Tuesday, February 11, 2014

Зөөлөн хирнээ хэцүү гуйлт



Бие сайн эдгэтэл долоо хоног зарцуулагдлаа. Огт тэр үеийн өвдөлт юмуу сэтгэл санааны дарамтаар тэгтлээ зүрх үхсэн хэрэг биш байлаа. Үнэхээр гэрийнхнээс намайг гайхмаар үнэн сэтгэлээсээ асарлаа. Гэвч юу ч юм харуусал үлдэв. Тэр харуусал дундаас хамгийн гол нь гэрийнхэн сайн болж байсан дундаас урьдын надруу эргэж ирсэнд байлаа. Гэвч би дэндүү чимээгүй өнгөрөөлөө. Юу ч хиймээргүй юм шиг хэзээд мингингнюгийн хажууд суугаа чигтээ гөлийж, сүнс нь төөрсөн мэт зүгээр л урсан өнгөрч байгаа явдлуудыг мангуу юм шиг л харж байв. Мингингнютэй ч ярилгүй түүний яриаг ч сонссонгүй. Гэхдээ хэзээд бага дүү Рүистэй хамт байлаа. Ббанг Дэ Асүиггарө ууланд кабел утас хийж өгөн Рүис нь товчнуудаа гайхамшиг гэж харан 100гаад ширхэг болсон кабел утас өгсөж буугаад өдрийн турш ганцаараа тоглолоо. Би түүнийг үгээр илэрхийлэхийн аргагүй хайраар ширтэж байв. Тэр нь би тэр хүүхдээс ч жаахан байхдаа тоглоомонд тэгтлээ улайрдаг байсан учраас...........
Кларра эгч миний энэ байгаа чимээгүй байдалд түгшин санаа зовлоо. Эгч зурагнуудаар уул босгон өгч, миний хажууд сувдтай уут авчирч тавьж үзэн боловч би гар ч хүрсэнгүй.
Кинотеатрлуу ч явмааргүй байлаа. Үнэхээр миний сэтгэлийн гүнд сэдэрсэн өвчнийг хаах арга байсангүй. Төдийчинээ хэт хатуу араатан мэт нүдэх гэж, яагаад тэгснийг ч мэдэхгүй.....
Кларра эгч миний төсөөллийн ертөнцийн талаар асууж үздэг байв.
Тэрээр лавтайяа итгэдэг мэт надтай Фрэд Томсон бас өөр бусад найзуудад хэлсэн байх.
Гэхдээ тэр сэтгэлийн гүнд нэг зүйлийн өөрчлөлт болсныг ажиглаж мэдсэнгүй. Тэр өөрчлөлт нь би хардаг киногоо солих хэрэгтэй гэдэг шийдвэр байлаа. Одоо дахин ковбой юмуу индиан гэх мэтийн кинонууд биш байв. Одоо цаашдаа хайрын тухай кинонуудыг үзэхээр явах хэрэгтэй. Яг томчуудын чалчдаг шиг дэндүү олон үнсэлтийн үзэгдэлтэй тэврэлттэй үзэгдлүүд бүхий томчуудын дуртай зүйлүүдийг.
Би хэдийн хэрүүл шуугиан гарахад намтар маань үлдсэн учраас томчуудын дуртай тийм кинонуудыг үзэхээр явж чадах болсон байсан.
Сургуульдаа явж болох болсон нэгэн өдөр. Гэрээсээ гарах нь гарсан ч сургуульруу явсангүй. Ббурөддүга ах нэг долоо хоногоос ч илүүтэй бидний машиныг авчирахыг хүлээлээ. Би түүнд мэдэгдвэл тэр хүлээнэ. Тэрээр миний өвдсөнийг мэдээд тэр газар илүү хүлээсэнгүй. Бид амласан. Бидний нууц уулзалтыг үхэтлээ хадгалан, хэн ч бурхан тэнгэр ч бидний нөхөрлөлийг мэдэж болохгүй.
Хүнсний дэлгүүрийн хажууд таг наалдан буудлын эсрэг талд харагдах газарт тэр гоё машин зогсож байлаа. Өглөөний наран сайхан туяагаа цацруулан байв. Миний цээжинд хаалттай байсан санагалзал дэлбэрэн тэр чигтээ давхиж байлаа.
Яг тэр үед гайхалтай зүйл дуулдлаа. Тэр дуу нь буудлын хажуугын бүх зүйлс дуугаран чичирхийлж байх шиг. Тэр нь манггараддибагын дуу байлаа. Хүчтэй их зантай бүх дуу чимээний хаан нь юм. манггараддиба галт тэрэг тэнгэрт дүүлэх адил түүний сайхан шатнуудаа чирээд........ Цонхоор харагдах хүмүүс хаашаа ч юм хол газрыг харж байлаа. Бүгд аялалд үнэхээр дуртай аз жаргалтай харагдана. Бүүр бага байхдаа манггараддибаг өнгөрвөл удаан зогсоод илүү хол харагдахгүй болтол гараа хөдөлгөх тийм дуртай байсан. Тээр хол төмөр замын төгсгөлрүү хамгийн сүүлийн вагон алга болох хүртэл. Одоо тийм үйлдэл нь Рүисийн нэг хэсэг болсон. Хүнсний дэлгүүрийн ширээ хооронд түүнийг хайлаа. Хүмүүс орж гарах үед хамгийн булангын тэндээс олж чадах байлаа. Нуруугаа эргүүлж, гадуур хантаазаа тайлсан чигтээ хэрээс хээтэй сайхан хантааз болон цэвэрхэн цамцны урт ханцуй харагдлаа.
Шаналсан би түүний ард дөхөж очив. Намайг ирсэн гэдгийг дуулгасан хүн нь хүнсний дэлгүүрийн эзэн Радисөллаү байв.
Ббурөддүга ах аа.
Тэр удаанаар толгойгоо эргүүлэн инээд алдлаа. Даруй гараа дэлгэн намайг татан тэвэрч, хэсэг хугацаанд тэвэрлээ.
Сэтгэл доторх юу ч юм чамайг өнөөдөр ирнэ гээд хэлээд байсан юмаа.
Тэгээд хэсэгхэн зуур намайг ширтэв.
Тийм ээ. Хулчгар аа. Энэ хугацаанд хаана байв?
Удаан өвдсөн.
Ах сандал татлаа.
За, энд суу.
Ах намайг юунд дуртайг сайн мэддэг зөөгчийг хуруугаараа дуудлаа. Тэгээд уух юм, шинэхэн боов авчирч өгсөн боловч би гар хүрсэнгүй. Зүгээр түүний гаранд толгойгоо наан зүрх үхсэн мэт гунигтай суулаа.
Идмээргүй байгаа юмуу?
Ямар ч хариулт байхгүй болохоор тэрээр миний нүүрийг өргөн харлаа. Би уруулаа өмөлзүүлэн, нулимс тог тог унах шиг боллоо.
Яасан бэ, Ббиралню \ жаал \ ? Найздаа хэлэхгүй юмуу?
Хэлж чадахгүй нь ээ. Энд чадахгүй.
Тэндээс Радисөллаз гуай толгойгоо сэгсрэн ойлгохын аргагүй царай гаргалаа. Би нэг зүйлийг л хэлэх хэрэгтэй гэж сэтгэл шулуудав.
Ббурөддүга ах аа, машин урьдын адил биднийх нь гарцаагүй биз.
Одоо хүртэл итгэхгүй байна уу?
Тэгвэл намайг дагуулаад хаашаа ч юм хүргээд өгөөч.
Тэр үгийг сонсоод ах цочлоо.
Тийм ээ. Чамайг хүсвэл явья.
Ах миний хоёр нүд нойтон байгааг хараад намайг тэврэн машиндаа авчиран хаалгыг нь ч онгойлгох шаардлагагүйгээр суулгаж орхилоо.
Тооцоо хийхийн тулд эргэж орсон тэрээр Радисөллаү гуайтай юуг ч юм ярилаа.
Тэр хүүхдийн гэрт хэн ч тэр хүүхдийг ойлгож чадахгүй байгаа юм. Нэг ч удаа тийм мэдрэмжтэй хүүхэд харсан удаагүй.
Үнэхээр үү? Багш нь тэр чөтгөр шиг золигт дуртай ш дээ?
Би одоохондоо сайн мэдэхгүй. Тэр хүүхэд гайхмаар ухаантай хүүхэд.
Ах машиндаа буцаж ирэн миний хажууд суулаа.
За хаашаа явмаар байна?
Энд л биш бол болно. Ойрхон газарлуу явья. Бензин их хэрэглэвэл болохгүй ш дээ.
Тэр инээлээ.
Чи томчуудын ойлгож чадахгүй тийм хүүхэд юмаа.
Би ядуу гэрт төрсөн болохоор их багаасаа ямар ч зүйлийг гамгүй үрж болохгүй гэж сурч ирсэн. Хэсэгхэн хугацаанд тэр юу ч ярьсангүй. Намайг тайвшираг гэж орхилоо. Тэгээд тосгоноос бүх зүйл холдож, ой мод гарч ирэх үед тэр машинаа зогсоов. Тэгээд намайг харан инээмсэглэлээ. Тэр царай нь энэ хорвоо дээрх хаанаас ч харж болохгүй тийм хайр дүүрэн байсан.
Ббурөддүга ах аа, намайг хараач. үгүй, хошуу гэж дуудаарай. Тэр нь би хүний зулзага биш араатан болохоор тэр. Би Ббинажэ индиан. Тэгээд чөтгөрийн үр сад.
Тэгээд л би чиний царайг хараа л баймаар байдаг байхнээ.
Тийм ээ хараарай. Зодуулаад хичнээн хавдсаныг.
Түүний нүд түгшүүрээр дүүрч хачин их сонин царай гаргалаа.
Яагаад тийм юм болсон юм бэ?
Би бүгдийг ярьж өглөө. Нэг ч зүйл үлдээлгүй, нуулгүй бүр нэмэлгүйгээр үнэн болсон зүйлийг ярьж өгөв. Миний яриа дуусахад түүний хоёр нүд нойтон болж, тэгээд яах хэрэгтэйг ч мэдсэнгүй.
Тэглээ гээд нялх хүүхдийг зодох гэж. Чи дөнгөж зургаан настай биш үү. Бурхан тэнгэр минь.
Яагаад тэгснийг мэдэж байна. Би ямар ч хэрэггүй хүүхэд болохоор. Би Крисмасаар буруу төрсөн болохоор. Хүүхэд есүсийн оронд чөтгөрийн үр хүүхэд төрчихсөн юм.
Юун хэрэггүй юм ярьдаг юм. Чи тэнгэрийн элч. Сахилгагүй хүүхэд ч болдог юм.
Гэхдээ миний бодол хэдийн бэхжээд, миний сэтгэлийг хорсгож байв.
Би төрөхгүй байх байсан юм. би энэ үгийг ээжид хэлчихсэн.
Анх удаа тэр түгдэрлээ.
Тийм үгийг хэлж болдоггүй юм. огт...........
Ахтай яримаар байна. Хэлэх юм зөндөө. Би аавыгаа ямар ч ажил хийж чадахгүй хичнээн зовлонтой болохыг мэднэ. Бас хичнээн шаналгаатай байгааг ч. Ээж гэрийн амьжиргааг авч явах гэж үүрээр англи хүний үйлдвэрт гаран ажил хийж байгаа. Ээж утасны сагс үүрч явах гээд мөрөндөө хадаас оруулсан. Рара эгч ном ч их уншиж, хичээл ч сайн хийж байсан. Гэхдээ одоо үйлдвэрт ажилладаг. Би муу зүйл хийснээ ойлгож байна. Гэхдээ аав тэгж чанга зодох шаардлагагүй байсан гэж бодож байна. Өнгөрсөн Крисмасаар аавдаа амласан юм. Намайг зодохыг хүсвэл ханатлаа зодсон ч зүгээр гэж. Гэвч энэ удаад хэтэрсэн.
Тэрээр гэнэт цочин нүүрээ тулган хашгирлаа.
Бурхан тэнгэр минь. Яаж ийм нялх хүүхэд, тийм томчуудын зовлонг хүртэл даадаг байна аа? Чам шиг хүүхэд анх удаа харлаа.
Сэтгэл нь хөдлөн шүлсээ залгилаа.
Бид найзууд биз? Эр хүн эр хүндээ хэлж өгөх үү? Одоо хатуу сонсогдож ч магадгүй тийм хараалыг эгчдээ хэлж огт болохгүй. Ойлгов уу?
Гэхдээ би одоохондоо чадалтай болоогүй байгаа. Тиймээс би хариугаа авч чадах ганц арга тэр төдий ш дээ.
Чи тэр ямар утгатай үг болохыг мэдэж байна уу?
Би толгойгоо дохилоо.
Тэгвэл илүү дахиж болохгүй.
Хэсэг зуур дуугүй байдал үргэлжилэв.
Ббурөддүга ах аа. \
М.
Ах намайг тийм хараал хэлэхэд дургүй юу?
Мэдээж тийм шүү дээ.
Сайн байна. Би үхчихгүй бол дахиж тийм хараал хэлэхгүй гэж ахдаа амлая.
Тийм ээ. Тэгэхдээ үхнэ гэдэг чинь юун хачин яриа вэ?
Сая хөдлөхөөс өмнө хүртэл тийм л юм бодож байсан юм.
Бид дахин амаа жимийж, тэрээр миний үгийг сонсоод санаашралд автлаа.
Чи надад итгэдэг учраас өөр зүйлийг мэдмээр байна. Энэ явдал тэр дуунаас эхэлсэн юм биш үү? Тангог хэлж байна. Гэхдээ хаанаас тэр дууг сурсан юм бэ?
Би ахад худлаа хэлмээргүй байна. Би шууд ойлгоогүй л дээ. Би бүх зүйлийг сурахыг хүссэндээ хийж байсан юм. Энэ нь тэр дуу үнэхээр сайхан дуу болохоор тэр. Юу хэлээд байгааг нь мэдэхгүй юм. Зөв, гэвч аав намайг дэндүү чанга зодсон. Үнэхээр дэндүү. Ббурөддүга ах аа, битгий сэтгэл зов.
Би уртаар хамраараа гуншин дуугарлаа.
Битгий сэтгэл зов. Би түүнийг алаад хаячихна.
Хүүхэд ээ. Аавыгаа ална гэдэг чинь?
Тийм ээ. Би хэдийн эхэлсэн. Үгээр ална гэж хэлсэн юм биш Бок Жонсын риболбо бууг зээлээд банг буудчихсан. А, тэр биш. Миний сэтгэл дотор үхчихсэн. Тэгээд хайрлахгүй болсон. Тэгвэл эцсийн эцэст хэзээд үхнэ шүү дээ.
Энэ жижигхэн толгой олон зүйлийг боддог байхнээ.
Ингэж ярингаа би урьд түүнийг болгож өгнө гэж байсан явдлаа саналаа.
Намайг алаад өгнө гэж хэлж байснаа санаж байна уу?
Анхандаа тэгж байсаан. Тэгэхдээ сүүлд нь ахыг алах нь байтугай ах миний сэтгэлд шинээр төрсөн. Ах миний хайртай цорын ганц хүн. Ббурөддүга ах аа, цорын ганц найз. Тэр нь зураг өгдөг юмуу чихэр боов авч өгдөг болохоор тэр биш. Энэ бол үнэн сэтгэл.
За, мэдлээ. Одоо бүх хүмүүс чамд сайн болох болно. Чиний ээж ч аав ч гэсэн үг. Тэгээд Кларра эгч Рүис хатан хаан ч тэр. А, чиний раимжүржийн модыг мартах шахлаа. Мингингнюг юу гэдэг билээ.
Сюрүрүгга гэж дууд.
Тийм ээ, би ч бас тэгж дуудна.
Гэвч одоо өөрчилөгдсөн. Сюрүрүгга ганц ч цэцэг гардаггүй жирийн раимжүржийн мод төдий болсон. Энэ үнэн шүү. Гэвч ах бол өөр. Ах миний найз, бидний машиныг барьж салхи сөрөн давхимаар байна гэж гуйсан шүү дээ. Одоо салалтын мэнд хийх хэрэгтэй юм байна.
Зүгээр явах гэж үү?
Тийм ээ. Тэгнэ. Ахын мэддэгчилэн би хэнд ч хэрэггүй хүүхэд. Тэгээд маш их ядарч зодуулж шанаадуулах мэтийг илүү тэвчиж чадахгүй нь. Одоо хараал мэтийг ч хийж чадахгүй.
Үе үе хоолой ам өвдөж эхэллээ. Илүү их ярихад эр зориг шаардлагатай.
Бүх зүйлээс зугтаамаар байна гэсэн үг үү?
Үгүй. Долоо хоногийн турш бодсон. Өнөөдөр шөнө мангараддиба галт тэргэнд биеэ өргөнө. Тэрээр юу ч хэлсэнгүй. Намайг хамаг чадлаараа татаж чангаан надад юу ярьж өгөх хэрэгтэй талаар өөрөө өөртэйгээ маргаж байгаа төдий байх.
Болохгүй. Тийм зүйл ярьж болдоггүй юм. о, бурхан минь. Чиний өмнө хичнээн сайхан ирээдүй хүлээж байгаа гээч. Чи ухаантай болохоор тийм юм яривал шийтгэл амсана. Би чамайг тэр мэтийн зүйл бодохыг хүсэхгүй байна. Тийм яриаг хоёрдохоо дахиж битгий яриарай. Жэжэ, намайг бодохгүй байна уу? Надад сайн биш юмуу? Надад сайн бол худлаа битгий хэлээрэй. Тийм зүйл ярьж болдоггүй юм.
Намайг татаж авчиран тэврээд нүдрүү харлаа. Тэгээд хармаанаасаа алчуур гарган миний нулимсыг арчиж өгөв.
Чамд үнэхээр хайртай шүү. Чи намайг боддогоос ч хамаагүй илүү.........за, одоо инээ.
Түүний тэр гуйлтаар жаахан тайвширч инээмэр боллоо.
Бүх зүйл удахгүй болоод өнгөрнө. Одоо удахгүй гудамж бүхэлдээ цаасан шувуугаар дүүрэх болно. Тэгээд сувднууд ч, Бок Жонстой адил ковбойчууд хүртэл.........түүний гадна илүү ч бий. Би нэг зүйл бодож байна. Мэдмээр байна уу?
Тийм. Мэдмээр байна.
Хагас сайн өдөр Энгганддадуд амьдардаг охинтойгоо уулзахаар явахгүй байсан ч болно. Тэр хүүхэд нөхөртэйгээ хөдөө амралтаа өнгөрөөхөөр явна гэнээ. Тэр өдөр цаг агаар сайхан байвал загасчилахаар явна. Хамт явмаар сайн найз байгаа. Тэр бол чи.
Миний нүд цочин баяр хөөрөөр гялалзлаа.
Үнэхээр намайг дагуулж явах юмуу?
Тиймээ. Чи хүсвэл шүү дээ. Дагуулж явна гэсэн гээд тэгтлээ их баярлах хэрэггүй.
Тэр хариултыг сонсоод би нүүрээ түүний сахал ургаж эхэлж байгаа нүүрэнд хүргэн толгой хүзүүг тэвэрлээ.

Бид хамтдаа инээж, бүх уйтгар алга болов.
Их гоё газар даа. Идэх юм бэлдээд явья. Чи юунд хамгийн дуртай вэ?
Ббурөддүга ах нь?
Би итали зайдас болон өндөг, тэгээд банан.
Би ямар ч зүйл байсан дуртай. Гэрээсээ идэх юмыг ялгаж болохгүй гэж сурсан.
Тэгвэл явна биз?
Тэгж бодоход л нойр хүрэхгүй байна.
Тэгэхдээ нэг ноцтой асуудал байлаа.
Гэхдээ өдөржингөө байхгүй байвал гэртээ юу гэж хэлэх юм?
Ямар нэг шалтаг тоочно доо.
Тэгээд сүүлд нь зодуулах гэж үү?
Энэ сарын сүүл хүртэл хэн ч зодож чадахгүй. Гэрийнхэн Кларра эгчид амласан. Кларра эгч аймаар уурласан. Эгч надтай их төстэй үсгүй муур байгаа юм.
Үнэхээр үү?
Тиймээ. Багадаа л нэг сар өнгөрөөж байж л зодож чадна.
Бид машинаа бариад буцлаад.
Нэг ярих юм байна. Дахин тийм үг хэлэхгүй биз?
Тэр чинь юу юм бэ?
М. Мангараддиба галт тэрэгний тухай.
Жаахан бодож үзье.
Тиймээ. Тэг.
Түүний дараа Радисөллаү гуайгаас сонссон хэдий ч миний тэр амлалтыг үл харгалзан Ббурөддүга ах тэр өдөр мангараддиба галт тэрэг өнгөрсний хойно л гэрлүүгээ явсан гэнэлээ. Тэр үед гүн шөнө байсан юм.

No comments:

Post a Comment