Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Анхандаа тэр хүний машинд суусан явдал нууц байсан. Миний хацрыг алгадсан хүний машинд суусан нь үнэхээр ичмээр байлаа. Гэхдээ дараагаас нь нууц байсанд нь баяслаа. Иймээс хэнд ч хэлсэнгүй. Тэгээд ч португал хүн миний сэтгэлийг ойлгож өгсөн. Бид үхэтлээ бидний нөхөрлөлийг нууц байлгая гэж амлацгаав. Эхлээд тэр сахилгагүй хүүхдэд үнэгүй машинаа асааж өгдөг байдлаа илчлэхийг хүсэхгүй байлаа. Хүмүүс мэдвэл Дугдуга ах ч ялгаагүй, би машинаас буухаар амлалаа.
Бас нэг зүйл нь хэн ч бидний ярианд саад хийж чадахгүй байлгая гэж тангараглав.
Ах манай ээжийг ганц ч удаа хараагүй биз? Ээж индиан хүн. Тийм учраас би ч бас индианы хүү. Манай гэр бүлийн тал нь индианы цустай.
Гэхдээ яаж чам шиг цагаан цэвэрхэн хүүхэд төрсөн юм бэ? Чи шаргал үстэй юм биш үү? Бараг цагаан арьстантай ойрхон.......
Тэр нь португал цагаан арьстаны цус холилдоод тэрээ. Гэвч ээж индиан. Хар хүрэн арьсандаа урт хар үстэй. Ээж англи хүний нэхмэлийн үйлдвэрт ажиллаж, амьжиргаагаа авч явдаг юм. ээж том сагс үүрч явахад хүртэл хэцүү байдаг. Тиймээс хэд хоногын өмнө эмчид очсон гэнээ. Эмч ээжийн хавдсан баруун гарт боолт хийж өгсөн. Ээж миний сайн найз. Намайг зодох болвол хэзээд цэцэрлэгт байдаг нарийхан модны мөчрөөр шилбэрүү цохидог юм. Гэвч ээж дэндүү ядарсандаа болоод шөнө дунд гэртээ ирээд үг хэлэх ч тэнхэлгүй болчихдог.
Машин хурдалсаар би үргэлжлүүлэн бувтнасаар байв.
Хамгийн муу хүүхэд нь том эгч. Дэгс ярьдаг хайр дурлалын багш. Ээж том эгчтэй дүү нараа харж, салхинд хамт дээд замруу гарч болохгүй гэсэн. Дээд зам дээр хайрт хүн золиг нь хүлээж байдаг учраас тэр. Тэгвэл эгч арын замруу гарна. Тэнд бас өөр хайрт нь хүлээж байдаг. Ер харандаа үлдээж чаддаггүй, хичнээн хүнд хайрын захиа бичсэнийг......
За, одоо бараг ирчихлээ.
Зах дээр хэдийн ирж, ах бидний амласан газарт машинаа тавилаа.
За, маргааш дахин уулзая, жаал аа. Тэр намайг буудал гэж боддог газартаа яаж үсрэн буухыг бодож байгааг би мэдэж байлаа. Тиймээс тэр газраас сэрүүн ундаа олж уугаад, зурагтай цаас олох байх. Би тэр хэзээд завтай завгүйг мэдэхүйц болсон байсан.
Бидний уулзалт сар гаран үргэлжиллээ. Үгүй тэрнээс ч урт үргэлжилсэн.
Би Крисмасаар болсон явдлыг ярьж өгөхөд ах шиг том хүн ч бас тэгж уйтгартай царай гаргадгыг мэдэж авлаа. Тэрээр нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн том гараараа миний толгойг илж өгөн ирэх Крисмасаар заавал бэлэг өгнө гэж амлав.
Би илүү их сахилгагүйтэхгүй, арын хашаанд ганцаар өнжлөө. Мэдээж хэдэн удаа сэтгэл дотор байдаг ад чөтгөр намайг өдсөн удаатай боловч тэр нь урьдынх шиг том дуугаар зэмлэл хүртэн зодуулсан удаагүй. Зөнгөөрөө хөршийн хүмүүстэй ч тайван найрамдалтай өнгөрөөлөө.
Ах бид хоёр үргэлж машин барин салхи шиг хурдална.
Нэг өдөр ах асуув.
Машин барих нь хөгжилтэй биш байна уу?
Энэ машин минийх болох уу?
Миний чинийх гэх юу байна. Дотно найзуудын хооронд тийм зүйл байж болно биз дээ.
Би жигтэйхэн баярлалаа. А! Би бүх хүмүүст ийм их гоё машины эзэн гэдгийг хэлж чаддагсан бол.
Одоо тэхээр бид гарцаагүй найзууд болсон гэж хэлж болно биз дээ.
Тийм ээ. Бид найзууд.
Тэгвэл нэг зүйл асуух уу?
Тийм ээ. Ах аа.
Одоо ингэж бодоогүй боловч би ганцаараа л гэж боддог. Чи том болвол үнэхээр намайг алах уу?
Үгүй. Тэгэх учиргүй. Гэвч чи тэгж хэлсэн ш дээ.
Тэр чинь уур хүрэх үед амнаас үсрээд гарчихсан үг. Би огт хэнийг ч алахгүй. Гэртээ тахиа барьж байхыг харсаны дараа тийм зүйл дахин хармааргүй болчихсон шүү. Тэгээд би ах хүүхдүүдийн хэлдэг шиг тийм хүн биш гэдгийг ойлгосон. Ах вампир биш шүү дээ.
Тэрээр миний үгэнд цочин үсрэх шахав.
Юу гэнээ?
Цус сорогч.
Наад үг чинь ямар утгатай болохыг мэдэж байна уу?
Мэдээж мэднэ. Эдмонд ах зааж өгсөн юм. Тэр ах хичнээн мэдлэгтэй гээч. Хотод байдаг толь бичиг гээд урьдаг юм. Одоо хүртэл зааж чадаагүй ганц үг нь зөвхөн ггарөбурүндүи гэдэг үг. Ийм амьтан байх гэж. Чи тойруулалгүй хэлээдэх. Тайлбарлаад өг. Цус сорогч гэдэг ямар утгатай үг вэ?
Цус сорогч гэдэг нь хүн барьж иддэг индианууд гэнээ. Бразилын түүхийг тайлбарласан зурган дээрээс харвал барьж идэх гээд португал хүний арьсыг хуулж байгаа нь бий. Индианууд өөр овгийн хүмүүсийг ч тэмцэлдсэнийхээ дараа ялвал барьж иддэг. Канибалтай \ африкын цус сорогч \ адил. Юу канибал зөвхөн африкт амьдардаг ба сахалтай христын номлогчдыг барьж идэх нь өөр гэсэн шүү.
Тэр бразил хүнээс жаахан өөр үсэрч цовхичин гэдсээ барин хөхөрлөө.
Чи үнэхээр цэцэн юм аа. Жаал аа. Чи намайг дандаа л цочоож байх юм.
Тэгээд тэр дөлгөөхөн харцаар намайг харлаа.
Надад хэл. Хэдэн настай вэ?
Худлаагаар уу, жинхэнээр үү?
Мэдээж жинхэнэ нас. Худлаа ярьдаг найзад дургүй.
Тийм үү? Жинхэнэ нас нь таван настай. Худлаа нь зургаан настай. Тэгэхгүй бол сургуульд орж чадахгүй юм байхгүй юу?
Яагаад тийм эрт сургуульд орох хэрэгтэй болсон юм бэ?
Бодоод үз л дээ. Манай гэрийнхэн надаас салах гэж тэр. Хэдэн цаг ч болтугай. Гэхдээ ах ггарөбурүндүм гэж юу болохыг мэдэх үү?
Тэрийг хаанаас сонссон юм?
Халаасандаа гараа хийн резинэн буундаа хэрэглэх хайрга чулуунууд, эрчигнүүрийн утас, тэгээд сувд зэргийг шаржигнуулан эрж, энд тэндээ хайж байгаад оллоо.
Аа, энд байна.
Би индианы зураг зурсан медаль нэгийг олж гаргалаа. Хойд Бразилын индиан байв. Шувууны өд толгойдоо хатгасан байсан. Тэгээд ард талдаа ггарөбурүндүм гэдэг зураг байлаа.
Тэрээр медалыг эргүүлж тойруулж үзэв.
Мэдэхгүй нь ээ. Хаанаас олсон юм?
Аавын цаганд зүүлттэй байсан юм. Өмднийхөө хармаанаас оосорлож зүүдэг байсан юм. Аав тэр цагыг надад өвлүүлж өгнө гэдэг байсан. Гэвч мөнгө хэрэгтэй болоод аав зарчихсан. Өв хөрөнгийн хэсэг гээд үүнийг өгсөн. Хачин үнэр гараад байхаар нь цагны оосрыг нь таслаад энэ л үлдсэн.
Тэр дахин миний толгойг иллээ.
Чи их хэцүү хүүхэд байх нь ээ. Гэвч хөгшин хүний сэтгэлийг баярлуулж өгдөг . Энэ үнэн шүү. За, одоо болих уу?
Тийм ээ. Тэгье. Гэвч жаахан хэлэх зүйл үлдсэн. Нэг эвгүй яриа байна.
Алив, хэл.
Ах бид хоёр найз биз дээ. Цаашдаа тийм байна биз?
Гарцаагүй.
Тэгвэл энэ машин ч тал нь минийх биз дээ.
Хэзээд чинийх болж ч болно.
Тэгвэл.........
Үгээ таслах нь их хэцүү байв.
Хэл л дээ. Таслаад байлгүй.
Уурлахгүй биз дээ?
Бидний нөхөрлөлд миний дургүй хоёр зүйл бий.
Тэгж хэлсэн боловч тийм амар амнаас үг гарахгүй байв.
Тэр нь юу юм?
Нэг нь. Үнэхээр дотно найзууд гэх мөртлөө. Ахыг ах гэж дуудах хэрэгтэй болж байгаа биз дээ?
Тэр тас тас хөхөрлөө.
Тэгвэл чиний хүссэнээр хийе. Буссэ \ та \ гэдэг юмуу ддү \ чи \ гэдэг юмуу.
Ддү гэдэг нь болохгүй ээ. Тэгж чадахгүй. Гэвч би мингингнютэй ярьдгаараа дуудаж чадах юм шиг байна. Гэвч ахыг чи гэж дуудаж болохгүй биз дээ. Ахад үнэхээр сайн. Одоо уурлахгүй биз дээ?
Би яагаад уурлах гэж? Тэр чиний хувьд тавих л шаардлага шүү дээ. Надад нэг ч удаа ярьж байгаагүй тэр мингингню гэдэг чинь хэн бэ?
Мингингню гэдэг чинь сюрүрүгга.
Тийм үү. Сюрүрүгга нь мингингню, мингингню нь сюрүрүггс гэсэн үг биз дээ? Эцсийн эцэст адил зүйл биш үү?
Мингингню нь миний раимжүржийн мод. Тэр модыг их хайр татмаар үед сюрүрүгга гэж дууддаг юм. Тэгвэл мингингню гэж дуудах үе нь хэзээ вэ?
Тэр нь уурлах үедээ. Надтай ярьж, талаар морь болж давхиж ч өгдөг. Өөр хүмүүстэй зохицон давхидаг юм. Бок Жонс юмуу Том Мигс......Фрэд Томсон ч байдаг. Та анх удаа ингэж дуудахад их хэцүү байлаа. Гэхдээ цаашдаа ингэж дуудах гэж шийдлээ \ Кэн Мэинадад дуртай юу?
Тэр киноны ковбой нарын талаар огт мэддэггүй дүр үзүүллээ.
Нэгэн өдөр Фрэд Томсон надад түүнийг танилцуулж өгсөн юм. Том арьсан малгай өмсдөг ба тэр нь дэндүү гоё. Гэвч тэр инээдэггүй.
Өөр юм ярих уу? Би чиний толгой доторх ертөнцөд тэнэг хүн болох юм шиг байна. Тэр тийм байдаг байж. Бас нэг хэцүү зүйл нь юу вэ?
Тэр чинь бүр ч хэцүү. Гэвч намайг юу гэж ч хэлсэн уурлахгүй гэсэн юм чинь.......би ахын нэрэнд сэтгэл дундуур байдаг. Дургүй гэсэн үг биш. Гэвч найзуудын хооронд их....
Бурхан тэнгэр минь. Тийм ээ, одоо яана гэсэн үг вэ?
Би ахыг Балладарэсө гэж овгоор нь дуудаж чадна гэж бодож байна уу?
Тэрээр хэсэг бодолд автсанаа үл ялиг инээмсэглэн харлаа.
Үнэхээр тэр нь онцгүй байх нь ээ.
Манүэл гэдэг нэр ч таалагддаггүй. Ах үнэхээр мэдэхгүй байна уу. Манай гэрт аав португал хүний тухай тоглоомоор ярих бүрдээ хичнээн сэтгэлд таагүй байдаг гээч. Мануэл гэвэл өөдгүй эмэгтэйн хүүхэд гээд португал хүнийг найзаа болгохгүй.
Сая юу гэвээ?
Аав португал хүнийг муулахдаа тэгдэг ээ?
Үгүй. Тэрнээс өмнө хэлсэн үг. Өөдгүй эмэгтэйн хүүхэд гэж үү?
Тийм ээ. Өөдгүй эмийн хүүхэд мулгуу бол бусад хүүхдүүд ч бас тийм гэсэн үг.
Адилхан үг байхнээ.
Одоо илүү ярих юм байхгүй.
Нэг зүйлийг асуумаар байна. Тэгээд яах болж байна аа? Намайг Балладарэсө гуай юмуу Мануэл гэж дуудмааргүй гээд......
Аа, их гоё нэр олсон.
Ямар юм?
Би хорвоо дээрх хамгийн тэнэг царайгаар юу ч болоогүй мэт хариулав.
Анддөрупупагу \ цус сорогч \ ямар вэ? Радисөллаү гуай юмуу бусад хүмүүс хүнсний дэлгүүрт ярьж байсан шиг.
Тэр уур нь хүрсэн мэт гараа үрлээ.
Чи их сахилгагүй нөхөр байхнээ. Одооноос намайг Ббурөддүга \ португал хүнийг дорд үзсэн үг \ ах гэж дуудаарай, ямар вэ, зүгээр үү?
Илүү дотносох нь ээ.
Тэгвэл хүссэнээрээ хийвэл болно биз? Тэгж дуудаарай, за одоо больж явья. М.
Тэрээр мотороо асааж байгаад больж гэнэт нэг зүйл санасан мэт машины арлуу толгойгоо эргүүлэн гадагшаа харав. Зам дээр хэн ч байсангүй.
Тэгмэгц тэр машины хаалгыг онгойлгон хэлэв.
Жаахан бууж байгаарай.
Би машинаас буумагц тэр машины арлуу очлоо. Тэгээд чемоданы дээр наасан хаймар дугуйг заалаа.
За, тэрийг чанга бариад хурдлаарай. Их болгоомжтой байх хэрэгтэй.
Би ухаангүй тэр сарьсан багваахайг зууран авлаа. Тэрээр дахин мотороо асаан удаанаар машинаа өнхрүүлж эхэллээ. Ингэж 5 минут давхисны дараа ах машинаа зогсоон надад ойртон ирлээ.
Сайхан байв уу?
Зүүдэлж байгаа юм шиг байсан.
Одоо боллоо. За, сууж үз. Харанхуй болох нь.
Шөнө зөөлнөөр ойртон ирж, модны дээгүүр царцаанууд халуун зуныг мэдүүлэх адил дуугарч байв.
Бид машинаараа хурдалсаар.
Одоо болсон биз. Цаашдаа өнгөрсөн явдлыг ярихгүйгээр болцгооё, зүгээр үү?
Тийм ээ, тэгье.
Чиний гэр хүртлээ явж байгааг хармаар байх юм. Гэхдээ гэртээ очоод өдөржингөө юу хийсэн бэ гэж асуувал юу гэх вэ?
Хэдийн бодоод олчихсоон. Сүмийн сургаал номлолыг сонсохоор явсан гэж хэлнэ. Өнөөдөр хоёрдох өдөр ш дээ.
Хэн ч хүрэхгүй нь ээ. Чи дандаа сугарч гарах нүхээ сайн бэлдэх юмаа.
Би түүнд таг наалдан суугаад толгойгоо түүний гаран дээр тавив.
Ббурөддүга ах аа.
М.
Ахын хажууд баймаар байна. Яагаад гэдгийг мэдэх үү?
Яагаад тэгж байгаа юм?
Ах хорвоо дээрх хамгийн сайн хүн учраас. Ахын хажууд байвал хэн ч намайг зовоохгүй. Тэгээд ч ах цээжин дотор гэрэлтэх нар юм байхгүй юу.

No comments:

Post a Comment