Tuesday, February 11, 2014

Дулаахан яриа



Тэгвэл модтой ч ярьж болдоггүй, морь ч болгон унаж болдоггүй гэсэн үг үү? Ббурөддүга ах аа.
Тийм.
Ах багадаа ч тэгж байгаагүй юу?
Тийм. Гэвч бүх хүүхдүүд модыг ойлгоод байдаггүй. Бас ямар ч мод бүх хүүхдүүдтэй ярихдаа дуртай байдаггүй.
Тэр ингэж тайлбарлаад сайхан хоолойгоор үгээ үргэлжлүүллээ.
Бас мөчир нь сайн биш моднууд байдаг. Жишээлбэл ороонго модтой адил моднууд. Чамайг асуухаас өмнө тайлбарлаж өгөх хэрэгтэй байх даа. Эндээсээ усан үзэм гарч мөчир нь хоорондоо орооцолдон ороонго шиг тархадаг биз дээ. Бөнжийсөн усан үзэмнүүдийг түүхэд хичнээн харахад сайхан гээч. Бас тэр усан үзмийг хагалан дарс хийвэл......м.
Ийм зүйлүүдийг тайлбарлаж өгөх үед тэр Эдмонд ах шиг мэддэг зүйл маш ихтэй санагдана.
Үргэлжлүүлээд яриад өгөөч.
Сонирхолтой байна уу?
 Тийм ээ. Маш их. Ахтай ярихад Бразилийн бүх нутгаар машинаар зогсоолгүй явсан ч болох юм шигээ.
Тэгвэл бензинээ яахав?
А, бензиний тухай огт бодсонгүй.
Тэгээд тэр өвсний тухай ч ярьж өглөө. Өвөл болвол хатаасан өвс бэлдэх, бяслаг хэрхэн хийх аргын талаар олон зүйлийг ярьж өгөв. Түүний яриа хөг аялгуулаг, сүүлнээс сүүл залган үргэлжлэн байх ба би бас тэр дотор нь сорогдон орчихсон юм. Яг түүний яриа хөгжим мэт......
Тэр яриагаа завсарлан том эвшээлээ.
Одоо түрүүчийн байсан газарлуугаа буцацгаая. Машин маань чимээгүй хүлээж байгаа.
Түүний нүүр царайг нямбай ажиглан харах үед тэр манай ааваас илүү хөгшин гэдгийг ойлголоо. Түүний царай үргэлж үрчлээ атираа бага болохоор сайн мэдэх боломжгүй юм. би жаахан уйтгарлав.
Ах үнэн сэтгэлээсээ ярьж байгаа юмуу?
Тэгмэгц тэр миний мэдэхийг хүссэн зүйлийг амархан тайлж өглөө.
Ийм тэнэг байх гэж. Би чамайг их орой гарч ирлээ гэж боддог. Одоо хүртэл чам шиг хүүхэдтэй уулзаж байсангүй.
Би ч бас тийм. Ах би хүсэх л юм бол бүгдийг хийж өгөх гэж их хичээдэг ш дээ.
Дөнгөж сая л миний хоёр нүднээс аймхай хулчгар сэтгэлдээ гэмшсэн нулимс урсан гарлаа.
Жэжэ, чи байна аа. Хааяа том хүн ч, жаахан өөр нь өөр боловч мөрөөдөл байдгыг мэдэх хэрэгтэй.
Гэвч ах өөрийн мөрөөдлөө торддоггүй ш дээ.
Тэрээр инээн яахаа ч мэдэхгүй байв.
Тэр бүх зүйл нь бүгд жинхэнэ мөрөөдөл шүү дээ. Ббурөддүга ах аа. Хэзээд таньд мөрөөдөл дүүргэж өгнө. Том Мигс ба Фрэд Томсоны байдаг талд очоод ахыг хичнээн давхисан ч ядрахгүй тийм тэсвэр хатуужлыг зээлж өгнө. Ббурөддүга ах миний явсан газар бүр байна. Заримдаа хичээлийн цагаар би хаалга онгойлгож хардаг. Ах хаалга онгойлгож орж ирээд адэүсө \ сайн уу \ гэж хэлэх юм шиг санагддаг.
Тэнгэр минь. Чам шиг хайраар дүүрэн сүнстэй хүүхдийг анх харж байна. Гэвч надад хичнээн л бол хичнээн эрхэлж болно. Ойлгов уу?
Мингингню ийм үгийг дуулаад миний ярианд уур нь шатан урвайчихав.
Сюрүрүгга, сонсоод үз. Тэрнээс хойш ббурөддүга ах надад халуун дулаан ханддаг болсон. Аав ч урьдын адил намайг өөлөхөө больсон. Юунаас ч илүү би бүгдийг сайн хийдэг байхгүй юу. Тийм зүйлийг Ббурөддүга ах үнэхээр сайн харж үздэг. Гэвч түүний бодсон зүйл бусад хүмүүсийнхээс огт өөр. Тосгоны хүмүүс одоо тэр золиг хол явчихсан гэж бодож байгаа. Тийм ээ, би огт Банггү хотоос гарахгүй.
Би мингингнюг хайрласан харцаар харлаа. Би одоо л хайрын дулаан гэж юу болохыг мэдэж байна.
Мингингню, би 12 хүүхэдтэй болмоор байна. Үгүй, бүр илүү ч байсан зүгээр. Миний хэлснийг ойлгож байгаа биз дээ? Алийг нь ч зодохгүй. Тэгээд тэр хүүхдүүдийн хүссэн зүйл юу ч байсан хийж өгнө. Ингэж асуунгаа: миний хүү том болоод хэн болмоор байна? Түлээчин үү? Тэр чинь үнэхээр сайн хэрэг. Энд сүх болон загалмай хээтэй цамц байгаа. У, чи циркийн амьтан сургагч болмоор байгаа юмуу? Май энд ташуур ба дүрэмт хувцас бий.
Тэгвэл Крисмасын баяраар яаж тэр олон хүүхдүүдийн хүсэлтийг биелүүлж өгөх юм бэ?
Мингингню ч бодолтой байна шүү. Хэсэг хугацаанд яриа тасарлаа.
М. Крисмас болвол мөнгө жаахан орно л доо. Ачааны тэрэг худалдаж аваад туулайн бөөр болон өөр жимс дүүрэн ачна. Хушга ч бас инжир ч ногоон усан үзэм ч машинаар дүүрэн ачаад хувааж өгнө. Тоглоом зөндөө ихийг хөршийн ядуу хүүхдүүдэд хувааж өгнө. Би мөнгө их олно. Тэгээд баян болоод сугалаа худалдан аваад баян болно.
Би мингингнютэй маргалдах гэсэн мэт өлийж харлаа. Тэгээд түүнийг хэрэггүй зүйлд оролцлоо гэсэн мэт зэмлэлээ.
Хүүхдүүд олон болохоор санаа зовохгүй байна уу гэсэн бодлоо орхиж үз гэсэн үг. Ойлгов уу. Бас өөр нэг хүүхдээ хараад чи малчин болмоор байна уу? За энд эмээл ба олс байна. У, чи мангараддиба галт тэрэгний ажилтан болмоор байгаа юмуу? ...за энд малгай, шүгэл байна.
Шүгэл яана гэнээ? Жэжэ? Чи чинь галзуу хүн шиг юундаа тэгж үглээд байгаа юм бэ?
Дугдуга ах хэзээ ирснийг ч мэдсэнгүй. Хүрч ирээд дэргэд суулаа.
Тэр жирийн үеийнхээсээ өөр дотно найз мэт инээд алдан пивоны бөглөө бөнжийтөл зүүсэн миний раимжүржийн модны хажууд ирэв. Магадгүй тэр юу ч юм нууцлаад байх шиг.
Жэжэ, 400 рэи зээлэхгүй юу?
Үгүй.
Чи мөнгөтэй байхнээ. Тийм ээ.
М.
Намайг хаана хэрэглэх гэж байгааг ч асуух дургүй байгаа юмуу?
Гэвч би аялалд явах мөнгө цуглуулах хэрэгтэй учраас.
Гэнэт юун аялал вэ?
Ярьмааргүй байгаа болохоор битгий яршиг удаад бай.
За, уучлаарай. Таагүй байгаа юм уу?
Зүгээр. Гэвч 400 рэи зээлж чадахгүй.
Чи хиймээр байвал хийж байж больдог гөлчгий шиг юм. Тийм ээ, маргааш бас л сувд хэлхээд даруй тэр хэмжээний мөнгийг олж чадахгүй юмуу?
Тэглээ ч зээлж чадахгүй. Одоо би сайн хүүхэд болно. Хэнтэй ч хэрэлдмээргүй байна.
Үгүй, чамтай хэрэлдэх гэсэн юм биш. Чи миний хайртай дүү ш дээ. Гэхдээ яагаад гэнэт хүнлэг сэтгэл үсний чинээ ч байхгүй мангас болчихов оо?
Мангас гэнээ? Би хүнлэг сэтгэлгүй урхидагч юмуу.
Юу гэнээ?
Урхидагч. Эдмонд ах сэтгүүлээс надад харуулж өгсөн юм. Тэр нь нэг гартаа саваа барьж, үс ноос нь тас хар сармагчин байсан. Тэд агуйд амьдардаг хүний өвөг дээдэс байгаа юм.
Эдмонд ах ер ямар ч хэрэггүй чийгийн өт шиг бодлоор толгойгоо дүүргэж явах юм. Гэхдээ чи мөнгө зээлэх нь үү?
Харин ээ......
Энийг. Харж бай. Жэжэ. Бид гутал тослохоор явах үед хичнээн олон удаа чамтай хуваалцлаа. Тэгээд чамайг ядарвал гутлын савыг чинь өргөж өгдөг ш дээ.
Түүний үг нь бүгд үнэн байв. Дугдуга ах заримдаа намайг өдөөн хатгадаг ч хэзээд сайн ах. Эцсийн эцэст мөнгө өгөхөөр боллоо.
Мөнгө зээлвэл ёстой сонин мэдээ хоёрыг хэлж өгье.
Би хэсэг зуур юу ч хэлсэнгүй.
Одоо хэлж байгаа боловч чиний раимжүржийн мод нь миний тамаринд модноос ч илүү сайхан.
Үнэхээр тэгж бодож байна уу?
Тийм ээ. Хэлээд байхад.
Би хармаандаа гараа хийж, зооснуудаа хөдөлгөн харууллаа.
Тэр ч тийм байж. Өөр хоёр яриа гэдэг нь юу вэ?
Жэжэ, одоо бидний зовлон дуусна. Аав ССандду Аллэиссү үйлдвэрийн захирлаар явах гэнэ ээ? Бид дахин баян болно. Ямар вэ? Баярлахгүй байна уу?
Тийм ээ. Мэдээж аавын төлөө боловч би Банггү хотоос явмааргүй байна. Диндиня эмээтэй энэ газар амьдармаар байна.
За, мэдлээ. Тэгэхээр чи нүүхээс илүү зүгээр Диндиня эмээтэй амьдармаар байна гэсэн үг үү?
Тийм. Тэр нь илүү дээр. Ах би яагаад тэгж байгааг мэдэхгүй байх. Тэгээд бас нэг яриа гэдэг нь юу вэ?
Энд хэлж чадахгүй нь. Хэн нэгэн нууцаар сонсож болохгүй.
Би гадагшаа гаран, тэр миний чихэнд шивэгнэлээ.
Урьчилан хэлж байгаа юм. Жэжэ. Чи заавал ийм юманд дасаг гэж хэлж байна. Удахгүй хотоос замаа өргөтгөнө гэнэ ээ. Бүх усны сувгуудыг газарт булж, айл болгоны хашааны доод талд байгаа бохир усны шугамуудыг холбоно гэнэ.
Тэр нь яана гэс...........
Чамайг ухаантай гэж бодсон чинь ийм юм ч мэдэхгүй. Зам өргөтгөнө гэдэг чинь энд байгаа бүх моддыг сугалж хаяна гэсэн үг.
Тэгээд миний раимжүржийн мод байгаа газрыг заалаа. Би уйлах шахах үедэх шигээ амаа мурийлгалаа.
Тэр үг үнэн юмуу? Дугдуга ах аа.
Би яагаад чамтай худлаа ярих гэж. Гэвч тэгтэл хол байна даа.
Би хуруугаараа хармаан дотроо мөнгөө тоолон санааширлаа.
Үнэхээр худлаа биз дээ. Дугдуга ах аа?
Үгүй, жинхэнээсээ, чи одоо том болсон ш дээ.
За, ойлголоо.
Тэгж хариулах нь хариулсан боловч нулимс хацар даган урслаа.
Дугдуга ах аа, та миний тал болно биз? Би зодолдоно оо. Хэн ч миний модыг огтолж чадахгүй.
За, ойлголоо. Битгий болиорой. Гэхдээ чи тэр мөнгөө надад өгөх юмуу?
Юунд хэрэглэх гэж байгаа юм?
Чи Банггү хотын кино театрт орж чадахгүй биз дээ? Тэнд одоо тажан кино гарна. Би үзэж ирээд чамд ярьж өгнө.
Би 500 рэи гаргаж өгөн цамцныхаа захаар нулимсаа арчлаа.
Ах аа, задгай мөнгө ав.
Би алмайран үг дуугүй ямар ч бодолгүй миний раимжүржийн модны хажууд буцаж ирэв.
Тажан кино гэнэт санаанд орлоо. Би хэдийн өнгөрсөн шөнө үзсэн. Театрын өмнө Ббурөддүга ахтай ярьж байсан юм.
Тэр киног үзмээр байна уу?
Маш их хүсч байна. Гэвч банггү кинотеатрт орж чадахгүй.
Би яагаад орж чадахгүйгээ тайлбарламагц ах инээлээ.
Ийм жаахан толгой нэг ч зүгээр байхгүй юмаа.
Гэвч Ббурөддүга ах аа, би ямар нэг том хүнтэй хамт явбал хамаагүй л дээ.
Тэр том хүн нь би бол....тэрийг чи хүсч байна уу?
Миний царай аз жаргалаар гийлээ.
Одоо ажил хийхээр буцаж явах хэрэгтэй байна аа, хүүхэд ээ.
Ийм цагаар хэн ч ажилладаггүй. Ах заримдаа дэмий ярьж суух юмуу машин дотроо зүүрмэглээд байж байдаг шүү дээ. Тажан ирвэс, юмуу матар тэгээд гориллатай зодолдохыг үзэхээр явья. Хэн гол дүр болохыг мэдэх үү? Фрэнк Мэрир гэдэг юм.
Тэгмэгц ах явах уу байх уу гэж эргэлзлээ.
Чи үнэхээр хүүхэд чөтгөр юмаа. тэгтлээ их бүх зүйлд айхтар байх гэж.
Дөнгөж хоёрхон цаг. Тэгээд ах их баян шүү дээ. Тийм биз дээ. Ббурөддүга ах аа.
За, ойлголоо. Үзэхээр явья. Гэхдээ машинаа тэр буланд тавиад алхаад явцгаая.
Тэгээд бид кино хамтдаа үзэхээр явав. Гэхдээ тасалбар түгээгч бүсгүй нэг жилийн турш намайг орж болохгүй гэсэн гэж хэллээ.
Бүсгүй, би энэ хүүхдийн төлөө хариуцлага үүрье. Тэр эртний явдал. Одоо энэ хүүхэд зөв бурууг ялгаж чадахуйц болсон.
Тэр бүсгүй намайг тас ширтэн харж, би инээмсэглэж өглөө. Би түүний хурууг барьж уруулдаа хүргэвэл тэр арай гэж сэтгэл нь хөдлөх шиг боллоо.
Харж бай. Жэжэ. Чи жаахан ч гэсэн утгагүй зүйл хийвэл би халагдана шүү.
Ийм яриаг мингингнюд ярьмааргүй байсан боловч хэд хонолгүй ярьж орхисон.

No comments:

Post a Comment