Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Хэд хоногийн дараа миний бие дахин сайжирлаа. Би амьдрах хэрэгтэй гэж шийдлээ. Нэгэн өглөө Кларра эгч гэрэлтсэн царайгаар гүйн орж ирлээ. Би орон дээрээ суугаад зовлонт амьдралынхаа талаар бодож байлаа.
Жэжэ, энийг хараач.
Эгчийн гарт жижигхэн цагаан цэцэг байв.
Мингингню цэцэглэсэн байна. Магадгүй удахгүй том болоод жүрж гарах байх.
Би жижигхэн цагаан цэцгийг хуруун завсраа хийж, дуугүй имрэн харна. Одоо ямар ч зүйл болсон уйлахгүй. Хэдийн мингингню надад баяртай \ адэүсө \ гээд хол явчихсан. Ганц цэцэг үлдээгээд . Мингингню одоо миний зүүдний ертөнцөөс бодит миний амьдралд, өвдөж байгаа энэ ертөнцөд эргэж ирсэн.
Мингингнюг харахаар явахгүй юмуу? Тэгээд гэрээ ч нэг тойроод харчих.
Тэр үед нялх Рүис гарч ирлээ. Одоо хэзээний миний хажууд ойртож ирэхээ больжээ. Анхандаа ямар нэг үг хэлэх гээд зогсоод байх шиг санагдлаа.
Жэжэ, ах аа.
Яасан бэ? Нялх Рүис минь.
Үнэхээр тэр жаахан ч өөгүй ганцхан нялх хатан хаан. Хөзөр дээр байдаг хаад шиг хүмүүсийн бохир гарт заваартсан хатан хаан биш. Тэр жинхэнэ хатан хаан байлаа.
Жэжэ ах аа. Би ахдаа маш их хайртай.
Би ч бас. Чи миний хайртай дүү ш дээ.
Өнөөдөр надтай тоглох уу?
Тэгье. Чамтай тоглоё. Ямар тоглоомоор тогломоор байна?
Амьтны хүрээлэн болж тогломоор байна. Түүний дараа европ аялалд яваад амазоны ширэнгэ лүү явж мингингнютэй ч тогломоор байна.
Тэгье. Би ядрахгүй бол бүгдийг хийж өгье.
Бид кофе уулаа. Кларра эгч аз жаргалтай инээмсэглэл дор би Рүистэй гараа барилцан доод хашааруу гарлаа. Кларра эгч баяртайгаар хаалга налан биднийг харж байв. Тахианы байранд хүрэхийн өмнө бид эгчрүү харан гараа хөдөлгөлөө. Эгчийн нүд аз жаргалаар дүүрэн байв. Би эрт ухаан суусан болохоор цаашдаа юу болохыг бодож үзлээ.
Тэр заавал миний зүүдэнд үзэгдэнэ. Бурхан минь. Үнэхээр баярлалаа.
Жэжэ ах аа.
М.
Хар ирвэс хаачсан бэ?
Одоо итгэмээргүй болсон зүйлүүдийг тайлбарлах нь үнэхээр хэцүү хэрэг болжээ. Би төсөөлөл биш байгаа зүйлийг үнэнээр нь хэлж өгмөөр байв.
Тэнэг, огтхон ч хар ирвэс биш байсан. Тэр нь зөвхөн хар тахиа төдий. Тэр чинь үнэхээр тахиа шүү дээ. Хар хөгшин тахиа. Тэгээд би тахианы шөл хийгээд идсэн ш дээ.
Одоо арслан хоёр ширхэг л үлдсэн. Рүис, хар ирвэс амазоны ширэнгэрүү зугаалахаар явсан.
Болдогсон бол Рүисийн мөрөөдлийг эвдмээргүй байна. Би бага байхдаа ийм яриануудад итгэж байсантай адил.
Бидний нялх хатан хаан нүдээ том болголоо.
Тээр тэнд байгаа ширэнгэрүү юу?
Санаа зовох хэрэггүй. Тэр хар ирвэс дэндүү хол явчихсан болохоор буцаж ирэх замдаа төөрсөн байх.
Тэгээд би гашуунаар инээлээ. Амазоны ширэнгэ нь өргөстэй арван хоёр жүржийн модны навч байлаа.
Рүис би одоо маш их ядарч байна. Тиймээс буцаж явья. Маргааш дахин тоглоё. Ббаүнг Дэ Асюггара ууланд кабел утас зүүж өгье.
Би удаан явж ирлээ. Рүис одоохондоо дэндүү бага байна. Одоо би усны сувгийн ойр ч очих дургүй болжээ. Түүнийг Риү амазон гол гэж дуудаж байсан удаатай............ би одоо илүү ихээр мингингнюг ид шидтэй гэж бодмооргүй байв. Рүис нь гартаа байгаа жижигхан цагаан цэцгийг мингингнюгийн үлдээсэн адэүсө \ баяртай \ гэдгийг хараахан мэдэхгүй.

No comments:

Post a Comment