Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Бид сайхан зам даган аялалд гарлаа. Зам нь өргөн биш асфальт ч биш хучмал зам ч биш байсан ч замын хоёр талын мод ба өргөн цэлгэр сайхан тал нь миний сэтгэлийг хөгжөөлөө. Тэнгэр бөртийх ч юмгүй цэлмэг цэнхэр. Диндиня эмээ баяр цэнгэл гэдэг нь цээжин дотор мандах нарыг хэлнэ гэж хэлсэн нь бодогдлоо. Түүний хэлсэнчлэн нар бүх зүйлийг аз жаргалтайгаар гэрэлтүүлж байв. Тэр үг үнэн бол миний цээжин доторх нар ч бүх зүйлийг сайхнаар гэрэлтүүлж байгаа нь гарцаагүй.
Энэ тэрийг ярилцан машинаа барьж явж байх хугацаанд гэрээс нилээн хол өөр зүг рүү холдлоо. Тэгж явахдаа Ббурөддүга ах олон зүйлийг мэдэхийг хүссэн юмуу яриа өдөж явав.
Гэхдээ Жэжэ, бид найзууд болсны дараа тэнэг зүйл хийлгүй жаахан цайлган болоо биз дээ? Хэзээд хариуцсан багшийнхаа тухай нэг удаа ярьсан шиг санагдана, нэр нь хэн гэлээ?
 Дуна Сэсиллиа Ббаинг багш. Нүдэндээ мэнгэтэй.
Тэр инээн хэллээ.
Тэхдээ Сэсиллиа багш нь чамайг сургуулиас гадуур хийдэг зүйлүүдэд итгэдэггүй гэсэн байх аа? Чиний нялх дүү юмуу Кларра эгч шигээ чи ч бас хичнээн ч сайн болж чадна. Гэхдээ яагаад чиний сэтгэл тэгж өөрчлөгдсөн юм бэ?
Сайн мэдэхгүй байна. Би хичнээн сахилгагүйгээ мэднэ. Тосгоныхон бүгд намайг л харвал жихүүцдэг юм. тэр нь унтаж байсан сэтгэл доторх чөтгөр миний чихэнд хүрч шивнэдэг учраас тэр. Тэгэхгүй бол Эдмонд ах, би Эдмонд ахын талаар ярьж байлуу?
Ярьж байсан удаагүй дээ....
Магадгүй зургаан сарын өмнө болсон байх. Эдмонд ах хойд Бразилд амьдардаг хүнээс хэмог бэлгэнд аваад маш их баярласан юм. Өөр хүмүүс оролдохооргүй ганцаараа л түүн дээрээ ганхан цагыг өнгөрүүлж байсан.
Юу ярихыг хүссэндээ ийм юм яриад байна аа?
 Сонсоод үзээрэй. Тэгж байгаад ах нэг удаа уурласан. Үргэлж сэтгэл тайван, орныхоо урдуур гараа дэлгэсэн чигтээ унтдаг байсан. Би тэр хэмогыг авч, тоглох юмгүй шив гэж тархиа шавхдаг байлаа. Нэг удаа Диндиня эмээгийнд очтол яг тэр үед эмээ намайг ирснийг хараагүй. Хамрынхаа үзүүр дээр нүдний шилээ тохоод нэг зар уншиж байсан байхгүй юу. Гуяба жимс байна уу гээд гэрийг нэг тойрсон боловч байсангүй. Тэгсэн чинь тэр үед Эдмонд ах раимжүржийн модны хоорондох зайнд хэмогоо тавиад түүний дээр хамраа дуугарган ухаангүй унтаж байдаг байна шүү. Ямар шуугиантай хурхирдаг юм яг гахай дуугарч байгаа юм шиг. Тэгээд амаа хагас ангайлгаад харж байсан сонин нь газарт хайш яайш хуниралдан зөөлөн салхинд дэрвэс дэрвэс хийж байсан. Тэр байдлыг нь хараад гэв гэнэт ад чөтгөр маань намайг хатгачихсан. Тэр үед хармаанд шүдэнз байсан юм байхгүй юу. Чимээ гаргалгүйгээр сонинг нь ураад түүнээ цуглуулан гал тавьчихсан. Галын дөл асмагц зүгээр л....
Тэгснээ хэсэг үгээ таслан түүнрүү ноцтой харцаар харж асуулаа.
Ббурөддүга ах аа, бүнда \ бөгс гэдэг үгийн бүдүүлэг хэлбэр \ гэдэг үгийг хэрэглэж болохгүй тийм үү?
Зүгээр ээ. Гэвч тэр чинь хараалын үг. Үргэлж хэрэглэж болохгүй.
Тэгвэл ах тэр үгийг хэрэглэх болбол юу гэж дууддаг вэ?
Надэгасө \ бөгс гэдгийн даруухан хэлбэр \ гэж хэл.
Тийм үү. Хэцүү үг боловч заавал цээжлэх хэрэгтэй юм байна даа.
Надэгасө. На дэ га сө гэж дуудвал болно.
За, ойлголоо. Тэгээд цаасанд гал хүрэх үед түүнийг Эдмонд ахын бөгс, үгүй надэгасө дор тавиад сум шиг хурдлан хаалганы ард нуугдчихсан. Тэгээд яах нь вэ гээд хаалганы нүхээр харж байсан чинь яг бар дуугарах шиг болсон.
Ах гялс үсэрч босоод гүйсэн боловч худагт тээглэчихсэн. Тэр үед Диндиня эмээ гүйж ирээд баахан хараал дуудсан.
Одоо үглэе ч гэсэн чадал алга. Тэгтлээ хэмог дээрээсээ тамхи битгий татаж бай гэж хэлээд байхад.
Тэгээд ч шатсан сонин чинь уншиж амжаагүй байсан сонин байсан гээд баахан үглэсэн.
Ббурөддүга ах дэндүү хөгжилтэйгээр инээлээ. Би түүнийг тэгтлээ хөгжилтэй байхыг хармагц дотор сайхан болов.
Тэгээд чи зодуулсангүй юу?
Хэн ч хараагүй байхгүй юу. Би энэ явдлыг сюрүрүггад ч ярьж өгсөн. Гэхдээ би шийтгэл авбал түүний хармааг огтлоод хаячихна.
Юуг огтолж хаяна гэнээ?
Мингингнюгийн цэцгийн уутыг үгүй болгоно гэж байна.
Тэр дахин инээд алдан, бид явсан замаа эргэж харлаа. Шар тоос цайран босч, машин өнгөрөх бүрд яг үүл шиг дахин босно. Нэг зүйлийг гүнзгий бодож байлаа.
Ббурөддүга ах аа, надад худал хэлэхгүй биз?
М. Юун яриа вэ?
Нэг ч удаа ийм үг сонсож байгаагүй юм байхгүй юу. Хэн нэгэн хүний бөгсрүү өшиглөнө гэдэг үг байна аа. Ах сонссон удаатай юу?
Тэр дахин инээд алдлаа.
Чи их гаж нөхөр юмаа. би ч тийм үгийг сонссон удаагүй. Гэхдээ тэгж хэрэглэдэг юм. Заримдаа надэгасө гэдэг үгийг мартчихаад зүгээр л сүүлийг нь хэрэглэх ч бий. За, одоо ийм яриагаа больё. Тэгээд ч дийлэх авьяас хүрэхгүй нь. Яаж тэгж нэгд нэггүй ухаж асуудаг юм. Тэрийг хар. Том моддууд дүүрэн байна. Урдуур нь гол урсаж байх шив.
Машинаа баруун талруу эргүүлэхэд том саад замыг хааж байв. Машин дүрүрүнг хийж, яг хажуугийн өргөн талруу харж зогслоо. Тэр газарт аймаар том үндэс тархсан нэг том мод байлаа.
Хичнээн сайхан бэ? Ийм сайхан газар. Би Бок Жонстой уулзвал түүнд энэ өргөн талыг зааж өгнө. Энэ газар хэн ч алхаж ирж чадахгүй газар даа.
Тэрээр миний толгойг илж өглөө.
Ийм газрыг чамд дандаа үзүүлж баймаар байна. Үргэлж мундаг сайхан зүүд зүүдлэн амьдарч, толгойн дотроо хэрэггүй бодол дүүргэхгүй алдартай Жэжэ болгохын төлөө хийж байгаа юм.
Бид машинаас бууж, ачаагаа модны сүүдэрт зөөж тавилаа.
Ах энд дандаа ганцаараа ирдэг байсан уу?
Тийм ээ. Үргэлж. Харж байгаа биз дээ? Би ч гэсэн модтой байна.
Тийм байна. Тэр модыг хэн гэж дууддаг юм бэ? Ийм том модтой бол заавал нэртэй байх хэрэгтэй ш дээ.
Тэр бодолд автсанаа хөнгөхөн инээмсэглэлээ.
Энийг би л мэддэг нууц байгаа юм. гэхдээ чамд л хэлж өгье. М, ггарөллудда хатан хаан.
Тэгвэл хатан хаан ахтай ярьдаг уу?
Ярьдаггүй юм. Угаасаа хатан хаан өөрийн түшмэлтэй шууд ярьдгүй учраас тэр. Гэвч би хэзээд хатан хаан гуайг хүндлэн асардаг юм.
Түшмэл гэж хэн юм бэ?
Хатан хааны тушаалыг дуулгадаг хүн.
Тэгвэл би ахын түшмэл үү?
Ах дэндүү хөгжилтэйгээр өвсийг намс намсхийтэл инээд алдав.
Үгүй, тийм биш. Би хаан биш болохоор хэн нэгэнд тушаал буулгадаггүй. Би хэзээд юуг ч юм чамаас дотноор гуйдаг шүү дээ.
Гэвч ахад хаан болохуйц бүх зүйл бий. Ах шиг хаадууд нь бүгд тарган ш дээ. Бундангийн ноён ч тийм, спэйд, алмаазын ноён ч бүгд бүдүүн ш дээ. Хөзрөн дээр зурсан хаадууд нь Ббурөддүга ах шиг сайхан төрсөн байдаг.
 За, одоо больж аятайхан эхэлье. Тэгэхгүй бол ийм урт ярианаас болж бүрмөсөн загасчилж чадахгүй нь.
Тэр загасныхаа хэрэгслийг бариад лаазнаас чийгийн хорхой хэдийг барьж, гутал болон хантаазаа тайллаа. Хантаазаа тайлсан боловч урьдын адил бүдүүн л байв. Тэр голын тээр тэндхийг хуруугаараа заав.
Тийшээ явж тогловол сонирхолтой. Голын ус тэнд гүехэн. Гэвч хол явж болохгүй. Тэнд гүнзгий учраас. Энд би загасчилна. Надтай хамт баймаар байвал ганц ч үг хэлж болохгүй......тэгэхгүй бол бүх загаснууд зугатчихна.
Би түүнийг загасчилахаар үлдээж, ийш тийш толгойгоо эргүүлэн харав. Анх харж байгаа янз бүрийн зүйлс дэндүү сонирхолтой бодогдон, байгаль үнэхээр сайхан байв. Усан дотор гараа хийвэл жижиг мэлхийнүүд урсгал даган сэлэх нь үзэгдэж, ёроолд нь усанд хөвөн ирэх модны навчнууд дүүрэн дэвсээтэй байлаа.
Би гэв гэнэт Кларра эгчийг бодлоо.
Цэцэг уйлан шивэгнэх нь
Булагруу намайг дагуулж яваач
Би ууланд төрөөд далай үзээгүй гэнэ.
Модны навчнууд сэрчигнэн
Сэрчигнэх навчны мөчирт
Цэнхэр тэнгэрээс унах
Тунгалаг шүүдрийн дусал бий.
Шор шор урсах хүйтэн булгийн ус
Шивэгнэх адил элсэн дээгүүр
Цэцгийн дэлбээг авч урсана.
Кларра эгчийн үг зөв байлаа. Ийм зүйлс хорвоо дээрх хамгийн сайхан зүйл биш гэж үү?
Эгчдээ шүлэг бичиж амьдар гэж хэлж чадахгүй нь сэтгэл өвдмөөр юм. Заавал цэцэг биш ч байсан зүгээр. Гэхдээ жижигхэн модны навч ч модноос унаж холын далайруу явдаг биз. Тэгээд энэ гол бас далайруу урсах уу? Ббурөддүга ахаас асуумаар л байна. Аа, болохгүй, түүнийг загасчилахад нь саад болж болохгүй.
Гэхдээ тэр дөнгөж нэр нүүрээ бодох төдий хоёрхон загас л барилаа. Дөнгөж хоёрхон. Нар тэнгэрт өндөр мандаж байв. Миний нүүр улайн түлэгдэж, анх харж байгаа амьдрал мурилзах мэт хөгжилтэй зүйлстэй зэрэгцэн хөгжилтэй тоглож байв. Тэр үед ах тэндээс намайг дуудаж, би нялх тугал адил гүйж очлоо.
Жэжэ, ямар их заваарчихаа вэ?
Юу ч хамаагүйгээр дураараа тоглоод тэр байхгүй юу. Газар дээгүүр өнхөрч, усаар ч тоглосон.
За, одоо хоолоо идье. Гэхдээ ингэж гахай шиг заваартсан юм чинь хаана....за нүцгэлээд тэр гүехэн усруу ор. \
Гэвч би түүний үгийг дагах уу байх уу гэж эргэлзэн зогсов.
Би сэлж мэдэхгүй.
Зүгээр. За хурдал, би хажууд чинь байна ш дээ.
Би эргэлзсээр байв. Үнэхээр шагайгаад харвал.......
Хувцас тайлахаас тэгтлээ ичээд байвал надтай битгий ярьж байгаарай Газар дээгүүр өнхөрч, усаар ч тоглосон.
За, одоо хоолоо идье. Гэхдээ ингэж гахай шиг заваартсан юм чинь хаана....за нүцгэлээд тэр гүехэн усруу ор. \
Гэвч би түүний үгийг дагах уу байх уу гэж эргэлзэн зогсов.
Би сэлж мэдэхгүй.
Зүгээр. За хурдал, би хажууд чинь байна ш дээ.
Би эргэлзсээр байв. Үнэхээр шагайгаад харвал.......
Хувцас тайлахаас тэгтлээ ичээд байвал надтай битгий ярьж байгаарай.
Үгүй, тийм юм биш.
Эцэст нь нэгийг сонгох хэрэгтэй боллоо. Нуруугаа эргүүлэн хувцсаа тайлж эхэллээ.
Хамгийн түрүүнд цамцаа тайлж, түүний дараа өмднийхөө уяаг тайллаа.
Газар дээр бүх хувцсаа тайлж тавиад би айсан нүдээр түүнийг харлаа. Юу ч хэлсэнгүй. Миний нүдэнд айдас болон эсэргүүцэх сэтгэл байв. Үнэхээр тэр миний биеэн дээрх хөхөрсөн шархны мөр болон зодуурын мөрийг харахгүй байвал сайнсан гэж бодогдоно.
Тэр дарамтанд орж цочсон мэт царайгаар бувтналаа.
Одоо ч өвдөөд байвал усанд битгий ороо.
Одоо зүгээр.

No comments:

Post a Comment