болоход баячууд л сайн хүн шиг харагддаг. Одоо больё. Ийм яриа нь нүгэл болдог гэнэ лээ.
Ах зориг нь мохоод үгээ үргэлжлүүлж чадсангүй.
Тэрээр толгойгоо гудайлгасан чигтээ тоглоомыг илж байв.

No comments:

Post a Comment