Tuesday, February 11, 2014

Сүүлчийн өчил

Хайрт Манүэл Балладарэсө ах аа! Түүнээс хойш олон жил өнгөрсөн. Одоо би ч 48 нас хүрч, хүүхдийн сэтгэлрүүгээ буцаж очихыг хүсч байна. Жүжигчний зураг юмуу сувд авчирч өгдөг байсан ахын царайг санан дурсаж байна. Та надад хайрыг зааж өгсөн хүн билээ.
Хайрт Ббурөддүга ах аа! Өнөөдөр сувд юмуу зурагнуудыг хүүхдүүдэд хувааж өгмөөр байна. Дулаахан дотно сэтгэлгүй амьдрал гэдэг утга учиргүйг ойлгож байна. Заримдаа би хүлээн зөвшөөрч зөөлөн сэтгэлийн угаас аз жаргалыг мэдэрч, заримдаа юу хамгийн энгийн зүйл юм бэ гэж өөрөө ч мэдэлгүй алдаа гаргадаг.
Энэ үед бид хоёул өнгөрөөсөн цаг хугацаан дотроос их удаан хадгалагдсан дурсамж гарч ирдэг. Нэг тэнэг хан хүү тахилын ширээний хажууд суугаад өвдөг сөхрөн дүүрэн нулимстай нүдээр ингэж асууж байна.
Яагаад хүүхдүүд ухаан суух хэрэгтэй юм болоо?
Үнэн сэтгэлээс сэтгэл дотор нэвт шингэсэн санагалзал, хайрт Ббурөддүга ах аа! Та дэндүү их хайр болон мөрөөдөл, амьдралыг зааж өгсөн. Ббурөддүга ах аа!
Миний сэтгэл зүрхэнд үүрд мөнх.......
Баяртай.
1967 он. Үбаддүбагаас.

No comments:

Post a Comment