Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Сургууль ба цэцэг, цэцэг ба сургууль.......
Гудуфрэд гуай танхимд орж ирэхийн өмнөх хүртэл бүх зүйл намуухан явагдаж байв. Тэрээр ёс журамтайгаар Дуна Сэсиллиа багштай ярилцлаа. Тэр цэцгийн савыг зааж байхаар нь ойлголоо. Түүнийг гарсны дараа багш намайг уйтгартайгаар харав. Хичээл дууссаны дараа багш аяархнаар намайг дуудлаа.
Жэжэ, ярих юм байна, жаахан үлдэж өгөхгүй юу?
Багш гар цүнхнийхээ гоёлын зүүлтийг байн байн оролдон таагүй эргэлзэн байв. Багш үнэхээр яримааргүй байгаа бололтой. Тэгээд цүнхнийхээ зүүлтээр оролдож байснаа зориг гарган арайхийн амаа нээлээ.
Гудуфрэд гуайгаас их таагүй зүйл дууллаа. Жэжэ. Тэр үнэн үү?
Би толгойгоо дохилоо.
Тэр цэцгийн тухай биз? Тийм ээ багш аа.
Яагаад тийм зүйл хийж байгаа юм бэ?
Өглөө эрт сургуульд ирэхэд Сэрөгингню гуайн гэрийн цэцэрлэгийг өнгөрч явсан юм. тэр үед хаалгаар нь сэмхэн ороод хурдан гэгч гүйж очоод цэцэг тасалчихсан. Гэвч цэцэг олон болохоор мөр үлдээгүй.
Ойлголоо Жэжэ. Гэхдээ тэр чинь буруу үйлдэл. Хичнээн ялихгүй ч гэсэн хулгай.
Тийм биш ээ. Багш аа. Энэ хорвоо ертөнцийн эзнийх биш үү? Энэ хорвоогийн бүх зүйл ертөнцийн эзнийх шүү дээ. Тийм болохоор тэр цэцэгнүүд ч ертөнцийн эзнийх.
Багш миний үгэнд цочих шиг боллоо.
Багшийн цэцгийн саванд цэцэг хийх гэж л хүссэн төдий. Гэвч манай гэрт цэцэрлэг байхгүй юм байхгүй юу. Цэцэг худалдаж авах гэвэл мөнгө орно....өмнө нь багшийн цэцгийн сав дандаа хоосон байгааг хараад сэтгэл өвдсөн юм.
Багш хатсан шүлсээ залгилаа.
Заримдаа багш надад амтат боов авч ид гэж мөнгө өгдөг ш дээ. Тийм биз дээ?
Өдөр бүр өгмөөр байвч хэзээд л чи зугтаж байдаг ш дээ.
Өдөр бүр мөнгө авч чадахгүй.
Яагаад?
Бэлэн хоол худалдаж авч чадахгүй хүүхэд байдаг.
Багш гар цүнхнээсээ алчуур гарган өөрийн мэдэлгүйгээр нулимсаа арчаад авлаа.
Багш ггурүжингняг мэднэ биз дээ?
Ггурүжингня гэж хэн билээ?
Надаас ч илүү жижигхэн хар эмэгтэй хүүхэд. Толгойгоо тойруулан ороосон наргил модны жимс шиг бөөрөнхий болгон утсаар уясан хүүхэд.
Аанг. Ойлголоо. Дуруддилляг хэлж байгаа юм байна.
Тийм ээ. Яг тэр хүүхэд чинь.
Багш аа, дуруддилля нь манай гэрээс ч илүү ядуу. Өөр хүүхдүүд тэр хүүхэдтэй тоглодог ч үгүй юм. Хар тэгээд их ядуу болохоор. Тэр хүүхэд дандаа буланд эвхрэн ганцаараа суудаг юм. багшийн өгсөн мөнгөөр боов авч өгөөд тэр хүүхэдтэй хувааж идсэн.
Энэ удаа багш удаанаар нулимсаа арчлаа.
Багш бидэнд, заримдаа миний төлөө, бас заримдаа тэр хүүхдийн төлөө жаахан ярилцаад үзээрэй. Тэр хүүхдийн ээж бусдын угаалгыг угааж өгдөг бас ах дүү арван хоёулаа байдаг гэнээ. Тэгээд бүгд нялх. Диндиня эмээ тэр хүүхдийн гэрт хагас сайн өдөр бүр буурцагны шөл ба будаа аваачиж өгдөг. Би ч бас тэр хүүхэдтэй мөрөөдлөө хуваалцмаар байна. Манай ээж илүү ядуу хүмүүстэй сэтгэлээ хуваалцаж байх хэрэгтэй гэж зааж өгсөн.
Багшийн нүднээс нулимс асгарч байлаа.
Багшийгаа зовоохыг хүсээгүй...... амлая. Дахин хулгай хийхгүй, хичээлээ сайн хийнэ.
Үгүй. Тэгээд уйлсан юм биш. Жэжэ. Одоо зүгээр явж үз.
Багш миний гарыг чанга барилаа.
Их сайхан сэтгэлтэй юмаа. Жэжэ. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй.
Тийм ээ, амлая. Гэвч багшдаа худлаа хэлэхгүй. Би сайн хүүхэд биш. Багш намайг гэртээ хийдэг зүйлийг мэдэхгүй байгаа болохоор тэр.
Тэр тийм чухал биш ээ. Чи их сайн хүүхэд. Одооноос цэцэг авчрахгүй байсан ч болно. Чи цэцэг худалдаж авахаас бусад үед. Амлах уу?
Тийм ээ, багш аа. Гэвч цэцгийн сав чинь дандаа л хоосон байх уу?
Тэр цэцгийн сав хоосон биш. Би тэр цэцгийн савыг харах бүрдээ энэ хорвоо дээрх хамгийн сайхан цэцгийг хардаг. Тэр цэцгийг өгсөн хүн нь хамгийн сайн хүүхэд. Жэжэ чи. Тэгээд ингэж бодож байна. Надад цэцэг авчирч өгсөн хүүхэд хорвоо дээрх хамгийн сайн хүүхэд гэж. Тэгвэл болно биз?
Багш инээмсэглэн лав барьж байсан миний гарыг тавьж өглөө.
Сайн яваарай. Солонгорон туяарах алт шиг сэтгэлтэй хүүхэд ээ.....

No comments:

Post a Comment