Tuesday, February 11, 2014

МАРТАХЫН АРГАГҮЙ ӨВДӨЛТ



Ингэж эвхээд үз. Тэгээд хутгаар болгоомжтой энд нь огтлоод үз.
Хутганы ир зөөлнөөр цаасыг зүсэх чимээ гарлаа.
Бүгд зүсэж дууссан бол энэ төгсгөлд нь цавуу наагаарай. Ингэж гэж байна.
Би Дугдуга ахын хажууд суугаад цаасаар бөмбөлөг хийх аргыг сурлаа. Ах огтолсон цаасны өөдсөнд цавуу түрхсэний дараа бөмбөлгийн төгсгөлд хошуу мэт шөвгөр хийлээ.
Одоо сайн цавуу нь хатвал дараад нь амаараа үлээгээд өгвөл болно. Ойлгов уу? Мунхаг минь.
М. Одоо ойлголоо.
Би гал тогооны үүдний өрөөнд суугаад цавуудсанаа сайн хатахыг хүлээлээ.
Дугдуга ах хажууд хамт суугаад яг хичээл зааж байгаа багш мэт тодорхой тайлбарлаж өгч байв.
Орэнж бөмбөлөгийг хийх гэвэл их олон удаа хийж үзэх хэрэгтэй. Юуны өмнө дөрвөн удаа наадаг бөмбөлгөөс эхэлж хийж үзэх нь дээр.
Дугдуга ах аа, одоо би ганцаараа хийж үзье. Гэвч хошууг нь ах хийж өгөх хэрэгтэй болно.
Бодож үзье.
Дугдуга ах цаасан бөмбөлөг хийх аргыг зааж өгсөний оронд үргэлж дандаа нэг зүйл хүсч байлаа.
Ах надаас сувд хэлхэхийг сурах юмуу хэн ч намайг тийм их том болсныг мэдэхгүй гэдэг кинонд гардаг гол дүрийн зургыг хүсч байгаа юмуу бүү мэд.
Би ахын өмнөөс зодоон хүртэл хийдэг ш дээ.
Тэгье. Энэ удаа л үнэгүй шүү. Цаашдаа зүгээр зааж өгөхгүй. Ойлгов уу?
Ойлголоо.
Тэр үгийг дуулаад би цаашдаа бүх зүйлийг ганцаараа сурах л хэрэгтэй гэж шулуудлаа. Цаашдаа ах надад бөмбөлөг хийхэд туслахгүй юм.
Тэгмэгц бөмбөлөг нь намайг гүн бодолд унагалаа. Тэр нь гарцаагүй миний бөмбөлөг байв. Ббурөддүгэ ах миний дууг сонсоод биширч байсан царай санаанд орлоо. Тэгээ сюрүрүгга одоо миний гарын алган дотор өнхөрч байгаа бөмбөлгийг хараад цочин байгаа байдал ч харагдлаа.
Олон янзын бодлоор дүүрэн байгаа миний толгойгоо цэгцлээд сувдтай, зурагтай хармаа болон зурагнуудаа аван гадагшаа гарлаа. Сувд юмуу зурагнуудаа их хямдханаар хэн нэгэнд зармаар санагдана. Бөмбөлөг хийх гоё цаас хоёр ширхэг шаардлагатай.
Хүүхдүүд ээ, энэ сувд авахгүй юу? Нэг дусө нь 5 ширхэг. Их шинэ шүү.
Гэвч хэн ч тоож ч харсангүй.
Тэгвэл нэг дусөд зураг арван хоёр ямар вэ? Дуна Руддадэ дэлгүүрт ч ингэж зарахгүй.
Тэглээ ч авах хүүхэд байсангүй. Хар хүүхдүүдэд мөнгөгүй гэдгийг хүртэл бодож чадсангүй. Ббүругөрэсүгийн зам хүртэл алхаад би энэ зүг тэр зүгийн төгсгөл хүртэл хүүхдүүдрүү хашгирсаар явлаа. Бараүнг Дэ Ггаббанэма зам дээр ирэхэд хөл өвдөж, ядраад эргэлдсэн боловч миний бараанд анхаарал хандуулах хүүхэд байсангүй. Онц юмгүй байсан болохоор Диндиня эмээгийн гэрт очвол ямар болоо гэж бодож үзлээ. Гэхдээ хэрэггүй байхаа. Эмээ тэр мэтийн сувд мэтийг юу гэж л сонирхов гэж.
Хүүхэд ээ, надад зураг юмуу сувд мэтийн зүйл хэрэггүй. Тэр чинь чамд л байвал дээр байх. Маргааш өглөө гэхэд бас шинийг аваад өгөөч гэж шална шүү дээ.
Ингэж хариулах байх гэж төсөөлсөн боловч Диндиня эмээд мөнгө ч байсангүй. Замаар тэнүүчлэн явж байсан би хөлөө харлаа. Хөлийн ул заваартан тоос цайран суусан байв. Нар жаргах гээд уулын оройд зүүгдэн байлаа.
Яг тэр үед гайхамшиг боллоо.
Жэжэ, жэжэ.
Бириггингню золиг тээр тэндээс аахилан уухилан намайг хараад гүйж ирлээ.
Чамайг эрж явлаа. Зарах юм үлдээ биз дээ. Хармаанд чинь.
Хармаагаа хөдөлгөн сувд шарчиганах чимээг дуулган өглөө.
За, эхлээд сууцгаая.
Бид газарт сууцгаан, бараагаа дэлгэн тавилаа.
Хэд вэ?
Нэг дусөд сувд таван ширхэг, зураг арван хоёр ширхэг.
Жаахан үнэтэй юмаа.
Би одоо уур хүрлээ. Ийм сүйрсэн золиг байх гэж хулгайч шиг. Ид зарж байгаа үед үнэтэйгээр зарахад зураг таван ширхэг, сувд гурван ширхэг өгөөч гэж шалтаг тоочдог байж.
Би гараараа тэдгээрийг шүүрдэн хамав.
А, жаахан хүлээ. Шилж болно биз дээ.
Хичнээнийг авах гэж?
Одоо 300 рэи байна. Гэхдээ тэрнээс 200 рэиг авья.
Тэг. Сувд зургаан ширхэг болон зураг арван хоёр.

No comments:

Post a Comment