Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Өглөө болмогц Кларра эгч цүнх болон пүүз авчирч санаа тавилаа. Санаа зовсон царайгаар асуув.
Явж чадах нь уу?
М. Зүгээр.
Риүсангпаүллугийн зам дээр тэнэг үйлдэл огт хийхгүй биз?
М. Огт үгүй.
Наад үг чинь үнэн биз?
Харин ээ. Тийм гэж байхад. Өчигдөр тийм үгийг хэлсэн нь хэн ч надад хайртай хүн байхгүй болохоор уйтгарлаад хэлсэн юм.
Тэрээр миний толгойг илээд гадаа үүд хүртэл хүргэж өглөө.
Ийм байдлаар их зам хүртэл гарахад ч хэцүү бололтой. Пүүзээ өмссөн хөл өвдөж эхэллээ. Хөлийн ул газарт хүрэх бүрт учиргүй их өвдөөд үйлдвэрийн хана түшин удаан явах хэрэгтэй боллоо. Ингэж явбал сургуулиасаа хоцрох шинжтэй.
Гэхдээ энэ үед бодож байгаагүй зүйл гарлаа. Урдаас гурвантаа машины сигнаал дуугарлаа. Ийм сүйрсэн амьтныг..... бусад хүн өвдөөд үхэх гэж байхад хараал хэлэх гэж байдаг.
Машин миний хажууд их ойрхон зогслоо. Тэрээр машиныхаа цонхоор биеэ гарган донгосов.
Ой. Ббиралню хүүхэд ээ. Хөлөө гэмтээчихээ юу?
Таньд хамаагүй хэрэг гэж хэрэлдмээр байгаа боловч өнөөдөр хар хүүхэд гэж дуудаагүй болохоор ярилцалгүй арай гэж түшин 5 метр орчим илүү алхлаа.
Тэр машинаа дахин урагшлуулан ухарч, надыг өнгөрөн бараг хананд мөргөхөөр шахам ойр авчирч тавин миний урд зогсоов. Машинаасаа буун том царайгаа миний хамарт тулгах шахан бөхийн нуруугаа бөгтийлгөв.
Их өвдсөн бололтой, Ббиралню?
Надад хараал хэлэн зодсон хүн ингэж эелдэг даруу хоолойгоор ярьж байгаад итгэж өгөхгүй байв. Тэрээр аяархан ойртож ирэн зориглон төсөөлөхийн ч аргагүй хөдөлгөөнөөр өвдгөө нугалан тарган биеэ бөхийлгөн миний царайруу харав. Дэндүү зөөлнөөр инээмсэглэн дулаахан сэтгэл дүүрэн гэрэлтэх адил харагдав.
Дэндүү их гэмтсэн дэгээ. Хүүхэд ээ. Яаж байгаад ингэв ээ?
Хариулахын өмнө би түүний үнэн байдлыг жаахан ойлголоо.
Шилний хагархайд зүсэгдчихсэн юм.
Дэндүү гүнзгий зоогдсон бололтой.
Би гараараа шилний хагархайны хэмжээг үзүүллээ.
Тэр чинь хэтэрхий том байна аа. Гэртээ амрахгүй? Сургуульдаа явж байгаа юмуу, аан?
Гэрт хэн ч намайг гэмтэснийг мэдэхгүй. Гэрийнхэн мэдэх нь байтугай гэмтэхгүй байх аргыг зааж өгье гээд илүү зодох байлгүй.
Наашаа ир. Хүргээд өгье.
Баярлалаа. Зүгээр.
Яагаад ингэж байгаа юм?
Сургуулын найзууд өмнө нь ахтай ямар явдал болсныг бүгд мэдэж байгаа.
Гэвч ингээд яваад байх аргагүй дээ.
Би тэр үгийг зөв гээд толгой дохиж байгаа ч бага зэрэг бардам зан гараад ирэх шиг боллоо.
Тэрээр миний толгой дээр гараа тавин үсийг минь илж байснаа миний эрүүг өргөн харлаа.
Бид одоо тэр явдлаа мартацгаая. Суугаад явахгүй юмуу? За, зөрүүдлэхээ болиод миний машинд суугаад явцгаая.
Тэгж болохгүй ээ. Бид одоохондоо дайснууд.
Тэглээ ч гэсэн би тэгж бодохгүй байна. Чи ичээд байвал сургуулын урд хүртэл хүргээд өгье, зүгээр биз?
Би хэлсэн үгээ марттал түүний найрсаг байдалд автлаа. Тиймээс арай ядан түүний үгийг сонссон царайгаар толгойгоо дохиж чадав. Тэр намайг тэврэн болгоомжтойгоор машинд суулгав. Дахин нэг удаа ажиглан хараад жолооны ард суун мотороо асаахын өмнө намайг харан дахин инээмсэглэв.
Одоо арай дээр болно оо.
Би зөөлнөөр гулсан яваа машинд нүдээ анин зүүдэлж эхэллэв. Фрэд Томсоны морь Сарны гэрлээс илүү зөөлөн сайхан юмаа. Гэхдээ энэ төсөөлөл хоромхон зуурынх байж, сургуулын ойр иртэл нүд аажмаар томров. Гол үүдэн дээр хэдийн хүүхдүүд орж байв.
Би гэнэт айж ичин сандал доогуур нуугдлаа. Тэгээд сандран хашгирав.
Сургуульд хүрэлгүй гэж хэлсэн ш дээ?
Гэвч бодлоо өөрчилчихлөө. Чиний хөлийг зүгээр орхиж болохгүй дэгээ. Татран өвчин тусч ч магадгүй.
Тэгээд татран гэж юу юм гэж асуумаар байвч хэцүү юм шиг санагдан болилоо. Эмнэлэгрүү явмааргүй байгаа ч тэслээ гээд нэмэргүйг ч ойлгов.
Машин Ггасингня гудамжруу орлоо. Урьдын нэг удаа ирж байсан юм.
Чи их зоригтой хүүхэд юм шиг байна. Одоо үнэн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй байна даа. Тэр эмнэлгийн урд машинаа зогсоогоод намайг тэвэрч буулаа. Раимүндө Ббажө доктор нь биднийг ойлгон, би жигтэйхэн сандран чичирч явлаа. Тэр аавын ажилладаг байсан үйлдвэрийн хариуцсан эмч төдийгүй аавыг сайн мэдэж байлаа. Тэр царайгаа өөрчилөн асуулт асуух үед би их цочирдлоо.
Чи Ббаүллу Басөкунсэллусө гуайн хүү мөн үү? Аав чинь ажил хайж байгаа юу?
Юу ч юм хариулах хэрэгтэй боловч португал хүнээс яагаад ч юм ичэв. Манай аав гэртээ хэвтэж байгааг мэдвэл.
Эрж байгаа. Энд тэнд сураг тавиад байгаа.
За, одоо харья.
Тэрээр шарх боосон даавууны өөдсийг салгаж аваад амнаасаа ёолох адил авиа гаргалаа. Би дэндүү өвдсөндөө уйлчихлаа. Гэвч португал хүн миний нуруу болон мөрийг тэвэрлээ.
Тэд цагаан даавуугаар бүтээсэн хагалгааны ширээн дээр намайг суулгалаа. Удалгүй зөндөө олон хайч бай хутгатай адил зүйлүүд гарч ирэв. Тэр төмөр багажнуудыг хармагц би аяандаа бие салганан чичирлээ. Гэхдээ тэр хүн араас намайг тэврэн байдаг чадлаараа мөрнөөс барьж өгөх үед баригдашгүй мэт айдас алга болов.
Тийм ч их өвдөхгүй. Эмчилгээ дуусахаар би чамд амттай жүүс болон боов авч өгөмз. Уйлахгүй бол жүжигчний зурагтай цаас худалдаж авч өгье.
Гэхдээ би хорвоо дээр байхгүй зориг гаргалаа. Нулимс асгартал өвдөж байвч бүх зүйлийг тэсвэрлэж чадав. Урагдсан газрыг оёж, татрангийн вакцин гэх том зүүгээр хүртэл тарьж бүгд дууслаа. Бөөлжис хүрч байгааг тэвчих гэж байдаг чадлаа шавхлаа. Тэрээр миний мөрийг чанга барьж байв. Миний өвдөлтийг жаахан ч гэсэн хувааж өгөх шиг эмчилгээ дуусах үед тэрээр алчуураар толгойн болон хөлс, нулимсанд норсон миний царайг арчиж өгөв. Одоо хүртэл дуусаагүй санагдавч, бүх эмчилгээ дууслаа.
Ах намайг машинаас буулгах үед би дэндүү сэтгэл хангалуун байлаа. Тэр надад амласнаа биелүүллээ. Эцэст нь би миний урьд шийдсэн байсан зүйлүүдийн талаар юу ч үгүй алга болов.
Хөлийн улнаас миний сүнс сугаран гарах шиг мэдрэмж төрөв.
Ббиралню. Өнөөдөр сургуульдаа явж болохгүй ээ.
Машин дотор би түүний хажууд наалдан суув. Ингэж хэлж байгаа түүний гарыг би жолоодоход нь саад болох гэж адил барьж суулаа.
Гэр хүртэл чинь хүргээд өгье. За, бид ингэж хийе. Чи гэртээ очоод сургууль дээрээ завсарлагаанаар гэмтсэн гэж хэлээд багш дагуулж явсан гэж хэлбэл ямар вэ?
Би түүний үгийг дагана гэдгээ илэрхийлэн толгойгоо дохин түүнийг ширтсээр байв.
Ббиралню, чи их зоригтой хүүхэд юм.
Би их өвдөж байгаа боловч инээж өглөө. Гэвч тэр шаналгаан дунд юу ч юм их чухал зүйл илэрч байлаа. Португал хүн нь одоо хорвоо дээрх хамгийн хайртай хүн болсон юм.

No comments:

Post a Comment