Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Сум шиг хурдлан Мижэриа И Пумигийн дэлгүүрлүү хурдаллаа. Одоо хэн ч илүү их эртний тэр дүр зургыг санаж байгаа хүн үгүй байлаа. Дэлгүүр дотор Үлланду гуай л голд нь хэн нэгэнтэй юм ярилцах төдий. Үйлдвэрийн ажил дууссан хонхны дуу гарвал хүмүүс асгарах адил гарч ирээд дэлгүүрийн үүдэнд саатан хэсэг зуур уудаг юм.
Ах аа, гоё цаас бий юу?
Мөнгөтэй ирсэн үү? Дахиж аавын чинь нэрээр зээл өгөхгүй шүү?
Надад тийм хариулт хүнд доромжлол мэт санагдсангүй. Үг дуугүй гарынхаа алгыг дэлгэн хоёр ширхэг зоосон мөнгө харууллаа.
Бүдэг ягаан болон хулууны өнгөнөөс өөр өнгө байхгүй дээ.
Тэрнээс өөр юмгүй юу?
Цаасан шувуу нисгэдэг улиралд тийм л өнгө байна ш дээ. Тэр ямар хамаатай юм бэ? Цаасан шувуу ямар ч өнгөтэй байсан хөөрч л байвал сайн биз дээ? Тийм биш гэж үү?
Энэ удаад цаасан шувуу биш ээ? Цаасан бөмбөлөг хийх гэж байгаа юм байхгүй юу. Анх удаа хийсэн цаасан бөмбөлөг болохоор энэ хорвоо дээрх хамгийн хөөрхнийг хиймээр байна.
Тэнд ярих зав ч байсангүй. Сүиггу Пөрангггу дэлгүүрлүү явбал илүү цаг алдах юм.
Наадахыг чинь авья.
Одоо шалтгаан өөрчилөгдлөө. Ширээний өмнө сандлаа тавин Рүисэд бөмбөлөг хийхийг үзүүлж өглөө.
Чимээгүй байна гэж амлана биз? Одоо би хэцүү ажил хийж байна. Сүүлд чи том болохоор чинь задгай мөнгө ч авалгүйгээр зааж өгье.
Эргэн тойронд харанхуй болж эхэлсэн боловч би үргэлжлүүлсээр байлаа. Үйлдвэрийн хонх дуугаран хурдлах хэрэгтэй л боллоо. Жандира эгч хэдийн ширээгээ зассан байв. Эгч сүүлд хооллох томчуудад яршиг болохгүйгээр хийх гэж биднйиг хоолоо ид гэлээ.
Жэжэ, Рүис.
Тэр дуу нь хэтэрхий чанга байв.
Би Рүисийг сандлаас нь буулгаж өгөн хэллээ.
Эхлээд оч. Би удахгүй явна аа.
Жэжэ, хурдан ирэхгүй юу? Тэгэхгүй бол уурлана шүү.
Эгчийн сэтгэл таагүй байна. Хайрттайгаа хэрэлдсэн янзтай байх чинь. Дээд зам дээр байдаг золиг уу, доод зам дээр хүлээж байдаг золиг уу мэдэх юм алга.
За, одоо юу ч болсон болоод явчих шиг болж байна. Цавуу нь сайн наалдаж, хатсан цавуу нь хуруунд барьцалдан ажил хэцүү шатандаа явагдаж байлаа. Чанга дуу улам хадлаа.
Одоо эргэн тойронд харанхуй болоод илүү зүйл хийж чадахгүй боллоо.
Жэжэ.
Одоо бүгд боллоо.
Хамаг ухаан санаагаа ажилдаа зориулж байсан учир Жандира эгч галзуурсан мэт царайтай хажуу ирснийг ч мэдсэнгүй.
Би чамд юу гэсэн? Хурдан очоод хоолоо идчихгүй?
Би түүнд чихнээсээ чанга атгуулсан чигтээ дотогшоо чирэгдэн орлоо. Гал тогоо хүртэл чирч яваад ширээнд хүрэнгүүт түлхэж орхив. Эцсийн эцэст би уур хүрэн тэсэрлээ.
Идэхгүй. Идэхгүй гэж байна. Огт идэхгүй. Би бөмбөлөг хийнэ.
Гал тогооноос гүйж гараад бөмбөлөг хийж байсан газарлуугаа гүйн очив. Тэгмэгц эгч араатан мэт хэрцгийгээр намайг барьж авахын оронд ширээний хажуугаар гарлаа.
Зорилго нь миний сайхан бөмбөлөг байв. Жандира эгч одоохондоо хийж ч чадаагүй миний бөмбөлгийг жижиглэн ураад хаячихлаа. Тэгээд сэтгэл бага зэрэг дээрдсэн юмуу \ би ухаан алдах шахам дарамтанд орсон\ миний хөл гарыг барьж гал тогооны голруу татан чангаалаа.
Юу гэж хэлвэл сонсох юм.
Энэ үед сэтгэл дэх буг чөтгөр үсрэн гарч ирлээ. Эцсийн эцэст тэвчиж чадалгүй хар салхи мэт эсэргүүцэх сэтгэл туугдан гарав. Анхандаа жирийн сэтгэл хөдлөлийн тэсрэлт байлаа.
Чи юу гэж тэгж байгаа юм гэлүү? Чи явдалтай охин.
Эгч нүүрээ нүүрэнд минь наалаа. Хоёр нүднээс нь галын оч үсэрч байв.
Дахиад нэг хуцаад үз.
Дахин нэг удаа нэг нэгээр нь хор шартай хэллээ.
Яв дал тай ох ин.
Эгч хувцасны шүүгээнээс арьсан бээлий авангуутаа хайр найргүй зодож эхэллээ. Би хоёр гарынхаа хооронд нүүрээ нуусан чигтээ нуруугаа эргүүллээ. Зодуулж өвдөхөөс илүү уур оргилон гарав.
Явдалтай охин! Явдалтай охин! Явдал........
Эгч үргэлжлүүлэн зодож, миний бие галын оч мэт өвдлөө. Яг тэр үед Дугдуга ах ойртон ирэв. Намайг зодож ядарсан эгчийг болиулах хүн ирсэн байв.
Алаарай, алаарай гэж байна. Намайг алаад шоронд ороорой.
Тэгмэгц эгч дахин зодож, би өвдгөө нугалсан чигтээ хувцасны шүүгээний хажууг түшин тэсч байв.
Танхай эм. Явдалтай охин.
Дугдуга ах намайг босгон нурууг эргүүлэн харлаа.
Амаа татаж мэдэхгүй байна уу. Жэжэ. Хэн эгчдээ тийм хараал хэлж байсан юм бэ?
Үгүй ээ. Танхай амьтан. Энэ нохой шиг амьтан.
Тэгмэгц ах миний нүүрийг хамаагүй зодов. Нүд ч хамар ч тэгээд ам хүртэл юунаас ч илүү амыг хэт чанга цохилоо.
Намайг аврах хүн нь Кларра эгч байв. Тэрээр хөршийнхөөс Дуна Ружэнэтай ярьж байгаад чанга дуу гарахаар сонсон шууд гэрт үсрэн орж ирлээ. Яаран өрөөрүү орж ирээд тоглоом биш болохыг мэдээд миний нүүрээр урсах цусыг харж, Дугдуга ахыг хөөж гаргасны дараа Жандира эгчийг эгч гэдгийг ч мартсан мэт хэрцгийгээр хажуу тийш түлхлээ. Би бараг нүдээ ч нээж чадахгүй шахам гал тогооны шалан дээр хэвтээд арай гэж амьсгалж байв. Кларра эгч намайг өрөөрүүгээ дагуулан явлаа.
Би огт уйлж чадсангүй. Тэхдээ нялх Рүис нь өрөөн дотор нуугдан ганцаараа уйлж байлаа. Тэд намайг төдий чинээ хүчтэй зодсон болохоор нас бага дүү маань айсан байх аа.
Кларра эгч хамаа намаагүй хараал урсгалаа.
Хэзээд та нар энэ хүүхдийг алах байх. Сайн байна. Харж байгаарай. Нинжин сэтгэлгүй үс ч үгүй араатнууд.
Эгч намайг орон дээр хэвтүүлэн шарханд тавих давстай ус авчирахаар гарлаа. Дугдуга ах яахаа ч мэдэхгүй өрөөнд орж ирээд гөлрөн намайг өнгийж харав. Кларра эгч түүнийг түлхэж орхилоо.
Цаашаа бай. Энэ муу хулчигар.
Эгч ээ, тэр золиг ямар хараал хэлснийг дуулаагүй юмуу?
Тэр хүүхэд ямар ч буруу юм хийгээгүй. Та нарын хэрүүлд оролцсон нь тодорхой. Намайг гарах хүртэл бөмбөлөг хийгээд томоотой сууж байсан юм. та нар муусайн нинжин сэтгэлгүй юмнууд. Яаж дүүгээ тэгж хүчтэй зодож чаддаг байна аа?
Нүүрний цусыг арчиж дуусаад би түмпэнд шүлсээ хаяв. Шүд нэг нь хугарчээ. Үүнийг харсан Кларра эгч галт уул дэлбэрэх адил уурлалаа.
Хар гэж байна. Чи юу хийснээ. Муу хулчгар амьтан. Зодолдох болохоор айгаад дүүгээ дууддаг мөртлөө энэ муу тэнэг амьтан. 9 настай хирнээ урьдын адил орондоо шир шир шээс алдана...... цаашдаа өглөө бүр шүүгээндээ нуух гээд завгүй, чиний хөнжил, өмдийг бүх тосгоныхонд үзүүлж өгье.
Тэгээд тэд нарыг өрөөнөөс хөөн гаргаж, үүдээ цоожилчихлоо. Дэнгээ асаав. Гадаа хэдийн харанхуй болчихжээ. Эгч миний цамцыг тайлсны дараа шарх болон хавдсан биеийг арчиж өглөө.
Их өвдөв үү?
Энэ удаад үнэхээр өвдсөн.
Би өвдөхгүйгээр арчаад өгье. Хувцас хаттал доошоо хараад хэвтэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хувцас наалдчихаад бүр их өвдөнө.
Тэхдээ үнэхээр өвдсөн газар нь сэтгэл байлаа. Ямар ч шалтгаангүй хамаа намаагүй зодно гэхээр....... дэндүү уур хүрээд сэтгэл хүртэл өвдлөө. Шарх жаахан дээрдсэний дараа эгч миний хажууд хэвтээд толгойг минь илж өглөө.
Гуду эгч харсан ч гэлээ би ямар ч буруу зүйл хийгээгүй. Зодуулах хэрэг хийсэн бол тэгж зодоход болно. Гэвч би үнэхээр ямар ч буруу зүйл хийгээгүй.
Тэрээр хатсан шүлсээ залгилаа.
Миний бөмбөлөг эвдрээд уйтгартай байна. Дэндүү гоё байсан юм. Рүисээс асуугаад үз.
Тийм ээ. Чиний үгэнд итгэж байна. Үнэхээр тэр хөөрхөн байсан байх. Гэвч сэтгэл битгий зов. Маргааш би Диндиня эмээгийнд очоод шинэ цаас худалдаж авч өгнө. Энэ хорвоо дээр хамгийн гоё бөмбөлөг хийхүйц тусалж өгье. Бүх хүмүүс хашаа босгохоор тийм хөөрхөн одыг хийж өгье.
Одоо хэрэггүй. Гудуя эгч ээ, анх хийсэн бөмбөлөг л хамгийн сайхан нь. Илүүг хиймээргүй байна.
Тийм ээ, Жэжэ, хэзээд........... хэзээд........ би чамайг энэ гэрээс хол газар дагуулж явна. Тэндээ амьдарья.
Бид юу ч ярьсангүй. Мэдээж Диндиня эмээг бодож байгаа байх. Тэгэхдээ тэр газар ч тэсэхийн аргагүй газар болно биз. Кларра эгч нэг ширхэг миний раимжүржийн модтой миний ертөнцрүү орж ирсэн нь яг тэр агшин байв.
Жэжэ, чамайг Том Мигс юмуу Бок Жонс амьдардаг билчээрт хүргээд өгөмз.
Гэвч Фрэд Томсонд илүү дуртай байхгүй юу.
Тийм үү. Тэгвэл тийшээгээ явья.
Тэгээд бид гашуудан хамтдаа мэгшлээ.

No comments:

Post a Comment