Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Орой болмогц Ариубалду гуай тэр өдөр хэдийг олсноо тооцож үзлээ.
Жэжэ. Энийг хар даа. Чиний үг зөв юм. Энэ азын тэнгэрийг. Үнэхээр саяын тэр чавганц санаанд орж байх чинь.
Арай тэр авгай ямар нэгэн зүйл хийх юм биш байгаа даа?
Онц юм биш. Санваартан сайндаа л зөвлөлгөө өгнө биз.
Ямар ч юм тохиолдохгүй байхыг гэгээн Марияд хүсэх хэрэгтэй байна даа. Ах та муу хүн биш ш дээ.
Тэрээр мөнгөө хармаандаа хийгээд ачаагаа цэгцэлж эхэллээ. Тэгээд хийдгээрээ өмдний хармаандаа гараа хийн нугаларсан дууны ном гаргаж ирлээ.
За энэ Кларра эгчдээ өгч үз.
Би нүдээ том болголоо.
Хөөх. Өнөөдөр их азтай байна аа.
Бид хэсэг зуур амарцгаалаа.
Ариубалд ах аа.
М.
Көруссуссугийн чөтгөр шулам гэж юу юм бэ?
Харин ээ. Би ч сайн мэдэхгүй байна. Зүгээр аймаар уур хүрэх үедээ чалчичихлаа.
Бид инээд алдацгаалаа.
Сая үнэхээр хутгаар хутгалах гэж байсан уу?
Үгүй дээ. Зүгээр айлгах гэж тэгсэн юм.
Үнэхээр тэгвэл гэдэс нь асгарч гарах юмуу хүүхэлдэйний дотор хийсэн заваан даавууны өөдөс үсэрч гарах байх.
Тэрээр инээн миний толгойг дулаанаар илбэж өглөө.
Нэг зүйл зааж өгөх үү? Би угаасаа банзалтай юмнууд яршигтай санагддаг.
Би хамтдаа чанга дуугаар хөхрөлдлөө.
Гэвч айх хэрэггүй. Би өдий хүртэл нэг ширхэг хорхой ч алж үзээгүй. Тэгээд ч эм тахиануудаас айх хэрэггүй. Би авгайгаа айлгасан нь шүүрээ буруу харуулж бариад гүйсэн төдий.
Бид байрнаасаа босч тэрээр буудалруу удаан алхлаа.
Одоо энэ зам дээр дахин нэг хийгээд больё.
Тэгээд хүч гарган миний гарыг чанга барьж өглөө.
Тэгвэл дараа долоо хоногийн хоёрдох өдөр дахин уулзая. Ггүмббаинэиру.
Би толгойгоо дохих агшинд тэр буудлын шатруу удаан өгсөж явлаа.
Тэрээр шатны дээд талд гараад хашгирлаа.
Жэжэ. Чи тэнгэрийн элч.
Би гараа хөдөлгөн инээлээ.
Тэнгэрийн элч гэнэ ээ? Ах намайг сайн мэдэхгүй байна даа.

No comments:

Post a Comment