Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Ээж нэг зүйлийг бодож дууслаа. Өнөөдөр бүгдээрээ шинэ гэрээ үзэхээр явья. Дугдуга ах намайг дуудан гаргаж шивэгнэлээ. Бид тэр гэрлүү явна р гэж хэлээд үз. Зүгээр орхихгүй шүү. Гэхдээ би тийм юм бодсонгүй. Бид гэр бүлээрээ шинэ гэрлүүгээ явав. Кларра эгч миний гарыг барьж огт анхаарлаа сарниулахгүй гэж хэллээ. Би Рүисийн гараас барилаа. Хэзээ нүүх вэ? Ээж ээ. Ээж яагаад ч юм гунигтайгаар Кларра эгчид: Крисмасын хоёр дох өдрийн дараа ачаагаа баглах хэрэгтэй гэж ихэд ядарсан хоолойгоор хэллээ. Би ээжийгээ маш их өрөвдлөө. Ээж ажиллахын төлөө төрсөн шигээ. 6 наснаас эхлэн үйлдвэрт ажилласан гэдэг. Тэр үед дэндүү намхан болохоор ширээгээ арчих гэвэл дээр нь авиран гараад арчих хэрэгтэй байсан гэдэг. Тиймээс ээж сургуульд явж чадаагүй. Ээжийн ярихыг сонсоод дэндүү гуниглан, би яруу найрагч юмуу доктор болвол ээждээ өөрийнхөө шүлгийг уншиж өгнө гэж хүртэл амлалаа.
          Дэлгүүрүүдийн тавиурууд Крисмасын уур амьсгалаар нэг давхар өндөрссөн байлаа. Хэдийн Санта Клаусаар чимэглэгдсэн байв. Тэгээд урьдчилж баярын ил захидал авах хүмүүсээр дэлгүүрүүд хөл хөдөлгөөн ихтэй. Би энэ удаагийн Крисмасаар сайн хүүхэд болгож өгөөч гэж хичээнгүйлэн хүсэв. Эцсийн эцэст ухаан суух нас болвол, одооноос ч болохноо сайн болох байлгүй. Энэ байна. Бүгд хөгжилтэй байцгаав. Жаахан жижиг юм. Дугдуга ах ээжид хаалга түгжсэн төмөр утсыг тайлахад туслалаа. Тэгээд бүгд дотогшоо оров. Кларра эгч миний гарыг хаяад хэдийн том эгч болсноо мартсан чигээр гүйж очин манго модыг тэвэрлээ. Энэ манго мод минийх, би хамгийн түрүүнд хүрсэн болохоор. Анддуниу ах ч мөнх ногоон модыг барьж адилхан хийлээ. Надад юу ч байсангүй. Би бараг уйлах шахан Кларра эгчийг харав. Гудуя \ Кларрагийн өөр нэр \ эгч ээ, би? Тэр буланлуу яваад үз. Илүү олон модод байна тэнэг ээ. Би гүйж очоод харсан ч сагсайсан өвснөөс өөр юмгүй. Тэгээд ч хөгшин өргөс ихтэй олон раимжүржийн модод төдий. Зөвхөн хашааны хажууд жижигхэн хариугүй раимжүржийн мод нэг ширхэг байлаа. Би урвайн эргэн тойрноо хартал гэрийнхэн гэр доторхыг энд тэндгүй тойрч үзээд, өрөөгөө цэгцэлж эхэлсэн байлаа. Кларра эгчийг чирж гадагш гаргав. Юу ч байхгүй байна ш дээ? Чи сайн эрж чадаагүй болохоор тэр. Эгч нь олоод өгье. Бид нөгөө зүгрүү яваад жүржийн моддыг гүйлгэж харлаа. Тэр мод ямар вэ? Их хөөрхөн жүржийн мод байгаа биз? Надад аль нь ч таалагдсангүй. Бүгд өргөс ихтэй, ямар ч мод миний сэтгэлийг хөдөлгөж чадсангүй. Энэ моднуудаас тэр раимжүржийн мод дээр. Хаана байна? Бид тэр зүгрүү явав. Их хөөрхөн раимжүржийн мод байна. Энийг хар. Ганц ч өргөсгүй, дэндүү өхөөрдөм болохоор холоос раимжүржийн мод гэж мэдэгдэж байна. Жэжэ. Би л чи бол энэ модыг авна. Гэхдээ би их том мод авмаар байна аа. Сайн бодоод үз. Жэжэ. Тэр мод чамтай хамт өснө шүү дээ. Та хоёр нэг ах дүү нар шиг ойлголцох болно. Тэр модны мөчрийг хар. Ганц боловч надад чиний тоглодог унагатай адилхан харагдаж байгаа биз дээ? Надад хорвоо дээрх хамгийн сүр сүлдгүй зүйл мэт харагдлаа.
Скотландын тэнгэрийн элчийн зураг зурсан шилэн лонх нүдэнд харагдан Рара эгч энэ минийх гээд булааж байсан бодол урган гаргалаа. Кларра эгч өөр зүйл олж гаргалаа. Дугдуга ах ч бас адилхан. Гэхдээ би? Би тэр арын хашаанд далавчгүй, мартагдсан тэнгэрийн элчтэй адил. Скотландын тэнгэрийн элчийн нэг хэсэг огт төгс тэнгэрийн элч болж чадсангүй. Хэзээд би хамгийн сүүлд байсан. Том болохоор минь хараарай. Амазоны ой модыг худалдаж аваад тэнгэрт хүрэх том том моддыг өөрийнх болгож бэлдэнэ дээ. Агуулахаа дүүргэн тэр дотор тэнгэрийн элчийн хээг дүрсэлсэн шилнүүдийг пиг дүүргэн тавьж, далавчны үзүүр нь ч хүрэхгүйгээр болгоод өгнө өө. Уур хилэн буцаллаа. Би газарт суугаад раимжүржийн мод налан бухимдсан сэтгэлээ тайтгаруулж байв. Кларра эгч инээмсэглэн миний дэргэдээс холдов. Жэжэ, уурласан сэтгэл чинь тайвширна аа, эгчийн чинь зөв гэдгийг удахгүй ойлгох болно. Саваа модоор газар ухаж байснаа уйлагнах дуу аажимдаа зогслоо. Миний цээжний хаанаас ч юм дуу хоолой сонсогдлоо. Чиний эгчийн зөв гэж бод. Тийм ээ. Хэзээд бусдын зөв биз. Би л зөв байж чадахгүй. Тийм биш ээ. Чи намайг сайн ажиглавал авч чадна аа. Би гэнэт цочин бослоо. Тэгээд тэр жижигхэн модыг ажиглан харав. Би модтой ярьж болсон нь үнэхээр цочирдмоор хэрэг юм. Тэр нь миний цээжин доторх жаахан шувуу тэр үгнүүдийг зөөж өгсөн учраас тэр байлаа. Гэвч чи үнэхээр үг хэлэв үү? Миний хэлснийг сонссонгүй юу? Тэгээд тэр мод намуухан инээлээ. Арын хашаанаас чанга дуу гарсан боловч би сониучирхан тэндээ зогссоор байлаа. Тэгээд хаагуураа ярьдаг юм бэ? Мод гэдэг чинь бүх л хэсгээрээ ярьж чаддаг юм. Навч нахиагаараа дамжуулан тэгээд үндсээрээ. За хар. Чи энд миний нуруунд хүргээд цээжинд цохилох чимээг сонсоод үз. Би тээнэгэлзэн хэсэг зуур сандарсан боловч жижигхэн мод гэдгийг санаж, даруй тайвширан чихээ хүргэлээ. Тэгмэгц үнэхээр түг түг хийх тод чимээ сонсогдов. Одоо ойлгов уу? Нэг зүйл асууя. Чиний ингэж ярихыг хүмүүс бүгд мэдэх үү? Үгүй ээ. Зөвхөн чи. Жэжэ. Юу, үнэхээр үү? М. Тангарагла. Чамтай найз болвол чи намайг ойлгоод үнэхээр аз жаргалтай болно гэж. Гэхдээ жаахан хүлээж өгөх үү? Юуг? Намайг нүүж ирэх хүртэл долоо илүү хоног болох нь дээ. Тэр үед ч хэлснээ мартахгүй байж чадна биз? Мэдээж, тэр бол чиний төлөө л. Би хичнээн зөөлөн болохыг мэдмээргүй байна уу? Яаж? За миний мөчирт авираад үз. Би түүний хэлснийг үг дуугүй дагалаа. Болсон. Одоо хөдөлгөөд үз. Нүдээ аниад. Би хэлснээр нь хийлээ. Сэтгэл санаа ямар байна? Ийм сайхан морь унаж байсан удаа бий юу? Үгүй. Байхгүй. Их алдартай миний сарны гэрэл тоглоомын морио Рүисэд өгье байз. Чи ч тэр золигт учиргүй сайн болох болно. Би миний раимжүржийн модыг илж байгаад бууж ирлээ.
Хөөе, амлая. Нүүж ирэхийн өмнө ч гэсэн зав л гарвал надруу гүйж ирээд юм ярьж өгнө. Одоо явах хэрэгтэй байна. Тэнд бүгд цугласан байна шүү дээ. Гэвч ингэж харамсалтайгаар салж чадахгүй нь ээ? Чиш. Тэр эгч ирж байна. Кларра эгч намайг тэр модыг тэврэх агшинд ойртож ирлээ. Сайн боллоо. Найз аа. Чи хорвоо дээрх хамгийн сайхан нь. Би хэлсэн биз дээ. Үнэхээр тийм. Одоо эгч манго мод, мөнх ногоон мод өгнө гэсэн ч модоороо солихгүй. Эгч миний толгойг дулаанаар иллээ. Өө.Миний хөөрхөн золиг. Бид гараасаа барилцан алхав. Эгчийн манго мод жаахан тэнэг шиг бишүү? Одоохондоо сайн мэдэхгүй байгаа боловч тийм ч байж магадгүй. Тэгвэл Дугдуга ахын мөнх ногоон мод нь? Бараг хэрэггүй дээ. Гэхдээ Жэжэ юу болоо вэ? М. Одоо хэлж чадахгүй нь ээ. Гэвч хэзээ нэг цагт эгчдээ зааж өгнө.

No comments:

Post a Comment