Tuesday, February 11, 2014

Хөгшин модод



Шөнө арайхан болоогүй боловч тэр мэдээ үнэн байлаа. Одоо энх тайван байдлын үүл буцан ирж, манай гэр бүлийнхнийг ивээлээ. Аав бүх гэр бүлийнхнийхээ өмнө намайг гялс өргөн хүзүүгээр тэвэрч, намайг толгой нь эргэхвий гэж зөөлөн хөдөлгөн баяслаа.
Бүх зүйл сайн болсон. Хүүхэд ээ. Үнэхээр бүх зүйл. Чи ч том болоод аав болбол хүнд хэцүү цаг тохиолдоно. Учир нь олдохгүй төгсгөлгүй мэт зовлонд унах өдөр тохиолдоно. Гэхдээ одоо тэгэхгүй. Одоо аав нь Ссандду Аллэиссү үйлдвэрийн захирагч болсон доо. Одоо Крисмасаар гутлын сав хоосон байхгүй болсон.
Аав хэсэг үгээ зогсоолоо. Аав ч үлдсэн хугацаанд тэр явдлыг мартаж чадахгүй байх.
Аялалд зөндөө явна. Одоо ээж чинь ажил хийхгүй байхад болно. Эгч нар чинь ч адилхан. Чи одоо хүртэл тэр индианы медалыг хадгалж байгаа юу?
Би хармаагаа нэгжин медалыг гарган үзүүлж өглөө.
За, боллоо. Одоо цаг шинээр худалдаж авах болохоор медалаа зүү. Тэгвэл хэзээд чинийх болох болно.
А, Ббурөддүга ах, ггарөбурүндүм гэж юу болохыг мэдэх үү?
Аав үргэлжлүүлэн ярилаа.
Би аавыгаа арзгар сахалтай нүүрэнд хүрэхэд дургүй. Удаан өмсөж заваартсан хувцаснаас муудсан үнэр үнэртэнэ. Аавын өвдөгөн дээрээс гулсан бууж, гал тогооруу явлаа. Тэнд шатан дээр суугаад үдшийн гэгээ аажмаар бөхөж явааг харж байв. Хачин нь би уур хүрээд байлаа. Аав намайг хүзүүдэн тэврээд юуг хүссэн юм болоо? Одоо тэр аав биш. Манай аав хэдийн үхчихсэн, манггараддиба галт тэрэг алчихсан.
Аав миний араас дагаж ирээд миний нүд нулимстай байхыг харлаа. Тэгээд бараг өвдөг сөхрөх шахам суугаад надад хэлж өглөө.
Битгий уйл. Бид одоо том гэрт амьдрах болно. Гэрийн ард гол урсаж, том моднууд дүүрэн байх болно. Энэ бүх зүйл бүгд чинийх. Чи юу ч хийж чадна. Савлуур хийнэ ээ.
Аав мэдэхгүй юм байх даа. Аав үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч модод тийм сайхан байж чадахгүй. Цаашдаа ч ..............яг ггарөллудда хатан хаан шиг.
Чиний авахыг хүссэн зүйл бүгд чинийх болно.
Би аавын хөлийг харлаа. Углаашны гадуур гарсан хөлийн хуруунууд, аав ч бас хатуу хар үндэстэй хөгшин мод байв. Гэвч одоо хүртэл миний мэдэж чадахгүй мод байлаа.
Цаашдаа илүү их зүйлтэй болно. Чиний раимжүржийн модыг тэгж хурдан огтолж чадахгүй. Огтлох болбол чи хол газар очсон байх болно. Дарамт ч авахгүй.
Би мэгшин аавын өвдгийг тэвэрлээ.
Үгүй. Болсон. Одоо зүгээр.
Тэгээд би нулимс гүйлгэнэх аавын нүдийг өлийж хараад сүнс нь зайлсан хүн мэт үглэж байв.
Аав аа, тэр жүржийн модыг хэдийн огтлоод хаячихсан. Миний раимжүржийн модыг....долоо хоногын өмнө огтлоод хаячихсан.

No comments:

Post a Comment