Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Би дөрөв хоног өдөр шөнө юу ч идэж чадалгүй шаналлаа. Бүх бие галын дөл шиг халуун байж, юу ч идсэн шууд бөөлжиж гаргана. Өдөр ирэх тусам бие сульдан тамирдаж, яс арьс боллоо. Хэсэгхэн хугацаанд ухаан орвол гөлрөн хана ширтэх төдий. Эргэн тойронд гэрийнхний яриа дуу чимээ бүдэгхэн дуулдана. Тэд юу ч юм хэлэхийг таамаглан ойлгох үе ч байлаа. Гэхдээ амаа нээх ч хүч байсангүй. Хурдан тэнгэрийн оронд явахсан гэж хүсэх төдий байв.
Кларра эгч анхнаасаа миний өрөөрүү шилжин ирж, шөнө цурамхийлгүй хонож миний толгойн дэргэд сахин суудаг байв. Тэрээр хэсэгхэн зуур ч дэргэдээс холдолгүй шөнө ч жижигхэн дэн асаасан чигтээ намайг асарлаа. Бүх гэрийнхэн жаахан ч чимээ гаргахгүй гэж хичээн алхаандаа хүртэл анхаарал тавилаа. Диндиня эмээ ч өвчтэй биеэ чирэн ирж, намайг эргэв.
Дугдуга ах олон удаа миний дэргэд ойртон ирж, хоёр нүд маань нээлттэй харж байхад заримдаа ингэж бувтнадаг байв.
Жэжэ, тэр худлаа байсан. Надад итгээрэй. Би муу амьтан. Зам өргөтгөнө гэж хэлсэн үг бүгд худал.
Гэр дотор нам гүм чимээгүй. Хэн ч жаахан ч чимээ гаргахгүй гэж хичээлээ. Бүгд нам дуугаар ярьж, ээж шөнө бүр миний дэргэд сахиж байв. Гэвч би урьдын адил ахын царайг мартаж чадахгүй байлаа. Түүний чанга инээд, Бразил хүнээс жаахан өөр түүний ярих байдал, цонхны гадна байгаа өвсний хорхойн дуу хүртэл түүний сахлаа хусах чимээ шиг сонсогдоно. Ахыг мартах аргагүй. Одоо л сэтгэл өвдөж байгааг ойлгож байх шиг. Өвдөлт нь огтхон ч муурч унатал зодуулсан үеийнх биш байлаа. Хөлийн уланд орсон шилний хагархайг гаргах гэж эмнэлэгт очин хутгаар зүсэх үеийн махны өвдөлт ч биш. Ийм өвдөлт нь тэр газар миний жаахан зүрхнээс гарч байв. Тэр нь хэнд ч нууцаа хэлж чадалгүй өвдөлтөө хадгалан үхэж яваа хүнийх л байсан. Бас тэр өвдөлт нь хоёр гар хов хоосон мэдрэмжийг өгч, толгой доторх дүйнгэтсэн чигээр дэрэн дээр ухаан санаагаа эзэмдэх хүч ч өгсөнгүй.
Шарх нь аажмаар муудлаа. Би яс харагдтал турж эцлээ. Паүллябэрө доктор манайд ирж, үзлэг хийхэд л сая ухаан орлоо.
Энэ хүүхэд одоо дарамтанд байна. Гэмтлийн шинжтэй оюуны саатал гэдэг юм. Хүүхэд өөрөө дарамтаа ялж гарч байж л амьдарч чадна.
Кларра эгч Паүллябэрө эмчийг гадагшаа дагуулан гарч, ярилцлаа.
Дарамтнаас болж ингэж байгаа эмчийн үг үнэн. Тэр хүүхэд өөрийн жүржийн модыг тайрна гэдэг үг сонссоны дараагаас ийм болсон юм байхгүй юу.
Тэгвэл тэр үг үнэн биш гэдгийг хэлнэ биз дээ.
Хичнээн янзаар хэлж үзсэн. Гэвч итгэдэггүй. Тэр хүүхэд тэр модыг хүн гэж мэдэрдэг юм шиг байна. Үнэхээр хачин байгаа. Хэтэрхий эрт ухаан суусан мэдрэмж ихтэй хүүхэд байгаа юм.
Би ийм яриануудыг зүүдэн дундаа мэт сонсож байснаа урган гарч ирэх бодол санаа нь зөвхөн амьдрахыг хүсмээргүй байгаа бодол л байв. Тэнгэрийн оронлуу л явмаар байв. Хэн ч явахыг хүсдэггүй тэр газарлуу..............гэрийнхэн эм өгөх гэж хичээвч би бөөлжөөд гаргада байсан.
Нэг төсөөлөөгүй явдал гарлаа. Бүх тосгоноороо намайг үхэж байна гэдэг цуурхал тарж, бужигнацгаан тосгоны хүмүүс намайг хүнд яршиг удсан чөтгөрийн зулзага гэдэг үгээ мартсан адил манай гэрт ирцгээв. Мижэриа Ипуми дэлгүүрийн эзэн амттай мариа мулли боов авчирч өгч, Эүжэниа эгч өндөг авчирч өгөн миний бөөлжиж байгааг зогсоож өгөөрэй гэж мөргөж өглөө.
Ббаүллу гуайн хүү үхэж байна гэнэ ээ.
Тэгээд надад гайхмаар зүйл ярьж өглөө.
Жэжэ, чи удахгүй дээрдэнэ. Чи байхгүй бол тосгоныхон хичнээн ганцаардана гээч.
Дуна Сэсиллиа Ббаинг багш ч намайг эргэхээр ирлээ. Багш гартаа ангид орхисон цүнх болон цэцэг барьсан байв. Би дахин учиргүй уйлж, нулимс асгарлаа.
Багш намайг ямар байдлаар ангиас гүйж гарсан хийгээд яагаад тэгснийг мэдэхгүй гэлээ.
Гэхдээ юу юунаас илүү хамгийн уйтгарласан үед Ариубалду гуай гарч ирлээ. Би түүний дууг сонсоод унтаж байгаа дүр үзүүлэв.
Хүүхдийг сэртэл гадаа гараад байж байхгүй юу?
Гэвч тэрээр гадаа хаалган дээр Кларра эгчээс чухалчлан гуйж байв.
Гэвч сонс л доо. Бүсгүй. Би энэ гэрийг олох гэж дөрвөн зүг рүү явж асууж асууж явлаа.
Тэгээд тэрээр томоор санаа алдав.
Миний цайлган тэнгэрийн элч хэрхэвч үхэж болохгүй. Огт үхчихэж болохгүй. Бүсгүй миний өгсөн дууны номыг авсан уу?
Кларра эгч бараг хариулт ч хэлж чадахаа байчихав.
А, тэр чухал биш л дээ. Одоо тэр хүүхэд үхэж байхад....хэрвээ ямар нэг зүйл Жэжэд тохиолдсон ч энэ муу зовлого хөдөөнөөс ингэж ирэх үнэхээр хэцүү юм. ёох.
Эцсийн эцэст тэр өрөөнд орж ирээд орны толгойн тэнд ойртон суугаад миний гар, нүүрэнд хүрэн ингэж бувтналаа.
Нүдээ жаахан нээгээд үз. Жэжэ, чи одоо удахгүй эдгэнэ. Тэгээд надаас ч илүү дуу дуулна. Бүгд надаас асуудаг. У, Ариубалду гуай таны хөөрхөн жаал хайчсан бэ? Гээд. Надад сайн хүүхэд болно гэж амлалт өгөх үү? М. Жэжэ?
Би хоёр нүдээ нээхгүй гэж байдгаараа хичээлээ. Гэвч Кларра эгч Ариубалду гуайг үдэж өгөх үед илүү удаан тэвчиж чадалгүй нүдээ нээчихлээ.

No comments:

Post a Comment