Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *

Кларра эгч өглөөнөөс эхлэн намайг хайлаа.
Хумсаа үзүүл.
Би гараа үзүүлмэгц эгч нарийн нямбай шалгалаа.
За, одоо чихээ.
Яадаг билээ, Жэжэ, энэ золиг.....
Эгч намайг угаалтуурлуу дагуулан очиж, алчуураа савандан цэвэрхэн арчиж өглөө.
Ббинажэ индианы \ Бразилийн индианы овог \ сахиусан тэнгэр ингэж бохирдсон яриаг сонссон удаа үгүй. За хувцсаа сонгож өмсөе.
Хувцасны шүүгээг нэгжиж үзээд ч таарах нь олдсонгүй.
Бусадтай ингэж тэгж тайлбарлах шаардлагагүй нь ээ. Энэ хар золиг.
Эгч намайг цаашдаа миний хийх болсон гайхалтай нээлтийн төлөө гэрээс авч гарлаа. Бид сургуулын биеийн тамирын талбай дээр очлоо. Тэнд олон хүмүүс хүүхдүүдээ дагуулан ирсэн байсан.
Жэжэ. Одоо зодуулах зүйл хийж болохгүй. Миний үгийг ойлгов уу?
Бид хүүхдүүд шуугилдах танхимд сууж байлаа. Хоорондоо бие биенээ харах гээд ухаангүй байв. Сая л миний ээлж болмогц эгч бид хоёр захирлын \ бага сургуулийн захирал голдуу эмэгтэйчүүд байдаг \ өрөө рүү очлоо.
Бүсгүйн дүү юу?
Тийм ээ. Ээж хотод ажил хийхээр яваад би оронд нь ирлээ.
Захирал багш намайг ихэд шинжин харлаа. Түүний нүдний шил зузаан болохоор тэр юмуу хоёр нүд нь том харлаж харагдав. Багшийн сахал нь жаахан гарсан байгаа нь инээдтэй харагдана. Тиймээс захирал багш болсон ч байж магадгүй.
Энэ хүүхэд дэндүү жаахан юм даа?
Настайгаа харьцуулвал туранхай талдаа л даа. Тэгээд ч ном уншиж чаддаг юм.
Хүүхэд ээ, хэдэн настай вэ?
2 сарын 6-нд зургаан нас хүрсэн. Багш аа.
Их ухаантай юм аа. Энд карт бөглөе. Юуны өмнө эцэг эхийн нэр....
Кларра эгч аавын нэрийг хэллээ. Гэхдээ ээжийн нэрийг хэлэх болоход зөвхөн Эсөддэпаниа Дэ Басөкунсэллусө гэж хэлэв. Би тэвчиж чадалгүй хассан хэсгийг чанга дуугаар хэлж орхилоо.
Эсөддэпаниа Ббинажэ Дэ Басакунсэллусө гэдэг.
Кларра эгчийн нүүр жаахан улайж хэллээ.
Ббинажэ. Ээж индианы охин юм.
Би түүгээр их бахархлаа. Энэ сургуульд индиан нэртэй хүн нь зөвхөн би гэж бодсон учраас тэр юм. бичиг баримтын ажил дуусч, гарын үсгээ зурсны дараа ч Кларра эгч жаахан зогсосхийв.
Бүсгүй юу болов?
Тэр, дүрэмт хувцасны талаар асуумаар байна. Захирал багш мэдэж байгаа хэдий ч манай аав одоо ажилгүй, гэр орны байдал хэцүү байна л даа.
Захирал багш миний дугаар болон өндрийг бас хувцасны нөхөөсийг хараад ойлголоо.
Тэгээд цаасан дээр дугаар бичиж өгөн дотогшоо орон Дуна Эүраллиа авгайг олохоор явав. Тэр авгай миний дэндүү жаахан болохыг харан цочиж, хамгийн бага хэмжээтэйг олж өгөөд ч би яг дэгдээхэйнд урт өмд өмсгөсөн юм шиг байлаа.
Энэ хамгийн жижиг нь шүү дээ. Тэгээд ч том байна. Үнэхээр жижиг золиг юм.
Авч яваад хасчихвал болно биз дээ.
Бид хувцсаа авсаны дараа сэтгэл санаа сайхан болж гарлаа. Шинэ хувцас өмсч, сурагч болсон миний цээжин доторхыг харвал мингингню ямар царай гаргах болоо?
Сургуульд яваад хэд хонолоо. Би мингингнюд тэр хугацаанд болсон явдлыг нэгийг ч үлдээлгүй ярьж өглөө.
Сургуулийн том хонх дуугарвал байна ш дээ...юу тэр нь сүмийн хонхны дуунаас ихгүй ч тэрийг дуулаад бүх сурагчид биеийн тамирын талбайруу гүйж очоод хариуцсан багшийнхаа өмнө цугларан, тэгж өөрийн ангиа олвол багш нь жагсаалаар цэгцтэй болгосны дараа ангируу гаа дагуулж явдаг юм байхгүй юу. Гэхдээ ганцаараа хэн ч орж чадахгүй. Түүний дараа сурагчид өөрийн ширээгээ олж суугаад ширээнд шургуулга байх ба түүн дотор ном дэвтэр, бичгийн хэрэгсэл байдаг юм. Тэгээд хамгийн анх төрийн сүлд дууг сурдаг. Манай багш Бразилийн хүндтэй иргэн болж, эр оронч байхын тулд төрийн дуулалыг сэтгэлийнхээ гүнд сийлж тавих хэрэгтэй гэж хэлсэн. Дууг дуулах үед хичнээн хөгжилтэй гээч. Мингингню.
Тэгээд шинээр олон үйл явдал болсон. Найзуудтай болж, хэрүүл ч хийсэн. Олон зүйлийг ойлгох болсон.
Хөөе, энэ цэцгийг хаашаа аваачих нь вэ?
Яагаад?
Багш дуртай. Багшдээ аваачиж өгнө.
Эрэгтэй хүүхэд ч тэгдэг юмуу?
Багш дуртай байхад ямар хамаа байна аа.
Аа, тийм үү.
Хэм.
Гэвч хариуцсан багш Дуна Сэсиллиа Ббаинг багшид хэн ч цэцэг авчирч өгдөггүй юм. Багш хөөрхөн биш болохоор тэр. Багш хүүхэн харааныхаа дээр жижигхэн хар мэнгэ байхгүй байсан бол тийм муухай биш л дээ. Тэхдээ багш хоолны цаг болвол заримдаа чихэртэй талх аваарай гэж зоос өгдөг. Өөр танхимруу шагайж харвал ширээн дээр цэцгийн саван дотор цэцэгтэй байдаг. Зөвхөн багшийн цэцгийн сав л дандаа хоосон байдаг юм .

No comments:

Post a Comment