Tuesday, February 11, 2014

Ядууралд туйлдсан гар



Эдмонд ахад сэтгэл зовоосон зүйлээ илэн далангүй хэлэх үед тэрээр их ажил хэрэгч байдлаар сонсож өглөө. Тэгвэл наадах чинь яг чиний санаа зовж байгаа зүйл үү? Тийм ээ ах аа. Нүүх үед рүссиану бидэнтэй хамт явахгүй байх вий гэж зовж байна. Сарьсан багваахай чамд сайн гэж бодож байна уу? тийм. Үнэхээр үү, чин сэтгэлээсээ юу? Мэдээж шүү дээ. Гарцаагүй надад сайн. Тийм үү? Тэгвэл тэр сарьсан багваахай заавал ирнэ. Жаахан хоцорч магадгүй ч хэзээд заавал олж ирэх байх. Аль хэдийн манай гэрийн хаягыг заагаад өгсөн. Тэгвэл олоход илүү амар боловч явж чадахгүй бол өөр амлалт байгаа учраас тэр. Тэгэх үедээ ах дүү юмуу төрөл садангаа ч болохноо илгээх биз. Чи ялгахад хэцүү хэдий ч. Гэсэн хэдий ч би урьдын адил санаа зовсон хэвээр байв. Рүссиану уншиж чаддаг бол гудамж юмуу хаягыг зааж өгөөд ч нэмэргүй ш дээ. Шувуунууд юмуу эрвээхэйнүүдээс асууж чаддагсан бол үнэхээр сайхан байхсан. Битгий сэтгэл зов. Жэжэ. Сарьсан багваахай гэдэг амьтан чинь зүг чигийн мэдрэмжтэй байдаг. Юу гэнээ? Ах аа? Ах зүг чигийн мэдрэмжийн талаар тодорхой зааж өгч, би дахин нэг удаа ахын өргөн мэдлэгтэйг гайхахгүй байх арга байсангүй. Том шаналгааг шийдсэндээ учиргүй баярласан би нүүх тухайгаа айл хөршийнхөндөө мэдэгдэхээр гудамжруу гарлаа. Хүмүүс баяр хүргэн үг өднө. Нүүнэ гэнэ ээ? Жэжэ. Үнэхээр сайхан байгаа биз дээ. Бириггингню л гойд баярлахгүй байгаа янзтай. Өөр тийшээ нүүсэн ч үргэлж ирж бай. Эндээс ойр юм чинь. Гэхдээ миний хэлснийг мартаагүй биз? Хэзээ гэлээ? Маргааш өглөө Банггү хотын казиногийн өмнө. Томчуудын ярихыг сонссон. Эзэн нь нэг тэргээр дүүрэн авч ирнэ гэсэн гэнэ ээ. Хамт явах уу? Тэгье. Рүисийг дагуулж явна. Гэхдээ надад олдох болов уу? Мэдээж шүү дээ. Золигийн хүүхэд минь. Чи өөрийгөө том хүн гэж бодоо юу? Тэр миний өмнө ойртож ирэхэд би өөрийгөө үнэхээр жаахан гэдгийг анх удаа ойлголоо. Бүр миний бодож байснаас ч илүү жаахан гэдгийг. Үнэхээр олж чаддаг л юм бол 10 дахин илүүг олмоор байна. Маргааш тэнд уулзацгаая. Гэртээ эргэж ирээд Кларра эгчийн эргэн тойронд эргэлдлээ. Юу болоо вэ? Жэжэ. Эгч ээ, хотруу хүргээд өг. Казиногийн хажууд тоглоом дүүрэн ачсан машин ирнэ гэнэ. Тийм үү? Гэвч Жэжэ. Эгчид нь хийх ажил дэндүү их. Хувцсаа индүүдэх хэрэгтэй Жандира эгчид чинь туслах хэрэгтэй.
Зөвхөн тэр ч биш. Хоол хийх хэрэгтэй, нүүх юмаа цэгцлэх хэрэгтэй. Эгч ээ, рэаллэнггугийн цэргийн сонсогчид ч их ирнэ гэсэн. Эгч рүди гэдэг кино жүжигчин Рудольф Валентиногийн зураг зөндөө цуглуулхаас гадна цэргийн сонсогчид учиргүй дуртай байдаг юм. Энэ мангар новшийг. Далдар цаашаа. Зодох дүр үзүүлж байгаа эгчийг хараад би зугтсангүй. Би л дуртай байгаа юм биш ээ. Рүисийг дагуулж явна гэж хэдийн амласан. Тэр чинь их жаахан ш дээ. Тийм насны хүүхдүүд зөвхөн Крисмасын бэлэг л бодож байгаа. Жэжэ. Явж чадахгүй гэж хэлж байна ш дээ. Тэгээд ч тэр чинь шалтаг. Явмаар байгаа нь чи шүү дээ? Крисмас жил бүр ирдэг. Би үхчихвэл? Энэ удаагйин Крисмасыг ч өнгөрүүлж чадахгүй үхчихвэл.... Чи тэгж эрт үхэхгүй. Эдмонд ах юмуу Бэндидду гуайгаас ч хоёр дахин урт наслах байх. Болиод гарч тогло. Тэглээ ч би гарсангүй. Эгчид яршиг удлаа. Эгч өрөөрүү орж юм хийх гэвэл би ганхдаг сандал дээр сууж, худагруу ус авахаар явахыг харах ба угаасан хувцаснуудаа авахаар явахад өрөөнд орж ирэн орон дээр шанаагаа тулан сууж үргэлжлүүлэн харсаар эгчтэй харц тулгарлаа. Тэвчиж чадахгүй эцэст нь эгч хашгирав. Жэжэ. Хэдэн удаа хэлж байж ойлгох юм бэ? Бушуу гарч чадахгүй нь үү? Би гарахгүй гэж дотроо яс шийдэн, хөдлөх ч үгүй шүд зуун зогслоо. Гэвч эгч намайг гялс өргөн хаалганы гадаа тав хийтэл буулгаж орхив. Тэгээд дотогшоо орон үүдний өрөө болон гал тогооны хаалгыг бүгдийг цоожилчихлоо. Би бууж өгөлгүй энэ тал тэр талын өрөөний цонхоор шагайн эгчийн харагдахыг хүлээлээ. Эгч одоо гэр доторх тоосыг арчин орнуудыг хурааж эхэллээ. Заримдаа намайг зэрвэс харж, цонхнуудаа хурдан хааж байв. Тэгсээр гэр доторх бүх хаалга болох зүйлүүд бүгд хуу хаагдчихав. Ээ муу ад чөтгөр. Үс нь унасан муур. Амьд байхдаа офицер сонсогчтой сууж хадмындаа очихгүй дээ. Арьсан гутал тослох ч мөнгөгүй халзан цэрэгтэй суугаарай. Дэмий цаг өнгөрөөж байх шиг санагдан амандаа бувтнасаар гудамжинд гарлаа. Зам дээр Нарөжинюга нугдайн суугаад юуг ч юм сүрхий шагайн харж байв. Ойртож очоод хартал томоо цох хорхойнд тэрэг зүүж нөгөөдөх нь чирж явна. Хөөх. Үнэхээр том байгаа биз, ямар вэ? Надтай солихгүй юу? Юу гэж? Зурагтай цаастай боломооргүй байна уу? Хэдийг? Хоёрыг. Тэгж болохгүй биз дээ. Жирийн цох хорхой л хоёр зураг болдог ш дээ. Эдмонд ахын хашааны дор хичнээн л хичнээн байгаа даг. Гурав бол ямар вэ? Тэгье. Тэхдээ шилж болохгүй. Тэгвэл больё. Багадаа л хоёрыг шилэх хэрэгтэй биз дээ. За за сонго. Раүра Аббөллэнддагийн зураг олонтой болохоор нэгийг өгч, үлдсэнийг тэр золиг хүссэнээрээ Хүтө Гибсон ба Пэси Рүсмиллогийн зургыг сонгон авлаа. Би цох хорхойгоо халаасандаа хийж тэндээс холдлоо.

No comments:

Post a Comment