Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Бид өндөг, банан, итали зайдас, талх тэгээд тагтааны мах идлээ. Голын уснаас хутгаж ирээд уусны дараа би ггарөллулудда хатан хааны дор буцаж ирэв.
Ах модны дор суугаад хачин хөдөлгөөн хийж үзүүллээ. Хоёр гараа цээжиндээ авч, модруу хандан буурьтай нь аргагүй хүндэтгэл үзүүлж байв.
Хатан хаантан минь, хатан хааны түшмэл Ббинажэ Нарагын хамгийн сайн сахиусан тэнгэр , Манүэл Балладарэсү морьтон цэрэг ирлээ. Бид таны дор сууцгаая.
Би хөгжилтэй инээцгээж, байраа эзэллээ. Ббурөддүга ах хантаазаа тайлан газарт хөлөө жийн хэвтэв.
За, одоо жаахан унтья.
Үгүй, зүгээр.
Дэмий, би чам шиг сахилгагүй амьтныг энэ тэнд ганцаар нь дэмий тэнүүлээд байлгах бололтой байна уу?
Тэр гараараа тэрээр миний цээжийг илэн, би түүний олзлогдогч болчихлоо. Бид удаан хугацаанд тэнгэрт үүл модны мөчир хооронд ийш тийш нүүхийг харж хэвтэв.
Одоо эцсийн эцэст боломж ирсэн байх. Би одоо энэ үгийг хэлж чадахгүй бол цаашдаа үүрд хэлж чадахгүй болох юм шигээ.
Ббурөддүга ах аа.
М.
Одоо зүүрмэглэж байна уу?
Үгүй, зүгээр.
Ах хүнсний дэлгүүрийн эзэн Радисөллаү гуайтай миний талаар ярьсан уу?
М. Тийм. Хүнсний дэлгүүрт хэсэгхэн зуур ярилцсан.
Миний талаар уу? Тийм ээ, би ч сонссон. Машинаасаа.
Юуг сонссон юм?
Надад их сайн уу?
Тийм. Яагаад ийм юм яриад байгаа юм?
Би эргэж хэвтсэн боловч ахын гараас мултарсангүй. Хэсэгхэн байзнаад түүний нүдийг ойроос харлаа. Ингээд ойроос харвал түүний царай илүү том харагдан илүү хаантай адил юм.
Би мэдмээр зүйл байна аа. Үнэхээр надад хайртай юмуу?
Харин тиймээ. Үнэхээр. Ээ муу тэнэг ээ.
Тэгээд ах тэр үгээ батлах гэсэн мэт намайг байдгаараа тэвэрлээ.
Их ноцтой юм бодсон юм. Ах ганц охинтой гэсэн биз дээ?
Тийм.
Ах том гэрт хоёр шувууны тортой ганцаараа амьдардаг биз.
Тиймээ.
Ах ач хүү ч байхгүй биз дээ?
Тийм.
Тэгээд надад хайртай биз дээ?
Тийм.
Тэгвэл яагаад манай гэрт очоод аавтай уулзаад намайг өгөөч гэж гуйхгүй байгаа юм?
Тэрээр дэндүү сэтгэл нь хөдөлөн байснаа дараа нь босоод миний нүүрийг хоёр гараараа барилаа.
Чи миний хүү болмоор байна уу?
Хүмүүс төрөхийнхөө өмнө аавыгаа сонгож болдоггүй шүү дээ. Гэвч тэгж болдог бол, ах байвал сайн л байна.
Үнэн үү, Жэжэ.
Тэнгэрт андгайлж чадна. Тэгдэгсэн бол би идэхийн төлөө амьдардаг хүн болохгүй. Тэгээд илүү их хараал мэтийн зүйл ч бүнда мэтийн үг ч хэрэглэхгүй. Тэгээд өдөр бүр гутал арчиж, шувууны үүрэн дэх шувуудыг арчилж өгнө. Сургууль дээр хамгийн сайн хүүхэд болно. Ямар ч юм болсон зөв хүмүүжилтэй байна.
Тэр юу гэж хариулахаа мэдэхгүй тээнэгэлзэв.
Гэртээ би байхгүй болвол маш их сайн болно. Одоо л амьдрах боллоо доо гэцгээнэ. Кларра эгч Дугдуга ахын хооронд нэг эгч байсныг хойд Бразилруу өргүүлчихсэн. Баян хамаатныдаа үеэлтэйгээ хамт амьдарч хичээлд ч яваад өсч байгаа гэнээ.
Тэр юу ч хэлсэнгүй. Түүний нүдэнд нулимс цийлэгнэн байлаа.
Гэрийнхэн дургүй байвал намайг зарчих гэж хэлээрэй. Аав огт мөнгөгүй болохоор. Намайг гарцаагүй зарна. Ах их мөнгө өг гэсэн ч хуваагаад өгөхөд болно ш дээ. Яадаг ч байсан Ббурөддүга ах намайг дагуулаад яваарай.
Тэрээр юу гэж хариулахаа мэдэхгүй, чив чимээгүй л сууж байлаа.
Ойлголоо. Ббурөддүга ах аа, ах намайг хүсэхгүй байвал хэрэггүй. Битгий сэтгэл зов. Би ахыг уйлуулмааргүй байна.
Тэр миний толгойг удаанаар илж өглөө.
Хүүхэд ээ. Тийм биш ээ. Гэвч нэг зүйлийг санал болгоё. Чамайг аав юмуу гэрийнхнээс чинь булааж авч чадахгүй ээ. Энэ бол их буруу санал. Гэхдээ цаашдаа чамайг төрсөн хүү шигээ хайрлаж өгөмз. Тэгээд чи ч намайг аав гэж бодож миний хүү шиг байгаарай.
Би тэр үгийг сонсоод маш их баярлалаа.
Наад үг чинь үнэн биз?
Тэнгэрт тангараглая. Чи хэзээд тийм байна.
Надад ховорхон тохиолдох сайхан үйл явдал. Би ахын тарган сайхан сэтгэл дүүрэн нүүрэнд уруулаа хүргэлээ.

No comments:

Post a Comment