Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *

Кларра эгчийг ятгах нь тийм ч хэцүү биш байв.
Жэжэ, долоо хоногт нэг удаа гэнэ ээ? Сургуулиа яах юм?
Би цэвэрхэн цэгцтэй болсон дэвтрээ эгчид үзүүлж өглөө. Дүн нь их сайн. Математик ч бас дүн сайн.
Эгч ээ, уншлага миний хамгийн сайн хийдэг хичээл.
Гэхдээ эгч санаагаа хэлж чадахгүй байлаа.
Хичээлээ хийж чаддаггүй хүүхдүүд одоо ч гэсэн 6 сарын өмнө сурсан зүйлээ дахин хийж байгаа. Тэр тэнэг хүүхдүүд цагаа дэмий үрж байгаа.
Эгч инээлээ.
Тодорхой яриач.
Гуду, дуу дуулангаа илүү их зүйлийг сурч чадна. Би анх харсан зүйлүүдээ яаж сурдгыг мэдэх үү? Тэр чинь Эдмонд ах зааж өгсний дараагаас. Хараарай. Боомт, ажилчин, тэнгэрийн....оддын...Тэгээд азгүй...ийм үгнүүд. Тэгж байгаад нэг долоо хоног бүрт дууны ном авч ирж байна шүү дээ. Эгчдээ хорвоо дээрх хамгийн сайхан дуунуудыг зааж өгч.... ямар вэ?
Тэр ч тийм. Гэвч нэг асуудал үлдсэн. Аав хоёрдох өдөр бүр чамайг хоолон дээр ирэхгүй бол юу гэж хэлэх болж байна?
Хэрвээ асуувал худлаа хэлэхэд л болно ш дээ. Диндиня эмээгийнхрүү хоол идэхээр явсан гэдэг юмуу Нанжэажэнагийн гэрлүү юманд явуулсан гэдэг юмуу.... аа золиг, ингэвэл саяын арга хэмжээ авсныг эгчид дуулгах хэрэгтэй болох нь дээ....
Эгч эцэст нь сайшаан дэмжлээ. Намайг хэсэг зуур ч зүгээр байхгүй хүүхэд гэдгийг мэдсэн учраас. Гэрт байвал илүү зодуулна гэж бодсон. Түүний дараа гуравдах өдөр раимжүржийн модны дор эгчдээ дуу зааж өгөх нь том баяр хөөр байлаа. Хоёрдох өдөр тийм ч хурдан ирэхгүй байлаа. Би буудал дээр очин Ариубалд гуайг хүлээлээ. Галт тэрэгнээсээ хоцроогүй бол яг 8 цаг хагаст хүрнэ. Тэгвэл бид энүүгээр тэрүүгээр явж, авч ирсэн зүйлээ зарна. Хүнсний дэлгүүрийн хажуугаар өнгөрөх нь ч хөгжилтэй, буудлын шатаар бууж ирэх хүмүүсийг шагайж харах нь ч хөгжилтэй байлаа. Тэр газар гутал тослоход их сайхан газар байсан ба Кларра эгч үүнийг зөвшөөрсөнгүй. Цагдаа нар араас хөөж ирэн гутлын савыг авч явлаа. Тэгж байтал толгой дээгүүр гал тэрэг ирж байлаа. Би Ариубалд гуайн гараас барьж гарвал аюулгүй төмөр замыг гаталж чадна.
Тэр газар тэр яаран хөдөллөө. Хуаниг дуулсны дараа дөнгөж сая хүмүүс юуг худалдаж авч байгааг би сайн ойлгож байгааг мэдлээ.
Ах буудлын барилгын шавар хашааг налах юмуу үйлдвэрийн цэцэрлэгийн хажууд суун модонд орж байгаа дууны номыг дэлгэн эхлээд нэг аяыг дуулгаж өгнө. Тэр үед би онц сонирхоогүй мэт царай гарган тэр даруй өөр дуугаар сольж дуулдаг байсан.
Шинэ дууны нэр Малландөриння \ Зүггүй явдал \.
Тэр тэр дууг дуулав.
Яг энэ ном болон Хуаниг тэгээд танго гэвэл бүгд зарагдана.
Зам нь халуун нарны элч, тоосоор дүүрлээ. Би зуныг мэдүүлдэг хөгжилтэй аяны шувууд байлаа.
Түүний чанга сайхан хоолой өглөөд цонх тогших шувууны дуутай адил байв.
Энэ долоо хоногийн амжилт, энэ сарын , тэгээд энэ жилийн амжилтыг....
Тэр Малландөрингняг дуулангаа Сүиггу Биуллаг сэтгэл дотроо сийлж тавилаа.
 Цэнхэр уулын оргилд
 Сар мөнгөн туяагаа цацруулан хөөрч
 Тэрээр хайртынхаа цонхны гадна зогсоод хайрын дуу дуулан
 Хайртынхаа нойрыг сэрээлээ
 Гитарын аялгуун дотроос
 Халуун үнэнч хайрын аялгуу
 Түүний хайртын цээжинд наманчилна
 Сэтгэлийн гүндээ түүнийг хүлээж авахаар.....
Ах дуугаа зогсоон толгойгоо хөдөлгөвөл би зөөлөн жаахан хоолойгоор дараах бадгыг дуулна.
У, сайхан түүний царай нь намайг урхидана
 Би таньтай сүмийн шатруу хамтдаа явж чаддаг бол ......
 Зүүдэн доторх үзэгдэл солонгын өнгөөр цацарч байгаа сар байсан
 Тэр нь ажил хийх шаардлагагүй Малландөрингня байсан...........
Энийг хараач. нэг охин гүйж ирээд тэр дороо нэгийг аваад явлаа. Ганган бүсгүйчүүд бүгд ийм байдаг байх даа.
Би ингэж 400 рэи ба 500 рэигээр зардаг бөгөөд нилээд сонирхолтой байсан. Бүсгүйчүүд худалдаж авах үед хэдийн тэдний ямар дууг худалдаж авахыг мэдэж болно.
Энд задгай мөнгө бий.
Үрлэн чихэр авч ид.
Би сүүлд Ариубалд гуайн ярих байдлыг хүртэл сурсан. Өдрийн хагас ч бололгүй бүгдийг сурчихсан. Би эхлээд хямдхан гуанзанд орлоо. Тэгээд тор тор хийлгэн сэндвич зажилан идэж дуусгаад хүйтэн жүржийн ундаа ууж, шаазгай модны жимс зажлан идлээ.
Би хармаанаасаа задгай мөнгө гарган ширээн дээр тавилаа.
Май ах аа.
Тэгээд тэр мөнгөө ахын урдлуу түлхлээ.
Тэгмэгц тэр инээмсэглэн хэллээ.
Чи их намбатай дэггүй хүүхэд юмаа. Жэжэ.
Ариубалд ах аа, яагаад өнгөрсөн удаад намайг жаал гэж дуудсан юм бэ?
Манай нутагт Ссанта Баид чам шиг нялх жаахан дав дэвхийсэн хүүхдийг тэгж дууддаг юм.
Тэр дахин толгойгоо маажсанаа гараараа амаа таглан хэхэрлээ. Уучлаарай гэх мөртлөө энэ удаад чигчлүүрээр шүдээ чигчийлэв. Задгай мөнгө урьдын адил байрандаа үлдлээ.
Би бодлоо л доо. Жэжэ. Өнөөдрөөс эхлэн хүмүүсээс авсан задгай мөнгийг чи ав. Одоо бид хамтран ажиллагчид болж байна шүү дээ.
Хамтран ажиллагч гэж юу юм бэ?
Хоёр хүн хамт дуулахыг хэлдэг юм.
Тэгвэл Ариун Мариаг авч болох уу?
Тэгэлгүй яахав. Тэр мөнгө чинийх. Өөрөө мэдээд хий.
Баярлалаа. Ггүмиббанэиру \ хамтрагч аа \.
Тэр миний талархалд хариулах адил инээж өглөө. Одоо амтат боов идэнгээ сэтгэл тайван түүнийг өлийн харлаа.
Бид, одоо хамтран ажиллагчид биз?
Тийм ээ.
Тэгвэл ах аа, би Хуанигийн нэг бадгыг дуулахаар болгож өгнө биз? Ахыг хүчтэй хоолойгоор дуулах үед би хорвоо дээр хамгийн зөөлөн хоолойгоор Хуанигийн халуун сэтгэлийг дуулья.
Тэр ч тийм муу санаа биш байна шүү. Жэжэ.
Одоо хүмүүс өдрийн хоолоо идэх гэж ирэх үе. Одооноос азгүй хувь заяатай Хуаниг дуулж үзэх үү?
Би дахин шатам халуун нарны дор ажлаа эхэллээ.
Бид яг Хуаниг дуулах гэж байх үед нөгөө азгүй явдал тохиолдлоо.
Дуня Мариа Баббэня авгай тэр зүгээс шүхрээр нарны туяаг халхалан энгэсэг түрхсэн цонхигор нүүрэндээ шүтэн бишрэгчийн дүр эсгэн алхаж явлаа. Тэгснээ бидний урд яг зогсон хэсэг зуур ажиглалаа.
Магадгүй Ариубалду гуай эмгэнэлт жүжгийг таамаглаж, дуугаа зогсоо гэж ташаагаараа ёворсон ч ид улайран байсан би зүгээр л дуугаа дуулж орхилоо.
Юу гэнээ?
Би Хуанигийн халуун сэтгэлд дэндүү согтсон байсан болоод өөрийгөө тэр хэмжээгээр дуундаа орсон байснаа огт мэдсэнгүй. Дуня Мариа Даббэня авгай шүхрээ эвхэн дараагаар нь гутлын өсгийгөө тог тог хийлгэн их таагүй байдалтай царайгаа барайлгалаа. Тэгээд маш их уурлан хашгирлаа.
Сайн болж. Сайн байна. Ингэж нялх хүүхдэд тэр мэтийн муу дууг дуулуулж байдаг.
Авгай, энэ чинь муу ажил биш. Би үнэнчээр ажлаа хийж, жаахан ч гэсэн ичдэггүй. Ойлгож байна уу?
Ахын ингэж уурлахыг анх удаа харлаа. Тэгээд ч тэр авгай хэрэлдэхийг хүсээд байх шиг.
Энэ хүүхэд таны хүү юу?
Үгүй ээ. Харамсалтай нь.
Тэгвэл таны үеэл, хамаатан уу?
Үгүй. Ямар ч холбоо хамааралгүй.
Хэдэн настай юм?
Зургаан настай.
Тэр эмэгтэй миний өндрийг хараад сэжиглэсэн байдлаар хялайн харав. Тэгээд ч зогссонгүй чангаар хэллээ.
Тэгээд ичихгүй байна уу? Нялх хүүхдээр ажил хийлгээд.....
Тийм юм биш. Энэ хүүхэд надтай дуу дуулах дуртай байгаа юм. ойлгож байна уу? Тэр хүүхдэд хөлс төлдөг юм байхгүй юу. Ямар вэ тийм биш байна уу?
Би толгойгоо дохилоо.
Зөгийн бал идсэн хэлгүй хүн шиг зүгээр л сууж байв. Хэрүүл нилээд болох янзтай боллоо. Хэрэлдвэл тэр бүдүүн амьтныг газарт унагахдаг аа.
Ойлголоо. Гэвч санваартанд хэлэх хэрэгтэй болох нь. Тэгээд хүүхдийн шүүхэд ч явж эсэргүүцэл бичиж, цагдаад ч очно.
Ингэж чалчиж байсан түүний ам гэнэт жимийн айдаст автан нүд нь эргэлдлээ. Ариубалду гуай тэр хооронд тонгоргоо сугалан түүнрүү нэг алхам ойртов. Тэр эмэгтэй тэр агшинд айсандаа цочин маанагтан ширтэх төдий л байв.
Би сайн хүн боловч бусдын хэрэгт оролцож, олон юм ярьдаг эмэгтэйчүүдийн хэлийг огтолж хаядаг муу зуршилтэй хүн.
Тэр авгай яахаа ч мэдэхгүй байж байснаа дороо эргэн шүхрийнхээ доод хэсгийг хөдөлгөн сүүлчийн ганц үгээ хэллээ.
Та, үнэхээр ..... харж байгаарай.
Көруссуссугийн буг чөтгөр эмгэн. Одоо тонил.
Тэр авгай шүхрээ огцом дэлгээд замруу алга боллоо. Биеэ эгцэлсэн чигтээ.....

No comments:

Post a Comment