Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Бүгд хоолны ширээнд суух үед ээж намайг байхгүй байгааг мэдлээ.
Жэжэ хаашаа явсан юм?
Хэвтэж байгаа. Саяхан толгой өвдөөд гээд байсан.
Би шархаа хөндүүрлэн байгааг ч мартаад эгч намайг өмөөрч байгаа үгэнд баяслаа. Гэрийнхэн миний тухай ярьж байгааг дуртайяа сонсов. Кларра эгч намайг өмөөрч байгаа бололтой. Дургүйцсэн хоолойгоор гэр бүлийнхнийг зэмлэлээ.
Бүгдээрээ Жэжэг зодож байх шиг. Тэр хүүхэд одоо тосгоны бөмбөр болчихлоо. Өдөрт гурван удаа зодно гэдэг чинь хэтэрч байна ш дээ.
Гэвч тэр золиг хамгийн айхтар амьтан. Зодуулахдаа л чимээгүй болдог.
Зодолгүйгээр үгээр хэлж болохгүй нь үү?
Тэр чинь хэцүү. Аймаар сахилгагүй юм байхгүй юу.
Бүгд амаа жимийн Кларра эгч урьдын адил намайг хамгаалах гэж хичээж байв.
Тэр хүүхэд чинь зургаан нас ч хүрээгүй. Тоглоом нь хэтэрсэн ч гэсэн нялх хүүхэд гэж байна.
Намайг өмөөрөх эгчийн үгийг сонсоход аз жаргалтай байлаа.

No comments:

Post a Comment