Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Анхандаа зөвхөн цонх зөөлнөөр тогших салхины чимээтэй адил байв. Тэгэхдээ яг удаан болгоомжтой тогших чимээгээр солигдлоо. Тэгээд цонхны гадна их зөөлнөөр намайг дуудах дуу сонсогдлоо.
Жэжэ.
Би босон цонхруу алхаж очоод цонхны шилэнд чихээ наалаа.
Хэн бэ?
Би байна аа. Цонхоо жаахан онгойлгооч.
Би Кларра эгчийг сэрээхгүй гэж дуу гаргалгүйгээр цонхныхоо түгжээг тайллаа. Хав харанхуйн дундаас гайхмаар үзэгдэл бослоо. Бүх биеэ үзэсгэлэнтэйгээр чимсэн мингингню тэнд байв.
Орж болох уу?
Тэг ээ. Ороод ир. А, чимээгүй байна шүү. Кларра эгч сэрчихнэ.
За, ойлголоо. Болгоомжтой байя.
Тэрээр өрөөрүү түргэн ороод ирлээ. Тэгээд миний оронд ойртов.
Үзүүлж өгөх юм байгаа болохоор ирлээ. Энэ золиг ч бас чамайг ихэд харахыг хүссэн бололтой.
Тэрээр гараа миний урдруу сунган би мөнгөн өнгөөр гялалзсан жижигхэн нэг шувуу олж харав.
Сайн харж чадахгүй нь ээ. Мингингню.
Чамайг гайхуулах гэж ингэж гоёсон юм. энэ золигыг мөнгөн өнгөөр будсан байхгүй юу. Ямар вэ? Гоё биш байна уу?
Үгүй, Рүссиану. Чи тэгтлээ сайхан болох гэж. Чи хэзээд ийм байх л байсан.....одоо чи Ггаллиба Сөддурөггөгийн ярианд гардаг харцага шиг байна.
Чи ганц зүйлийг л чимэж чадаагүй. За, харж бай.
Тэгээд нэг тойрч үзүүллээ.
Би Том Мигсийн давируулыг авсан. Тэгээд Мэиядөгийн малгай, Фрэд Томсоны буу хоёр ч бий, Ричард Талмэжигын суран бүс, гутал ч бий. Тэгээд ч чи ийм юмтай болохыг хүсдэг байсан биз дээ? Ариубалду гуай хэрээс хээтэй цамцаа ч зээлж өгсөн.
Тийм их сайхан зүйлүүд анх удаа харж байна. Мингингню, тэгээд эднийг яаж цуглуулав аа?
Тэр хүмүүс чамайг өвчтэй гэдгийг дуулаад зээлж өгсөн юм.
Чи эднийг өмсөж чадахгүй нь харамсалтай юм.
Би мингингнюг таг ширтлээ. Тэгээд хэд хоногийн дараа түүнд ирэх хувь тавиланг хэлэх үү байх уу гэж маш их санаа зовлоо. Гэвч би ямар ч үг хэлж чадсангүй.
Мингингню миний оронд дөхөн ирж суугаад намайг харав. Түүний нүд хязгааргүй зөөлөн боловч сэтгэл нь зовсон харагдах шиг. Тэр нүүрээ миний нүдэнд ойртуулаад ингэж хэллээ.
Сюрүрүгга хаана байгаа вэ?
Сюрүрүгга чинь чи өөрөө ш дээ. Мингингню?
Тийм ээ. Гэвч чи ч бас жижигхэн сюрүрүгга байсан. Би чамд илүү их зүйл хүсч чадахгүй болохоор. Яавал дээр вэ?
Тэгж битгий ярь. Эмч намайг уйлж ч сэтгэл зовж ч болохгүй гэсэн.
Миний хүсч байгаа нь тийм юм биш. Би чамайг хүчтэй, сайн хүүхэд болоод дахин хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсч байна. Бүх зүйл сайн болно гэсэн үг. Чамтай салхинд гармаар байна. Хамт явах уу?
Би одоохондоо сайн эдгэрээгүй байгаа.
Удахгүй. Сэрүүн агаарт гараад үз. Би цонхоор үсэрч гарахад чинь тусалья.
Мингингню надтай хамт гадагшаа гарлаа.
Хаашаа явах вэ?
Тэр урсаж байгаа усруу явья.
Гэвч Рүа Бараүнг Дэ Ггаббанэмагийн зам хүртэл явмааргүй байна..........
Дахин тэр газарлуу явмааргүй байлаа.
Рүа Дусө Асүдэсөгийн зам хүртэл явья.
Одоо мингингню морь болоод хөгжилтэйгээр давхилаа. Миний мөрөн дээр Рүссиану аз жаргалтайгаар далавчаа дэлгэн байлаа.
Ус гаргах замд хүрэх үед мингингню зузаан ус түгээх сувгын дээр тэнцвэрээ олох гэж гараа дэлгэлээ. Ус түгээх сувгын хагархайнаас бохир ус оргилон гарч, маш их сонирхолтой байв. Жаахан усны урсгал хөлийн улыг гижигдэнэ. Бид бүх биеэрээ норчихлоо. Жаахан толгой эргэж байгаа боловч мингингню тэнцвэрээ сайн олж, хөгжилтэй байлаа. Миний зүрх жаахан хүчтэй цохилж эхэллээ.
Энэ үед гэнэт холоос шүгэлдэх дуулдлаа.
Мингингню, тэр чимээг дуулав уу?
Холоос дуулдаж байгаа шүгэл байна.
Гэхдээ дасал болоогүй шүглийн дуу зогсолтгүй ойртон ирээд түвшин байсан миний сэтгэлийг дахин хөдөлгөчихлөө.
Яг тэр байна. Мингингню. Манггараддиба галт тэрэг. Тэр алуурчин.
Төмөр зам дээгүүр өнхрөх галт тэрэгний дугуйн чимээ аажмаар чанга дуулдан намайг гэнэт цочоож орхилоо.
Хурдан зугтаа. Мингингню. Хурдан нисээрэй. Хурдан мингингню.
Гэвч мингингню биеэндээ зүүсэн гялалзсан давируулаас болоод усны сувган дээр тэнцвэрээ алдчихлаа.
Хурдан зугтаа. Мингингню. Тэр чамайг алах гэж байна. Манггараддиба чамайг хүртэл алах гэж байна. Чамайг ална. Чамайг хэдэн хэсэг болгоно.
Арай хийж мингингню сувгын дээр биеийнхээ тэнцвэрийг олох үед манггараддиба галзуурсан адил бидний биеийг няц даран шүглийн дуугаар дамжуулах адил хав хар утаа гарган салхи шиг өнгөрлөө.
Алуурчин .......чи бас ............би хүртэл......
Манггараддиба нь инээд алдах адил төмөр зам дээгүүр тарчигнан салхи шиг алга боллоо. Түүний тас тас инээх дуу тасран үргэлжилсээр өнгөрөөд явлаа.
Би ямар ч гэмгүй гэж байна. Ямар ч гэмгүй...............би ямар ч гэм.............
Гэрийнхэн бүгд гэрлээ асаан миний өрөөнд цочсон улсууд цугларав.
Муухай зүүд зүүдлэсэн байна. Ээж асгаруулан уйлж байгаа намайг аргадан цочсон зүрхийг тайвшруулах гэж хоёр гараараа тэвэрлээ.
Хүүхэд ээ. Тэр чинь зүүд. Чи хайчинд цочсон байх.
Би дахин бөөлжиж, Кларра эгч Рара эгчид ингэж ярьж байлаа. Алуурчин гэж хашгираад цочоод сэрсэн. Үхсэнээс хэсэг хэсэг болгоод гээд дэмий хашгираад байсан шүү. Бурхан минь. Үүнийг яаж эдгээдэг өвчин байгаа юм?

No comments:

Post a Comment