Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Харин ээ, мингингню. Тэр өдөр их азтай байсан. Тэр намайг хүлээж байсан байх. Тэгээд намайг гараад ирэхээр чагнаалдсан. Гурван удаа шүү. Өчигдөр надад Аматэүсө \ сайн байна уу \ гэж хүртэл мэндэлсэн гэж байгаа.
Тэгэхээр нь чи юу гэсэн бэ?
Дуулаагүй дүр үзүүлнэ биз дээ. Айсан байх. Би 6 настай болж удахгүй том болох учраас.
Тэр айгаад дотносох гэж байна гэж бодож байна уу?
Гарцаагүй. Жаахан хүлээж бай. Би хайрцаг аваад ирье.
Мингингню одоо маш өндөр болсон. Түүний мөчирт авирч гараад морь унах адил эмээл болгох гэвэл доор нь хайрцаг тавих хэрэгтэй.
За, үргэлжлүүлье.
Тэр өндөрт мордон суухад бүх дэлхий минийх болох шиг болдог. Тээр хол газарлуу нүдээ тусгавал шороон дээрх өвс харагдан жаахан шувууд шавьж амандаа зуун явж байгааг ч харж болно. Шөнө болвол хав харанхуй болсон ч хэдийн өөр рүссиану \ сарьсан багваахай \ найзууд нисэн ирж, хэтэрхий хөгжилтэйгээр миний толгой дээгүүр эргэлддэг юм. Тэр сарьсан багваахайнууд яг Ггамббудусө Алпунсусын нисэх онгоцны буудлын онгоцнууд шиг байдаг. Анхандаа мингингню хүртэл би бусад хүүхдүүд шиг сарьсан багваахай хараад цочирдохгүй байгааг ойлгохгүй хичнээн шагсан гайхсаныг мэдэхгүй.
Гэвч хэд хоног өнгөрөхөд рүссиану нь үзэгдэхээ байсан. Өөр газарт байгаа Ггамббудусө онгоцны буудалруу явсан байх.
Чи харсан биз дээ. Мингингню? Эүжэниа эгчийн гэрийн гуяба жимс шарлаад болчихсон байгааг. Гэхдээ эгчийн гуяба жимсийг амталж болдоггүй юм. Тэр нь эгч намайг зодох учраас. Мингингню, өнөөдөр би хэдийн гурван удаа баригдсан. Одоо би энд байгаа нь сая таарсан учраас тэр юм.
Гэвч миний доторх ад чөтгөр намайг авирч гарах гар зээлэн өгч, намайг модны ороонго хүртэл түлхлээ. Орой өдрийн сэрүүн салхи гуяба жимсний үнэрийг зөөн авчирав. Харж байгаарай. Тэр тахиаг хол хөөж явуулна. Тахиа дуугарвал хэцүүдэнэ дээ. Мэдэж байна уу? Ад чөтгөр ингэж шивнэлээ.
Ийм тэнэг байх гэж. Хэн ч байхгүй байна ш дээ. Энэ үед эгч япон хүний дэлгүүрлүү гарцаагүй явсан байх.
Бэнэдидду гуай? А, тэр хамаагүй. Тэр бараг сохор тэгээд сонсголгүй шүү дээ. Тэр чинь юу ч хардаггүй юм. Хэрвээ сэжиглэсэн байлаа ч хангалттай зугтаж чадна.
Хашаа даган мөлхөхөөр шийдлээ. Эхлээд мингингнюд дуу гаргаж болохгүй гэж дохио илгээв. Хэдийнээс л миний зүрх түн түн цохилж байв.
Эүжэниа эгч огт мануухай биш. Тэнгэр ч сайн ойлгож байгаа боловч эгч аймаар их хараал урсгадаг хүний нэг. Хөлөө нэг нэгээр зөөж амьсгаагаа түгжин ойртон очив. Тэр үед гал тогооны цонхноос чанга дуу гэнэт гарлаа.
Юу болж байна аа, хүүхэд ээ?
Тэгэхэд сувд өгөхөөр ирсэн гэж худлаа хэлж ч чадсангүй. Ухаангүй урдах шуудууруу пүл хийтэл үсрээд орчихов. Гэхдээ шуудуун дотор бодож ч байгаагүй зүйл хүлээж байдаг байгаа.
Дэндүү өвдсөндөө хашгирах шахлаа. Илчлэгдэх өдрөө дахин зодуулах шахлаа байна. Зодуулахаас зугтан гүйж, хөршийн гуяба жимс хулгайлах гэж байгаад шилний хагархайд зүүн талын хөлийн тавхайгаа зүсүүлчихлээ.
Хэсэг зуур дэндүү өвдсөндөө дүйнгэтэж байгаад шилний хагархайг сугалав. Ёолох чимээ аажмаар амнаас гарч, цус горхины бохир устай хамт холилдон урсав. Энийг одоо яадаг билээ? Эцэст нь нулимсаа залгин шилний хагархайнуудыг сугалсан боловч цус нь зогсохгүй байв. Би жаахан өвдөлтөө багасгах гэж тоорын модыг хоёр гараараа тас тэврэв. Тэвчиж тэсэх хэрэгтэй л боллоо. Одоо удахгүй харанхуй болвол гэрт аав, ээж тэгээд Рара эгч эргэж ирэх учраас тэр. Ямар шалтгаанаар тэр юм харагдвал л зодох шахна. Гурван хүний дундаас хэн ч эхлээд зодсон бусад нь ч зөв гээд дайрцгаана. Би ухаангүй горхины далан дээгүүр мөлхөн гарч, нэг хөлөө доголон миний раимжүржийн модны дор очин суулаа. Үргэлжлэн өвдөж, одоо бөөлжис хүртэл хүрлээ.
Мингингню, энийг жаахан хараадахаач.
Мингингню шархадсан миний царайг хараад муужран унатал цочив. Тэр ч над шиг цус харах дургүй юм болов уу?
Энийг яавал дээр юм болоо?
Энэ үед Дугдуга ах болохноо байсан бол том тус болохсон доо.
Ах хаагуур тэнж яваа юм болоо? Кларра эгч гэрт байгаа. Эгч гарцаагүй гал тогоонд байгаа биз. Эгч манай гэрийнхэн доторх цорын ганц намайг зодуулахад өрөвддөг хүн. Гэвч эгч ч ийм миний байдлыг хараад чихнээс атгах юмуу өөр шийтгэл өгөхийг мэдэх аргагүй. Гэхдээ би аймаар өвдөөд огт тэсэж чадсангүй.
Би гал тогооны хаалга онгойлгон яавал эгчийг уурлуулахгүй байж чадахыг даруй тунгаан байв. Кларра эгч ашгүй юм оёж байв. Ямар ч биеэ барих шаардлагагүй болж лаг хийтэл суучихав. Эгч намайг хялайн харлаа. Би толгойгоо салгануулсан чигтээ юу ч хэлсэнгүй. Тэгж байгаад эцсийн эцэст юу хэлэхгүйгээр шийдэв. Тэгээд бодсон ч зодуулах нь гарцаагүй болохоор. Гэнэт уйтгарт бодолд автан нулимс тог тог дуслан уйлж орхилоо. Кларра эгч оёж байгаа зүйлээ орхин намайг мэл гайхсан нүдээр ширтлээ.
Яасан бэ? Жэжэ.
Юу ч бишээ. Гуду. Гэхдээ яагаад бүгд надад дургүй байдаг байна аа?
Чи хэтэрхий сахилгагүй харагддаг учраас тэр.
Би өнөөдөр ч хэдийн гурван удаа зодуулсан. Гуду.
Тэр чинь мэдээж биш үү?
Үгүй.Тийм бишээ. Тэр нь хэн ч надад сайн биш болохоор тэр. Юу ч болсон шалтаг гарган зодох гэдэг ш дээ.
Тэгмэгч арван таван настай охин, Кларра эгчийн сэтгэл хөдөлсөн нь мэдрэгдлээ.
 Маргааш өглөө Риүсангпаүллугийн зам дээр машинд дайруулан үхсэн нь хамаагүй дээр. Хэдэн хэсэг болоод шүү.
Тэр үгийг хэлээд би ч мэдэлгүй тахианы сангас шиг том нулимс урслаа.
 Жэжэ. Тэнэг юм битгий яриад бай. Би чамд сайн ш дээ.
Үгүй. Надад сайн хүн энэ хорвоо дээр хэн ч үгүй. Надад хайртай юм бол өнөөдөр тэгж зодуулж байхад зүгээр өнгөрөх үү?
За, одоо харанхуй болж байна шүү дээ? Тэгээд чи зүггүйтэх цаг ч үгүй, хэн ч чамайг зодох гэхгүй.
Гэвч хэдийн болчихсон........
Эгч хатгамлаа зогсоон надад ойртов. Тэгээд миний хөлийн ул нилдээ нороод цусан овоо болсныг хармагц бараг орилох шахам цочив.
Бурхан минь. Энэ чинь юу болсон хэрэг вэ?
Анхнаасаа сайн ажил болж байх шиг байна. Эгч надад туслахыг хүссэн үедээ ингэж хэлдэг юм.
Кларра эгч намайг тэврэн сандал дээр суулгалаа. Тэгээд түмпэнд давс хийн миний хөлөн дор өвдгөө тавин суулаа.
Их өвдсөн биз?
М. Дэндүү үхмээр өвдсөн.
Яана даа энэ хүүхдийг. Гурван хуруу орохоор урагдсан байна. Үгүй тэгээд яаж байгаад ингэчихэв ээ?
Хэнд ч хэлэхгүй биз? Үнэхээр, гуду. Одоо сайн хүүхэд болно гэж амлая. Өнөөдөр зодуулахгүйгээр болгож өгөөч.
Тийм ээ зөв. Ямар ч юм ярихгүй. Гэхдээ яаж байгаад ингэж их гэмтэв ээ? Гэрийнхэн чиний хөлийг боосныг харвал ойлгох болно. Тэгээд ч өглөө сургуульдаа явж чадахгүй. Бүгд ойлгох болно ш дээ.
Үгүй ээ. Сургуульдаа заавал явна. Зам хүртэл гутлаа өмсөж явбал болно. Тэрнээс цааш амархан.
Тэгвэл хурдан явж унт. Хөлөө жийж унтах хэрэгтэй. Тэгэхгүй бол маргааш өглөө алхаж чадахгүй болно.
Эгч мөрнөөс түшин доголж байгаа намайг орлуу явахад тусалж өглөө.
Бусдыгаа ирэхээс өмнө идэх юм авчирч өгье.
Идэх юм авчирч өгөх эгчийг хармагц би тэвчилгүй эгчийг үнслээ. Энэ нь үнэхээр ховор зүйл байлаа.

No comments:

Post a Comment