Tuesday, February 11, 2014

Энэ тэр ярианууд



Мингингню, мэдэж байна уу? Би хэдийн бүх зүйлийг олоод мэдчихсэн. Бараг бүгдийг. Тэр Бараүнг Дэ Ггаббанэма гудамжны төгсгөлд амьдардаг. Хамгийн захад. Түүний том машин нь гэрийнхээ урд тавигдсан байгаа. Гэртээ шувууны тор хоёр байх ба Канар ба том цэнхэр шувуу жиргэж байдаг юм. Дэндүү эрт очсон юм шигээ. Гудамжаар хэн ч явахгүй байсан. Мөрөндөө гутлын саваа үүрч явсан. Мингингню, тийшээ явж үзэхийг их хүсч байгаа биз. Гутлын саваа хүнд гэдгийг ч мэдсэнгүй. Тэгээд нэг ч зүйл үлдээлгүй ажигласан. Тэр гэр аймаар том. Яаж тийм том гэрт ганцаараа амьдарч байдаг юм болоо? Тэр хүн нэг талын усан сангийнхаа дэргэд сахлаа хусаж байсан. Би гараа хөдөлгөж таньдаг дүр үзүүллээ.
Ах аа?
Ах нүүрэндээ савангын хөөстэй чигээрээ ойртон ирэв. Нэг тал нь хуссан нүүрээрээ дүүрэн инээмсэглэлээ.
Аа, чи байсан юмуу? Тавтай морил, жаал аа.
Ахын араас даган дотогшоо орлоо. Ах сахлаа үргэлжлүүлэн хусаж эхэллэв. Ссаг ссаг, ссүг ссүг. Би том болвол тийм гоё сахалтай болно. Ссөг ссаг........
Би гутлын хайрцган дээрээ мордон суугаад ахын сахлаа хусаж байгааг харан суув. Ах толин дотроос надруу харангаа асуулаа.
Өнөөдөр сургуульдаа яваагүй юмуу?
Амралтын өдөр ш дээ. Тэгээд мөнгө олдог юмуу гээд гутлын саваа үүрээд гарсан.
Аа, тийм үү?
Ах сахлаа хуссаар. Тэгээд усан сангийн усаар нүүрээ угаагаад алчуураар арчив. Тэрээр цэвэрхэн сайхан царайгаар намайг харан дахин инээлээ.
Кофе уух уу?
Би уумаар байсан боловч зүгээр гээд хэлчихлээ.
Орооч.
Гэр дотор гайхмаар цэвэр цэгцтэй байсан. Ширээ нь хэрээс хээтэй улаан бүтээлэгтэй ба түүний дээр цайны аяга тавиатай байлаа. Манай гэрт байдаг болхи бөх бат хэлбэр муутай эд биш байсан. Тэрээр хар зарц эмэгтэй гэрт нь ирж бүгдийг хийж өгөөд явдаг гэлээ.
Чи ч хиймээр байвал ингэж хий. Талхаа кофендоо дүрнэ. Гэвч дуу гаргаж болохгүй. Их муухай.
Эндээсээ би хэсэг зуур мингингнюг харлаа. Мингингню хэлгүй хүн мэт үг дуугүй, нөмрөгтэй шулам эмгэн шиг зөрүүдлэн байлаа.
Яасан бэ, мингингню?
Яагаа ч үгүй. Би одоо чиний яриаг сонсож байна ш дээ.
Мингингню, би чамтай хэрэлдмээргүй байна. Гэвч чи миний ярианд дургүй байвал хурдан ярьсан нь дээр юм шиг байна.
Жэжэ, чи одоо тэр португал хүнтэй тоглож байгаа биз дээ? Гэхдээ би тийм тоглоом тоглож чадахгүй шүү дээ?
Би бодолд автав. Тэгээд тэр тоглоомыг хамт тоглож чадахгүй гэдэг нь юу гэсэн утгатай болохыг миний толгой ойлгож хүчрэхгүй нь ээ.
Одоо хоёр өдрийн дараа гэхэд Бог Жонсыг харж чадах байх даа. Би түүнд Ддурусэнду овгийн ахлагчаар дамжуулан хилэнцэт хорхой илгээлээ. Бок Жонс нь Сабарагын талд ан хийж байгаа гэнээ. Мингингню, Сабара гэдэг үгэнд хүн гэдгийг хамт хэлдэг үү үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Диндиня эмээгийнд очихдоо Эдмонд ахаас асуух хэрэгтэй юм байна даа.
Португал хүнтэй би хэсэг хугацаанд дуугүй суув.
Юу гэж ярьж байлаа?
Кофенд талхаа дүрсэн гээд.
Ах инээв.
Кофенд талхаа дүрдэг гэнээ? Үгүй ээ. Тэр чинь биш байсан.
Тэндээс хэсэг үгээ тасласнаа тэрээр юуг ч юм мэдэхийг хүссэн царайтай байв.
Манай гэрийг олох гэж их хичээв үү?
Би тэр үед хэлэх үгээ мартаж, яахаа мэдэхээ байлаа. Эцэст нь үнэнээр нь хэлэхээс өөр арга байсангүй.
Юу ч хэлсэн уурлахгүй биз дээ?
Тийм ээ, найзуудын хооронд ямар нэг нууц байх хэрэгтэй болж байна уу?
Гэрийн ойр гутал тосолж болдог бол энэ хүртэл хүнд гутлын хайрцаг үүрч ирнэ гэж үү дээ?
Тийм ээ, ойлголоо.
Гэвч би тэгмээр байсан. Манай тосгонд тоос ихтэй болохоор гутал тослох хүн тийм их биш. Рүисангпаүллугийн замын ойр амьдардаг хүмүүс л гутлаа арчуулах төдий.
Тэгвэл яах гэж ийм хүнд гутлын хайрцаг үүрч яваа юм бэ?
Би гутлын хайрцгаа үүрч гарахгүй бол гэрээсээ гарч чадахгүй. Гэрийн ойр л гарч болно. Тэгээд заримдаа гэртээ нүүрээ харуулж байх хэрэгтэй болно шүү дээ. Миний ярианы утга санааг ойлгож байна уу? Хол гарах гэвэл ажил хийхээр гарч байгаа мэт хувцаслах хэрэгтэй л болно.
Ах инээсээр байлаа.
Гэрийнхэн намайг гадаа гарвал ямар нэг хэрэг тарихаар явлаа гэж ойлгодог. Тиймээс ингэж ажил хийхээр гарч байгаа мэт хувцаслаад гутлын саваа үүрч ирсэн юм.
Тийм сахилгагүй хүүхэд шиг харагдахгүй.....
Тэр үгийг сонсоод би жаахан уйтгарлав.
Би хэнд ч хэрэггүй хүүхэд юм. Аймаар муу хүүхэд байхгүй юу. Тиймээс миний оронд Крисмасаар ад чөтгөр төрж, өмнө нь нэг ч удаа бэлэг авч байгаагүй. Намайг хамгийн муу хүүхэд гэдэг. Их муу хамгийн муу бактери шиг. Үгүй бол нохойн гөлөг юмуу хортой шулам, танхай золиг зэргээр эгч нарын нэг нь урьд нэг ч удаа төрж байгаагүй муу хүүхэд гэж хүртэл хэлсэн.
Тэрэээр толгойгоо маажин, дулаахан нүдний харцаар миний үгийг сонсож байв.
Энэ долоо хоногт хэдийн олон удаа зодуулсан. Нэг удаа нь аймаар өвдсөн. Би хийгээгүй зүйлд ч зодуулдаг болсон. Ямар юм хийсэн ч шийтгүүлдэг. Одоо зодуулахад их хэр хэмжээгүй болсон.
Гэхдээ юу тэгж муу зүйл хийлгээд байдаг юм?
Тэр нь миний доторх ад чөтгөрөөс болж байгаа юм. Ямар нэг зүйл сэтгэлд орвол хийж орхидог юм. хэд хоногийн өмнө Эүжэниа авгайн гэрийн ойр галаар тоглосон. Дуна Ггурөдэллиа авгайг тарган залхуу авгай гэж дооглоод уурлуулсан. Бөмбөгөөр тоглож байгаад онгорхой цонхоор орсоноос болоод Дуна Нарөсижа авгайн том толыг хагалсан удаатай. Абэл гуайн хүү золигтой чулуугаар шидэж байгаад толгойг хагалчихсан.
Аа, ойлголоо. За одоо боль, боль.
Тэрээр гараа өргөн тэсрэн гарч байгаа инээдээ дарах гэж хичээж байв.
Өөр зөндөө байгаа. Саяхан суулгаж тавьсан соёонуудыг зулгааж хаясан. Дуна Ружэнагын тэжээсэн мууранд сувд залгиулсан.
Аа, тэр болохгүй. Би амьтан зовооход дургүй.
Гэвч тэр нь тийм том сувд биш байсан. Их жаахан сувд байсан юм. суулгах эм уумагц сувд нь шууд л гарчихсан. Сувдыг аваад хэт чанга зодуулсан. Хамгийн гайхалтай нь унтаж байх үед аав углаашаараа зодсон явдал. Тэр үед яагаад тэгснийг мэдээгүй.
Тэгээд яагаад тэгсэн юм бэ?
Хүүхдүүд кино үзэх үнэхээр дуртай юм байхгүй юу. Гэхдээ гурван давхарт хамгийн хямд болохоор тийшээ үзэхээр очдог. Нэг удаа дагаж явж байгаад .......м.....ах аа, ойлгож байна уу? Шээс хүрээд. Тэгээд зүгээр ханаруу шээж орхисон. Тэгсэн чинь тэр нь гол шиг урсчихсан. Томчууд тэнэг юм шиг ээ. Бие засахаар явбал тэр хооронд хардаггүй. Гэвч ах аа, хүүхдүүд яадгыг мэдэх үү? Нэг хүүхэд тэгж хийвэл театрын булан голын ус шиг л болчихдог. Эцэст нь мэдээд. Тэгээд энэ нь Ббаүллу гуайн тэр золигийн хийсэн хэрэг гээд. Тиймээс нэг жилийн турш Банггү хотын театр луу явж чадахгүй болсон. Би шийдвэр гаргаж чадах хүртэл шүү. Шөнө болоход тэр театрын эзэн аавд тэрийг ярьж, аав намайг аягүй муухай харсан.
Би ярьсаар байв. Мингингню урьдын адил амаа жимийсэн хэвээр юу ч хэлсэнгүй.
Мингингню, ингэх шаардлагагүй ш дээ. Тэр хүн миний сайн найз болсон. Гэвч чи бүх моддын хаан. Рүис нь манай гэрийн ах дүү нарын хатан хаан. Чи хүний сэтгэлийг ойлгож байж түүнийг хүлээж авдаг уужим сэтгэлтэй болох хэрэгтэй. Бас тэдний сайн сайхан зүйлүүдийг хүлээж авдаг байх хэрэгтэй.
Бид хоорондоо юу ч ярьсангүй.
Мингингню, би одоо сувд хэлхэмээр байна. Чи миний ярианд залхаж байгаа биз дээ.

No comments:

Post a Comment