Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Хурдлаарай, Рүис. Кларра эгч талх авахаар гарч, Жандира эгч сонин уншиж байлаа. Бид шал дамжин хурдлав. Рүисийг угаалтуурт авчиран нүүрийг нь угаалгаж, би ч бас нүүр гараа угаасны дараа өрөөнд буцаж ирлээ. Яаран байж хувцсыг нь өмсгүүлж, оймсыг өмсгөлөө. Жижигхэн товчнуудыг нь товчилж өгөөд, үсийг самнатал нэгэн жигд шулуун болж өгсөнгүй. Помад юмуу үсний тос эрээд ч олсонгүй тул би гал тогооруу гүйж очоод гахайн тос авч гартаа үрсний дараа үнэртэж үзлээ. М. Тийм ч муухай үнэртэй биш ээ. Түүнийгээ Рүисийн үсэнд түрхээд боож өглөө. Яг арлуугаа үсээ унжуулсан Сонг Юханы толгойтой адилхан их нямбай харагдав. За, одоо боллоо. Босоод үз. Би ч бас хувцсаа өмсье. Би өмд, цагаан цамцаа өмсөнгөө Рүисийг харлаа. Уа. Үнэхээр хөөрхөн юмаа. Банггү хотод чамаас хөөрхөн хүүхэд байхгүй ээ. Би ирэх жил сургуульд орохдоо өмсөх пүүзээ өмсөнгөө үргэлжлүүлэн Рүисийг харсаар байв. Хэтэрхий намбалаг хөөрхөн болохоор охин есүстэй андуурмаар. Би Рүисийг маш их бэлэг авна гэж итгэлээ. Хүмүүс тэр золигт гарцаагүй олон бэлэг өгнө гэж бодтол бүх бие чичрэх шиг боллоо. Кларра эгч буцаж ирэн ширээн дээр талхаа тавив. Талх боосон цаас хутганд урагдах чимээ гарлаа. Бид гараа барилцан гүйж гаран эгчийн дэргэд очив. Хөөрхөн байгаа биз эгч ээ, би хийж өгсөн юм. Кларра эгч үг дуугүй хаалга налан тэнгэрлүү харлаа. Эгч толгойгоо бөхийлгөх үед хоёр нүдэнд нь нулимс цийлэгнэж байв. Чи ч бас хөөрхөн байна аа, о Жэжэ. Эгч өвдгөө нугалан миний толгойг цээжиндээ тэвэрлээ.
Бурхан минь амьдрах гэдэг ямар хэцүү байдаг юм бэ? Эгч урсан гарах уйтгар зовлонгоо барьж, дулаахан гараар бидний хувцсыг засаж өгөв. Та нарыг дагуулж явж чадахгүй гээ биз дээ? Жэжэ. Хийх ажил дэндүү их байдаг. Кофе жаахан уунгаа бодоод үзье. Явмаар байгаа ч хувцсаа өмсөж янзлах цаг ч алга байдаг. Эгч кофены данх тавьж, талх хэрчлээ. Биднийг харж байгаа Кларра эгчийн нүдний харц нь сэтгэл өвтгөнө. Тэр мэтийн хэдэн тоглоом олох гэж ингэтлээ хичээх гэж. Тэгээд ч тэр хүмүүс тэр олон ядуу хүүхдүүдэд тэгш хувааж өгч чадахгүй дээ. Эгч хэсэг үгээ тасласнаа дахин үргэлжлүүллээ. Тийм ч их олдохгүй боломж ч байж магадгүй. Та нарыг очитол хааж чадахгүй байлгүй. Гэхдээ одоо яах вэ. Та нар дэндүү бага. Битгий сэтгэл зовоо. Би Рүисийг дагуулж явж чадна. Гараас нь чанга барьж явна. Рүисангпаүллугийн замыг гарах шаардлагагүй болохоор. Хүүхэд ээ. Тэгсэн ч аюултай. Үгүй ээ. Надад зүг чигийн мэдрэмж байдаг юм. Зүг чигийн мэдрэмж гэдэг үгийг сонсмогц эгч гунигтай байсан хирнээ инээлээ. Хэн тийм үг зааж өгсөн юм? Эдмонд ах. Рүссиануг зүг чигийн мэдрэмжтэй гэж хэлсэн. Тийм жаахан рүссиану тийм юм чинь би илүү байх биш үү? Жандира эгчид ч болохноо хэлэх хэрэгтэй юм байна даа. Больж үз. Больж үз. Жандира эгчийг зүгээр л орхи. Номон доторх хайртуудаа бодоод дотор нь унадаг байж. Хамаагүй. За. Ингэж хийвэл ямар вэ? Кофегоо уучихаад гадаа хаалганы гадна гар. Таньдаг хүн өнгөрвөл та нарыг дагуулаад яв гэж гуйя. Би хоцорчихвий гэж айгаад талх ч идмээргүй санагдлаа. Бид хаалганы гадна гарч зогслоо. Хэн ч өнгөрөхгүй түгшүүртэй хэсэг хугацаа өнгөрлөө. Ашгүй ирж яваа хүн байв. Шуудан зөөгч Ббаисяүнг гуай тэр тэндээс ирж явлаа. Тэрээр Кларра эгчтэй малгайгаа авч мэндлээд биднийг дагуулж явж өгье гэлээ. Кларра эгч Рүис ба намайг үнсэв. Тэгээд сэтгэл нь амарсан адил инээн хэлэв. Халзан толгойтой цэрэгтэй арьсан гутлаа яана....... Тэр чинь худлаа байсан юм. Эгч хэзээд мөрөндөө одтой агаарын сонсогчтой гэрлэх болно. Яагаад Дугдуга ахтай явахгүй гэж? Дугдуга ах тийшээ явахгүй гэнээ. Биднийг яршигтай болохоор тэгсэн байх.
Бид хөдөллөө. Ббаисяүнг ах хашаа бүрийн өмнө зогсон айл бүрт захиа хүргэлээ. Тэгэх мөртлөө алхахыг шаардан бидний араас ирдэг байв. Риүсангпаүллугийн замд хүрэнгүүт тэр инээмсэглэн хэллээ. Хүүхдүүд ээ, би их завгүй байна. Та нар тэр зүгрүү шууд яваарай. Одоо аюултай юм байхгүй. Тэр захианыхаа боодлыг гартаа сугавчилаад явчихлаа. Би уурласандаа хэсэг зуур мангартан зогсов. Үсгүй муур. Дагуулж өгнө гэж Кларра эгчид амлалт хүртэл өгчихөөд ингэж бага хүүхдүүдийг зам дээр хаяж орхих гэж. Би Рүисийн жаахан гарыг чанга атган дахин алхаж эхлэв. Хөлийн алхаа бага багаар хүндэрч , Рүис нь хэдийн ядарсан дагаа. Зоригтой бай. Рүис. Одоо удахгүй. Тэнд тоглоом маш их. Рүис жаахан хурдан алхаснаа хэдэн алхмын дараа дахин эцэж эхэллээ. Ах аа, хөл өвдөж байна. М. Үүрээд өгөх үү? Рүис гараа дэлгэн, би дүүгээ үүрлээ. Ёох энэ золиг бөөн тугалга шиг хүнд юм. Ббүругөрэсүгийн замд хүрэхэд би ч амьсгаадаж эхэллээ. Рүис, одоо жаахан илүү алхаад үз. Тэр үед 8 цаг болж байгааг мэдүүлэн сүмийн хонхны дуу сонсогдов. Яадаг билээ? 7 цаг 30 минут гэхэд очих хэрэгтэй байсан юмсан машинаар дүүрэн авч ирнэ гэсэн болохоор хамаагүй ээ. Хичнээн хүүхдүүд олон байсан ч тоглоом байгаа. Ах аа. Хөл өвдөж байна. Би Рүисийн хөлрүү харлаа. Үдээсээ жаахан сулруулаад уячихья. Бидний алхаа аажимдаа удааширлаа. Зах харагдах гэвэл арай хол, захаас бага сургуулыг өнгөрөөгөөд баггү казиногийн барилга руу баруун тийш эргэх хэрэгтэй байдаг........
Цаг харвасан сум адил өнгөрчихлөө. Үхэтлээ ядарсан бид арай гэж тэнд хүртэл хөлөөр нэг дэлгэгдсэн бэлгийн цаас нүдэнд харагдах төдий, машин ч хүүхдүүд ч бэлэг ч юу ч байсангүй. Тоглоом өгөөгүй л байгаасай. Элсэн дээр бохир заваан дэлгэгдсэн цааснуудыг хараад миний жижигхэн зүрх эвдэрч унаад дэлбэрэх мэт. Урагшаа жаахан гараад тийшээ харав. Казиног хариуцдаг Ггуггиннгню ах барилгын хаалгыг түгжиж байна. Би нүүр ув улаан болж ирэн ахад дөхөж очоод асуув. Ггуггингню ах аа, бэлгээ бүгдийг тараасан уу? Болсонгүй ээ, Жэжэ. Дэндүү оройтсон. Уул шиг л овоолгоотой байсан. Тэрээр хаалгаа дутуу хааж, дотноор инээн хэллээ. Юу ч үлдээгүй ээ. Би ач нартай ч өгөх зүйлгүй үлдсэн. Тэрээр хаалгаа сайн хааж түгжээд замруу гарлаа. Битгий их цөхрөөрэй. Дараа жил жаахан эрт ир. Санаа зовох хэрэггүй. Ггуггинню ах аа. Ингэж хэлсэн боловч, маш их цөхөрлөө. Дэндүү уйтгарлан шаналсандаа ийм зүйл тохиолдсонд үнэхээр үхмээр санагдана. Рүис энд жаахан суу. Ам цангаад байна. Ах аа. Байж байгаад Розенберкийн дэлгүүрийг өнгөрөхдөө ганц аяга ус олж уумз. Нэг аяга ус чи бид хоёрт хангалттай хүрнэ. Рүис нь сая л нэг юм энэ бүх эмгэнэлт жүжгийн учрыг ойлгон юу ч хэлсэнгүй. Уйлах гэж өмөлзөн амаа түмбийлгэн нүдээ томруулан намайг хялайн харах төдий байлаа. Битгий сэтгэл зов. Рүис. Миний сарны гэрэл унага бий шүү дээ? Дугдуга ахаар гарыг нь янзлаад өгөөч гэж гуйгаад Крисмасын баяраар бэлэг болгож өгье. Тэгтэл Рүис мэгшиж эхэллээ. Болохгүй ээ. Тэгвэл авч чадахгүй. Чи чинь хатан хаан. Аав чамд Рүис гэдэг нэрийг өгсөн нь ч Рүисийгаа хатан хаан учраас тэр. Хатан хаан зам дээр юмуу өөр хүмүүсийн өмнөөс уйлаж байж болох уу даа? Би дүүгийнхээ толгойг цээжиндээ тэвэрч, дахин буржгар толгойг нь илж өглөө. Би том болвол Манүэл Балладарэсө гуайн машинтай адилхан гоё машин худалдаж авч өгье. Рүис ээ. Чи тэр португал хүний машиныг харсан биз дээ. Биднийг мангарадди галт тэргэнээс гараа даллах үед буудал дээр бидний хажуугаар нэг удаа өнгөрсөн ш дээ? Тэгээд гоё бэлгээр дүүрэн машин бэлэглэе. Зөвхөн чиний л төлөө. Чи хатан хаан. Битгий уйл. Өнг. Гуйя. Миний зүрх дэндүү шимшрээд хагарах дөхөж байв. Би заавал худалдаж авч өгнө гэж амлая. Хүн алахгүй, хулгай хийхгүйгээр гэсэн үг. Энэ нь миний жинхэнэ сэтгэл байлаа. Ерөөс сэтгэл доторх жаахан шувуу биш байсан. Яагаад ингэж байгаа юм болоо? Яагаад хүүхэд есүс надад дургүй юм болоо. Эр үхэр юмуу морины жүчээн дэх илжигний дудрайнд хүртэл сайн мөртлөө....Гэхдээ чөтгөрийн зулзага гээд миний дүүд бэлэг өгөхгүйгээр өшөө авч байгаа юм байх даа. Гэвч нялх Рүис чинь тэнгэрийн элч.....Тэнгэрийн ямар ч элч Рүис шиг цайлган биш дээ. Тэгмэгц тэнэг юм шиг нулимас асгарлаа. Ах уйлаад байгаа юмуу? Өнг. Удахгүй зогсоно. Би чам шиг хатан хаан ч биш шүү дээ. Хаана ч хэрэггүй амьтан. Би муу хүүхэд юм шиг байна.

No comments:

Post a Comment