Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Тэр үед би том адал явдлаар зугаацаж байлаа.
Мингингню, сонсоод үз. Өнөөдөр сарьсан багваахай барьсан.
Энд амьдрах гэж ирж байсан Рүссиануг хэлж байна уу?
Үгүй дээ. Тэнэг минь, дүүд гээд явдаг сарьсан багваахай. Ардаа дугуй зүүж, сургуулийн ойр их удаан явж байгаа машин харагдвал хүүхдүүд дагаж очоод ард нь зүүгддэг юм байхгүй юу. Тэрний ард зүүгдээд гоё аялана шүү дээ. Машин булан тойрмогцоо, өөр машин ирж байна уу гэж харахаар зогсох үед нь авирдаг юм. тэхдээ их болгоомжтой байх хэрэгтэй. Машин сүн хийтэл хурдалвал газарт ойчин бөгсөө урах юмуу гараа хугалж магадгүй. Тийм сарьсан багваахайг хэлж байна.
Хичээлийн цагаар болсон үйл явдал юмуу завсарлагааны цагаар болсон зүйлийг ярих үед мингингню их бахархлаа. Дуна Сэсиллиа Ббанг багш намайг хамгийн сайн уншдаг сурагч гэж хэлэв.
Рэиддүрэиру \ хамгийн сайн ном уншдаг хүүхэд \ гэдэг үгийг анх сонсоод ямар утгатайг мэдсэнгүй. Эдмонд ахыг тайлбарлаж өгөхөд дөнгөж нэг юм ойлголоо.
Дахин тэр сарьсан багваахайн талаар ярьж өгье. Мингингню, машины ард зүүгдэн явах үеийн сэтгэл нь чамайг унах үеийн сэтгэгдэлтэй адилхан.
Гэвч надруу авирах үед тийм аюултай биш шүү дээ.
Жинхэнээсээ давхидгүй болохоор тэр. Чи жинхэнээрээ давхивал үхэр сүрэг болон талын үхрийг агнахаар явдаггүй шүү дээ. Мартаа юу.
Тэр миний үгийг сайшаан дэмжсэн боловч тэр нь хэн ч бидний хоорондоо ярьдгыг мэдэхгүй учраас тэр юм.
Гэхдээ мингингню, хүүхдүүдийн дорд үздэг нэг машин бий. Тэр машин португал хүн Манүэл Балладарэсө гуайн тэрэг. Чи урьд нь тэр хүний нэрнээс илүү муу нэрийг сонсож байсан удаа бий юу? Мануэл Балладарэсө гэдэг.....
Тийм ээ. Гэхдээ би юуг ч юм бодож байна....
Чиний юу гэж бодож байгааг мэдэж байна. Одоо чам дээр авирч дасгал хийж үзье. Тэгж адал явдал хийж үзэж байгаа юм.
Өдөр, өдөр сайхан өнгөрч байлаа.
Нэгэн өглөө би багшийн ширээн дээрх цэцгийн саванд цэцэг хийж тавилаа. Багш баярлаад намайг жентельмен гэлээ.
Мингингню, жентельмен гэж юу болохыг мэдэж байна уу?
Тэр чинь хаан шиг алдартай боловсролтой хүнийг хэлдэг юм.
Өдөр бүр аажмаар би хичээлд дуртай болж шаргуу хийлээ. Гэр дотор хэн ч тийм надад уурлаж чадахгүй байсан ба Кларра эгч жаахан ад чөтгөрийг шургуулгандаа хийгээд байн байн өөр хүүхэдрүү өөрчилөгдөн явж байгааг харж гайхдаг байлаа.
Намайг өөрчилөгдөж байгаа гэж бодож байна уу, мингингню?
М. Тийм юм шиг байна.
Тийм ээ?....нууц юм хэлж өгөх гэж байсан юм. болилоо.
Би урвайсан мингингнюг тэр чигт нь орхин явлаа.
Гэвч мингингню тэгтлээ харамсахгүй байх.
Би тэрийг удаан уурлаж чадахгүйг мэднэ. Тэр нууц гэдэг нь шөнө болсон хэрэг. Миний зүрх хагарах шиг боллоо.
Үйлдвэрийн хонхны дуу сонсогдон удалгүй хүмүүс урсан гарч ирлээ. Урт зуны нар шөнийг аажим дагуулж ирлээ. Оройн цаг болсон ч шөнө хараахан болоогүй байв. Би том хаалганы хажууд суугаад тоглоомон могой ч юу ч бодолгүй ээжийгээ хүлээж суулаа. Жандира эгч түүхий жимс түүж идвэл гэдэс өвдөхгүй байгаа гэж асууж байв.
Ядарч туйлдсан ээжийн царай тээр тэндэх булангаас харагдлаа. Гарцаагүй ээж байна. Энэ хорвоо дээрх хэн ч ээжтэй адилгүй. Би ухасхийн босоод гүйж очлоо.
Ээж ээ, одоо ирж байгаа юмуу?
Би ээжийн гарт уруулаа хүргэлээ.
Зам дээр бүдэгхэн гэрэл тусч байсан ч ядарч туйлдсан ээжийн царай тод харж чадсангүй.
Тийм ээ, Жэжэ. Машин ямар ч халуун үлээдэг юм дэндүү хэцүү байлаа.
Ядарч байгаа биз дээ, ээж ээ? Цүнхээ наашаа өгөөч.
Цүнх болон хоосон хоолны савыг авлаа.
Өнөөдөр ч бас их тоглов уу?
Жаахан, ээж ээ.
Гэхдээ яагаад миний хүү ээжийгээ хүлээж байв аа?
Ээж хэдийн ажигласан даг аа.
Ээж ээ, их жаахан надад хайртай биз?
Тийм ээ. Хайртай байлгүй яахав. Ах дүү нарт чинь ч адилхан хайртай. Гэхдээ яагаад ингэж байгаа юм.
Ээж ээ. Нарөдингнюг мэднэ биз дээ. Ббадда Сюга ахын үеэл.
Ээж инээмсэглэлээ.
Мэдэлгүй яахав.
Ээж тэгвэл байна аа. Тэр хүүхдийн ээж их гоё хувцас хийж өгсөн юм байхгүй юу. Ногоон өнгөн дээр цагаан зураастай хоолойдоо товчтой, бас захтай. Гэхдээ тэр хүүхдэд жаахан багадаж гэнэ ээ. Өмсчихмөөр дүү байхгүй болохоор тэрийг зармаар байна гэнэ ээ. Ээж ээ тэрийг худалдаж авч өгөх үү?
Хүүхэд минь энэ чинь их хэцүү захиалга байна.
Мөнгөө хоёр хувааж өгсөн ч болно гэнэ ээ. Тэгээд ч үнэтэй биш. Тийм маягийн хувцсыг бас дахин худалдаж авч чадахгүй ш дээ.
Олон удаа хувааж өгсөн ч болно гэж хэдэн удаа хэллээ. Ээж дотроо тооцоо хийж үзэн юу ч хэлсэнгүй.
Ээж ээ, би анги дотроо хамгийн сайн сурлагатай нь. Багш намайг шилдэг нь гэсэн. Аваад өг л дөө. Би нэг ч удаа шинэ хувцас өмсч үзээгүй ш дээ.
Ээж юу ч хэлэлгүй болохоор миний түгшүүр ихэслээ.
Хар л даа. Ээж. Тэр хувцсыг худалдаж авч чадахгүй бол насан туршаа яруу найрагчийн хувцастай байж чадахгүй болно. Рара эгч торгоор том эрвээхэй зангиа хийж өгнө.
Ойлголоо. Хүүхэд ээ. Ээж нь шөнийн ажил илүү хийж байгаад ч болтугай тэр хувцсыг авч өгнө.
Би ээжийн гаранд уруулаа хүргэн, тэр гарт нь нүүрээ наасаар гэрлүүгээ орлоо. Би тэгтлээ их өмсөхийг хүссэн яруу найрагчийн хувцсаа авах болж, Эдмонд ах хөөрхөн миний царайг авахуулахаар зурагчинруу дагуулж явлаа.

No comments:

Post a Comment