Tuesday, February 11, 2014

Ойртон дотноссон хүн



Би тэр явдлаас хойш хэд хоногын турш их эрт бослоо. Тэр нь тэр португал хүн машинаа зогсоон, тамхиа авах үетэй давхцахгүй гэж тэр юм. Тэр газар ч гэлгүй өөр газарт тааралдахгүй гэж ихэд болгоомжиллоо. Доошоогоо унжсан модны ороонгын том навч нахианы дор биеэ нууж явахуйцаар санаа тавилаа. Арай гэж Риүсангпаүллугийн замд хүрээд хурдхан шиг зам гатлан пүүзээ гартаа барин шууд хашаанд наалдан сургуульруу явдаг байв.
Гэхдээ энэ нь хэд хоног өнгөрмөгц алга боллоо. Өмнөх өдрийн шаналгаат дурсамж нь удаан байсангүй. Зөвхөн бүгд Ббаүллу гуайн хүү золигийн ялихгүй тоглоом гэж бодоод мартсан бололтой. Тэр нь хүмүүс намайг хараал хэлэхдээ үсрээд гарчихдаг үг юм.
Энэ нь Ббаүллу гуайн гэрийн хүү золигийн хийсэн зүйл. Тийм шийтгэл авах Ббаүллугынхны танхай золиг.
Нэг удаа маш хүчтэйгээр зодуулсан удаатай. Тэр нь Банггү хотод Андараи гуайтай баригдсан ба тэд тоглоом хийж инээдтэй дуугаар тэр золиг Банггү хотын хамгийн муу хүүхэд гэж хэлсэн.
Заримдаа би тэр сүйрсэн амьтны машин буланд зогсож байгааг хардаг. Тэр үед алхаагаа зогсоон хэзээ нэг цагт том болоод тэр португалын хамрыг чихэж чадах болов уу гэж өшөө авах сэтгэл огшин гардаг байв. Банггү хотын хамгийн гоё машины эзэн тэгтлээ хэрцгий амьтан байх гэж.
Хэд хоногын турш түүний царай харагдсангүй. А, одоо л амьдрах юм шиг байна. Хэд хоногын турш тэр хол газар аяллаар явсан юмуу амрахаар явсан бололтой. Тиймээс одоо дахин сэтгэл амар сургуульдаа явж болохоор болж, яваандаа түүний хамрыг навтайлгах гэсэн бодол ч урсан алга болов. Тэгээд нэг зүйлийн үнэн нь мартагдсангүй. Өөр машинд зүүгдэхдээ ч гэсэн өмнө мэдрэгддэг бахархал үгүй болж, бодох ч дургүй зүйл төдий хааяа бодогддог юм.
Манай гэрийн уур амьсгал надтай ярих арга зам, нүүрний хувирал урьдын адил хэвээр. Эцсийн эцэст цаасан шувуу нисгэх улирал ирлээ. Цэнхэр тэнгэрт өдрийн одод гялалзаж байв. Тэр одод нь сайхнаар гийж, олон өнгөөр будагдан үй олон цаасан шувуудын үзэсгэлэнт байгаль юм. Цаасан шувуу нисгэж чадах орон зай хэн бүхэнд цэлийтэл нээгдсэн байдаг.
Тэгж салхи их үлээсэн өдөр би мингингнюг түр зуур мартчихдаг. Өөр цаасан шувуудтай маргалдан миний цаасан шувуу эвдрэх үед л хэсэг зуур түүн дээр ирдэг юм. Гэвч энэ үед би Рүис хатан хааныг хөөрхөн гоёж харж өгөх адил миний раимжүржийн модондоо бүх сэтгэлээ зориулан сайхан гоёж, хамтдаа тоглолоо. Тэр үед мингингню баярлан мөчрүүдээ гараа дэлгэх адил өндөрт сунган, тэр дороо томрох шиг нүдэнд харагдан бушуухан цэцэглэн жүржээ гаргах гэж хичээн миний сэтгэлийг хөгжөөж өгдөг байлаа. Өөр раимжүржийн моднууд мингингнюгаас дэндүү оройтож ургаж байх шиг санагдана. Миний раимжүржийн мод Эдмонд ахын хэлсэнчилэн үнэхэээр эрт ухаан сууж байж ч магадгүй. Тэрээр надад ухаан суух гэдгийг ямар утгатайг тайлбарлаж өгсөн ба тэр нь бусад зүйл бий болохоос илүү хурдан үүсэн бий болдог гэж хэлж өглөө. Гэвч ах тодорхой тайлбарлаж чадсангүй гэж бодов. Ердөө л бусад зүйлээс жаахан урд өсч томордог гэж амархан тайлбарлавал болох юмыг.
Би утас нэгийг авч шилний бөглөөг нүхлэн, утсаа сүвлэн тавьж, түүнийг мингингнюгийн хүзүүнд зүүн гоёв. Мингингнюг сайхан харагдуулах гэж тэр. Салхи салхилахад шилний бөглөөнүүд хоорондоо харшилдан, яг Фрэд Томсоны мөнгөн дөрөөг санагдуулж, тэрээр яг сарны гэрэл нэртэй морио унаж яваа мэт харагдлаа.
Сургуулын амьдрал жигтэйхэн сонирхолтой байсан. Өөр дуунууд адилхан боловч би төрийн дуулалыг бүгдийг цээжилж чадсан. Ялангуяа эрх чөлөөт Рибэрөдади гэдг төрийн дуулал ба тугны тухай дууг сайн дуулдаг бөгөөд энэ дуунууд зүгээр сэтгэл дотроос урган гардаг байв. Ийм дуунууд нь надад би бас миний хамгийн дуртай Том Мигсийн төлөө дуртай байдаг гэж боддог. Түүнтэй би байлдаангүй үед бол ан хийхээр явдаг байсан. Тэгвэл тэр надаас буурь суурьтайгаар хүсдэг.
За, зоригт Ббинажэ индиан гуай. Рибэрөдадиг дуулж өгөхгүй юу?
Тэгвэл би жаахан хоолойгоороо маш том талыг дүүргэдэг байсан. Ариубалду гуайтай хоёрдох өдөр ажиллан дуулах үеэс ч илүү сайхан гоё дуулдаг юм.
Хоёрдох өдөр болвол үргэлж хичээлээ таслан, миний найз Ариубалду гуайг буудал дээр хүлээнэ. Тэр дууны ном хийсэн ачаагаа гартаа өргөн галт тэрэгнээс буудаг. Зарахаар бэлдсэн зүйлээ хийсэн хоёр ч том шуудай үүрч ирэх боловч хэзээд тэр нь бүгд зарагдан бид бөөн баяр хөөртэй байдаг юм.
Завсарлагааны цагаар би сувд хэлхдэг байсан.
Хүмүүс намайг хулганы гөлчгий гэж дуудлаа. Тэр нь би сувдыг хэтэрхий сайн тааруулж, үргэлж гэртээ харихдаа хэд дахин их хэлхсэн сувд хармаандаа дуугарган харьдаг байсан учраас тэр юм.
Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг хүн бол анги хариуцсан багш Дуна Сэсиллиа Ббаинг байсан. Багш намайг тосгоны хамгийн муу хүүхэд гэдэг үгийг сонссон боловч итгэсэнгүй. Бас хэн нэгэн надаас илүү чанга дуугаар орилж байсан ч надад итгэхийг хүсч байсан юм. Над шиг сахилгагүй хүүхэд байхгүй гэдэг үнэнд огт итгэж өгдөггүй байв. Сургууль дээр би тэнгэрийн элч адил байсан учраас. Нэг ч удаа зэмлэл сонсож байсангүй бөгөөд багш нарын хайрыг хангалттай авдаг байсан. Одоо хүртэл сургуульд элссэн хүүхдүүд дундаас хамгийн бага, өхөөрдөм онцгой нэгэн байсан юм.
Сэсиллиа багш манай гэрийн ядуу гэдгийг мэдсэн. Өөр хүүхдүүд амтархан өдрийн хоолоо идэж байхад багш сэтгэл нь зовж, надад боов авч идээрэй гэж мөнгө өгдөг байлаа. Багш маш их хайр гарган өгч, би багшдаа л хамгийн сайн хүүхэд болох гэж хичээнэ. Багшыгаа цөхрөөхийг хүсдэггүй юм.
Гэнэт нэг зүйл миний өмнө гарч ирлээ. Би хэзээ язааныхаараа удаан алхаж явав. Риүсангпаүллугын зам дээр эцсийн эцэст португал хүний машинтай тааралдчихсан. Тэрээр машинаараа алгуур намайг шахан ойртон ирээд гурван удаа чагнаалдлаа. Тэгээд чөтгөрийн инээдээр инээлээ. Ийм түүний үйлдэл нь намдсан байсан уурыг минь дахин хөөргөлөө. Том болохоороо хамрыг нь навтайлгаад өгнө гэсэн бодлыг шинээр бий болгов. Би бардам зангаар толгойгоо эргүүлэн түүнийг хараагүй дүр үзүүллээ.

No comments:

Post a Comment