Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *

Нүүж ирсний дараа хэд хоногийн турш хөршүүдийн нүд бидэн дээр тусаж, хөршүүддээ сайн харагдах гэж томоотой байлаа. Тэр нь удсангүй нэгэн өдөр би өнгөрсөн удаад ороож тавьсан хар шилэн тюркогоо санаж гаргалаа. Тэр тюрког утсаар ороон хуйлж, хөлийн хэсгийг нь авсны дараа их урт цаасан шувууг татаж гарган хөлний төгсгөлд нь уяад тавьчихлаа. Холоос уясан утсыг аяархан татаж чангаавал толгойгоо эргүүлэн байгаа хорт могойтой адил болохоор харанхуйд тоглож үзвэл амжилттай болох юм шиг санагдана. Шөнө болмогц, гэрийнхэн маань тус тусын ажилд шамдаж байлаа. Шинэ гэрт нүүж ирсэний дараа сэтгэл санаа өөрчлөгдөн халуун дулаан байх нь ховор.
Гудамжны гэрэл бүдэг гэрлээрээ дөрвөн тийшээ тархан улам их бүдэгрэн харагдах замыг харан би амьсгаа түгжин байлаа. Эргэн тойронд өндөрт сүндэрлэх мөнх ногоон модод уртсах сүүдрээ сунган, түүний ойр тойронд заримдаа өвсний шавьж хорхойн дуу сонсогдох төдий, анир чимээгүй үргэлжилнэ.
Одоо ч үйлдвэрт хүмүүс шөнийн ажлаа шамдан хийж байгаа биз.
Тэгээд тэд 8 цаг өнгөртөл үүгээр өнгөрөхгүй байх. Пал цочин үсэрч унан миний доторх ад чөтгөрийг хөгжөөж өгөх зочин ирэхгүй юм байх даа. 9 цаг өнгөрөх үед хэсэг зуур үйлдвэрийн тухай бодож үзлээ. Аавын ажил биш ч гэлээ ерөөс сайхан мэдрэмж төрөхгүй байлаа. Үүрийн 5 цаг болвол гунигт хонхны дуунд зохицуулан үйлдвэр хамгийн бохир заваан царайгаар өөрчилөгдөн луутай адил хүмүүсийг залгиж байгаад шөнө болвол ядарч туйлдсан тэднийг бөөлжин гаргаснаараа өөрийнх хувиа илүү авдаг байх. Зүйтэй тэнд нэг эмэгтэй ирж байна шүү. Ардаа урт сүүдэр дагуулан гартаа гар цүнхтэй ирж явна. Гутлын өсгийн чимээ ойртохыг хүлээхээр шийдлээ.
Могой зүүсэн утсаа хөнгөхөн нэг удаа татаж шалган үзэв. Хэтэрхий адилхан болохоор сэтгэл хангалуунаар харанхуйн дунд биеэ лав нуусны дараа утасны үзүүрийг хурууныхаа завсар ороолоо. Гутлын чимээ аажуухан ойртож хажууд ирэх үед сэмхэн татчихлаа. Могой хөдөлдгөөрөө хөдөлж, тэр эмэгтэй замын дун манартал сууж орхилоо.
Зөвхөн үүнийг л би хүсч байсан юм. Гэхдээ тэр эмэгтэй дэндүү чанга дуугаар орилж, намуухан шөнийн байдлыг бүхэлд нь өөрчилчихлөө.
Тэр эмэгтэй гар цүнх, нарны хаалтаа шидэж орхиод гэдсээ барьсан чигтээ тосгоноос явна гэж дуугаа өндөрсгөлөө.
Амь авар! Хүний амь авар. Гэдэс...могой, яадаг билээ намайг ...аварч өгөөч.
Хаалганууд цэлсхийтэл зэрэг онгойх үед би бүх зүйлээ тэр чигтээ хаян сум шиг хурдлан зугтаж, гал тогоонд нуугдчихлаа. Миний зүрх цочсондоо галзуурах адил цохилж, тэр эмэгтэйн орилох чимээ урьдын адил үргэлжиллээ.
У. 6 сар болсон гэдсэн дэх хүүхэд болохоо байвал би яана аа.
Хувцасны сагсан дотор би амьсгалахгүй шахам байж бүтэж үхэх юм шиг байлаа. Тэгтэл сал сал чичирч эхэллээ. Хөршийн хүмүүс түүнийг босгон авчирч гэртээ дагуулж орон аргадсан боловч одоо хүртэл тэр уйлсаар байлаа.
Газар сайгүй, тэвчихийн арга алга. Одоо ч гэсэн тэр золигийн могой гарч ирэх юм шиг санагдаад.
За энэ жүржийн цэцэгтэй шүүс уу. Тэгээд жаахан тайвшраарай. Одоо зүгээр. Эрчүүд мод, сүх бариад чийдэн гэрэлтүүлэн сайтар эрж байгаа.
Тиймхэн даавууны өөдсөөр хийсэн могойны зулзаганаас цочсондоо ингэх гэж. Гай болоход Жандира эгч, ээж, тэгээд Рара эгч хүртэл тэр чийдэнг барин эрэлцлээ.
Үгүй энэ чинь хуучин муу шилэн тюрко байна ш дээ.
Яадаг билээ тэр эмэгтэйн тарьсан үймээнээс болоод тэр чигт нь тавиад орхичихож. Одоо ч жинхэнэ үхсээн. Хүмүүс тэр тоглоомон могойнд уясан утсыг дагаж явсаар манай гэрийн хашааны төгсгөлд ирлээ. Хөршүүд нэг зэрэг дуу алдлаа. Яг тэр золигийн хийсэн хэрэг байхнээ. Одоо олз нь кубөра биш боллоо. Орон доогуур шагайн харж, өнцөг булан бүрийг нэгжсэний дараа намайг олж чадалгүй, яг хажуугаар өнгөрлөө. Би бараг амьсгалж ч чадахгүй байв. Гадаа гэртгүй баригдахаар хайсны эцэст бие засах газар хүртэл нэгжээд олж чадсангүй. Эцсийн эцэст миний үнэг шиг Жандира эгч мэдчихлээ.
Хаана байгааг нь одоо л ойлголоо.
Хувцасны сагсны таг онгойлгон, би хоёр чихээ атгуулан гал тогоо хүртэл чирэгдэн явлаа. Ээж энэ удаа хайр найргүй чанга зодлоо. Углааш исгэрэн дуулж, би өвдөлтөө тэвчихийн тулд тугал шиг уйлж дуулан....
Ингэж ээж зодож авав.
Энэ чөтгөр шиг амьтан. Гэдсэндээ 6 сартай хүүхэд тээж явах ямар хэцүү гэдгийг чи мэдэж байна уу?
Рара эгч ёжлон дооглолоо.
Хэм. Энэ золигийг ойрдоо харагдахгүй байсан чинь...сайн тэвчиж байж дээ. Явж унт. Сүйрсэн амьтан.
Би бөгсөө илэн орон дээрээ доошоо харж хэвтлээ. Өнөөдөр аав хөзөр тоглохоор явсан нь яамай даа. .....
Бүрэнхийн дунд ганцаараа нулимсаа залгин зодуулахад ор дэр л дээр юм гэж бодлоо.
Дараагийн өглөө би эрт бослоо. Чухал ажил үлдсэн учраас тэр байв. Тэр могой тэр чигтээ байж байвал цамцан дотроо нуух санаатай байлаа. Тэр нь одоо ч хэрэглэж болох учраас тэр юм. Гэхдээ хичнээн эрээд ч олдох учиргүй байв. Цаашдаа түүнийг хайх нь хэцүү юм шиг.
Эрэхээ больж, нуруугаа үүрэн Диндиня эмээгийн гэрлүү Эдмонд ахтай уулзахаар явлаа. Тэтгэврийн хүнд дэндүү эрт биш байгаа гэж бодон дотогшоо оров. Тэрээр дандаа ярьж байгаа адил хөзөр тоглох гээд хөдлөх ч үгүй бие засах газар, сонин худалдаж авахаар явахдаа арай гэж явдаг байлаа.
Үнэхээр тэр өрөөндөө хоёрдох удаагаа хөзөр тоглож байв.
Ах аа, сайн байна уу?
Ямар хариу байсангүй. Тэр дуулаагүй мэт дүр үзүүлж байна. Манай гэрийнхэн ахыг юм яримааргүй үедээ хэзээд ингэдгийг сайн мэддэг байв. Гэвч надтай бол ингэж чадахгүйдэг. Татаж чангааж....хэзээд ирсэн ч цагаан цамц цайрч, хар загалмай хээтэй ханцуйны товч гоё байна.
Аа, чи байхнээ.
Ах намайг хараагүй байсан мэт дүр үзүүллээ.
Одоо ахын тоглож байгаа тоглоом ямар хөзөр вэ?
Рэллужиүра гэдэг юм. Энэ нь хувь заяагаа ганцаараа мэргэлж үздэг.
Үнэхээр сонирхолтой юу?
Сонирхолтой байлгүй яахав.
Би хөзрийн бүх зургыг цээжилж байсан. Гэвч зургууд нь сэтгэлд таалагддаггүй юм. Яагаад тэд хааны зарц шиг зурагдсан байдгыг мэдэхгүй.
Ах аа, нэг зүйлийг асууж мэдэх гээд ирсэн юм.
Үүнийг дуусгаад хэлж өгье.
Тэгээд одоохон дуусгана гэсэн хирнээ хөзрөө хольсоор байв.
Таарч байна уу?
Үгүй.
Хөзөр холих чимээ гарснаа ах хөзрөө хажуу тийшээ тавилаа. Тэгээд гараа үрчин асуув.
Боллоо. Жэжэ. Мөнгөний тухай бол бэлэн болсондоо.
Сувд худалдаж авмаар байсан юм.
Тэрээр инээмсэглэн хэллээ.
Сувд худалдаж авах мөнгө өө. Алив харья гээд хармаандаа гараа хийлээ.
Би яаран тэр гарыг нь барьж хэллээ.
Ах аа. Тоглосон юм.
Тэгвэл юу юм бэ?
Ах намайг ухаантай гэдгийг ойлгон, өмнө нь намайг заалгалгүйгээр бичиг үсэг сурсныг, өдрөөс өдөрт эд зүйлсийг мэдэх гэж оролдохыг бахархан хардаг байлаа.
Нэг сонирхолтой юм байгаа юм. Ах аа, дуу гаргалгүйгээр дуулж чадах уу?
Тэр чинь юу гэсэн үг болохыг мэдэхгүй нь ээ?
За харж байгаарай.
Тэгээд би өвсөн овоохойг дууллаа.
Чи өөрийгөө одоо дуулсан гэж байгаа юмуу?
Харин ээ. Тийм гэж байна. Би дуу гаргалгүйгээр сэтгэлдээ дуулж чадна.
Ах миний хариултанд даруухан инээгээд чухам ямар дуу дуулсныг мэдэхгүй байх шиг.
Хараарай. Ах аа. Их бага байхдаа миний цээжин дотор жижигхэн шувуу амьдарч байсан ба дуу дуулдаг гэж боддог байсан юм. тэгээд тэр шувуу заримдаа дуу дуулж өгдөг гэж байгаа.
Чи тийм шувуутай байсан байхнээ. Тэгээд асуудал нь чи одоо тэр шувуутай хамт амьдарч байгаа байх нь ээ. Тэгээд чи сэтгэлээрээ дамжуулан дуу дуулж юмуу ярьж чаддаг байх тийм үү.
Тэр миний яриаг сонсоод инээлээ.
Чи том болж байгаа болохоор тэгж байгаа юм. тэгээд чамайг том болвол чиний ярьж харж байсан зүйлүүдийг Бэнсабэнддү гэдэг юм. Урьд нь хэлсэн биз дээ. Чи удахгүй бодолтой болно гэж.
Тэгвэл ухаан сууна гэсэн үг үү?
Тийм ээ. Мартаагүй байна шүү. Том болвол аажимдаа гайхалтай зүйлүүд болдог. Ухаан санаа өсч, амьдралын турш бидний толгой болон сэтгэлийг тэжээдэг. Бид нүдэн дотор амьдарч байгаа бөгөөд цагаас цагт амьдарч байгаа юм.
Ойлголоо. Тэхдээ жижигхэн шувуу нь?
Жижигхэн шувуу нь хүүхдүүдийг эд зүйлсийг ойлгож мэдүүлэх гэж тэнгэрээс илгээсэн бэлэг. Том хүн болонгуут жижиг шувуу хэрэггүй болмогц шувуу дахин тэнгэрлүү нисэн оддог юм. тэгэнгүүт тэнгэр бурхан тэр шувууг чам шиг ухаантай хүүхдийн сэтгэлд хийж өгдөг. Ямар вэ? Сайхан биш үү?
Би инээн баяслаа. Тэр нь би одоо бэнсабэнддүтэй болж байгаа учраас тэр байв.
За болсон. Одоо буцаад явья.
Мөнгө нь?
Өнөөдөр хэрэггүй. Одоо би маш их завгүй байгаа юм байхгүй юу.
Гадагшаа гүйж гарангаа би олон зүйлийг бодлоо. Тэгээд тэр хэмжээгээр уйтгар авчирсан нэг явдлыг санаанд оров.
Дугдуга ах нэг хөөрхөн шувуу тэжээсэн юм. Тэр шувуу дасч ахыг идэх юм өгвөл гаран дээр нь авирч гардаг байсан. Цонх ойнгорхой байсан ч нисдэггүй байв. Нэгэн өдөр ах тэр шувууг халуун наран дор тавьсан чигтээ мартаж орхитол тэр шувуу хэт халуунаас болоод үхчихсэн. Би одоо ч тэр явдлыг тов тод санаж байна. Дугдуга ах үхсэн шувууг гаран дээрээ тавиад үүн үүн гэж уйлсан. Тэгээд хацартаа хүргэн, удаанаар уйлж байсан. Тэгээд ингэж хэлсэн.
Дахин шувуу тэжээхгүй.
Би тэр үед хажуунаас нь тайтгаруулж:
Дугдуга ах аа. Би ч бас тэжээхгүй гэсэн.
Гэртээ буцаж ирээд шууд мингингнюруу явлаа.
Сюрүрүгга \ мингингнюгийн хоч \ нэг зүйл хийх гэж ирлээ.
Юу юм?
Жаахан хүлээ.
За.
Раимжүржийн модны хажууд суун толгойгоо түшлээ.
Жэжэ. Тэгээд бид юуг хүлээж байгаа юм?
М. Тэр нь. Их хөөрхөн үүл тэр тэнгэрлүү хөвс хөвсхийн хөвөхийг ....
Тэр юуг хийх гэж?
Миний жижигхэн шувуу нисэхийг харах гэж тэгж байгаа юм.
Одоо тэр шувуу хэрэггүй болж байх шиг байна аа.
Бид хамтдаа тэнгэрлүү өнгийн харлаа.
А, тэрийг хар аа, мингингню.
Яг тэр үед цагаан цаас дэлгээд тавьсан мэт их том үүл ойртон ирлээ.
Тийм ээ. Яг тэр. Мингингню.
Би хөөрсөн сэтгэлээ дарж, босоод цамцныхаа урд талыг дэлгэлээ. Тэгмэгц нэг жижигхэн шувуу миний туранхай цээжнээс гарч одлоо.
Нисээрэй. Миний жижигхэн шувуу, их өндөрт. Тэгээд бурхны гар дээр нисэж буугаарай. Тэнгэр чамайг дахин өөр хүүхэдрүү дагуулж очоод хэзээд надад дуулж өгсөн шиг сайхан дууг дуулж өгөх болно. Сайн яваарай, миний хөөрхөн шувуу.
Цээжин дотор хэсэг газар хоосрох шиг болж, юугаар ч дүүргэж чадахгүй юм шиг санагдлаа.
Тэрийг хар аа. Жэжэ. Тэр үүлэн дээр суусан шувууг.
Чи ч бас харжээ. Сюрүрүгга.
Би мингингнюгийн цээжинд толгойгоо түшин, холдон яваа үүлийг удаан харлаа.
Тэр жаахан шувуутай их дотноссон юмсан.
Би нүүрээ мингингнюгийн мөчирт нуулаа.
Сюрүрүгга?
Яасан бэ?
Би уйлвал муухай харагдах уу?
Уйлах нь сайхан биш. Яасан бэ?
Мэдэхгүй. Би том болох болоогүй юм шигээ. Цээж хов хоосон юм шиг байна.

No comments:

Post a Comment