Tuesday, February 11, 2014

Гитар болон дуу



Сургууль дээр сурсан зүйлийн дунд хамгийн хэрэгтэй зүйл нь гариг байсан. Тэгээд гаригууд дундаас хамгийн сайхан өдөр нь тэр хүний гарч ирдэг хоёрдох өдөр байсан. Тэрээр хоёрдох өдөр болвол заавал ирдэг гэдгийг мэдэж аван, эсрэг буудлын харагдах талын зам дээр түүнийг хүлээлээ. Би хоёрдох өдөр бүр хичээлээ тасалдгыг хэн ч мэдсэнгүй. Дугдуга ахад хүртэл хэлсэнгүй. Ах мэдэх юм бол гэрийнхэнд ховлуулахгүйн тулд сувд өгөх болно.
Дугдуга ах эрт үг хэлгүй алга болж, хэзээд 9 цаг болж байж ирнэ. Би цаг нөхцөөхийн тулд гадагшаа гарлаа. Замаар сэлгүүцэх нь гэрт байхаас илүү зодуулах аюул багатай байдаг. Эхлээд сүмийн урд алхаагаа сааруулан гэгээнтнүүдийн баримлыг шагайн харлаа. Урдаа лаанууд дүүрэн тавьж, чимээгүйхэн байх гэгээнтнүүдийг харвал жаахан айдас хүрэх шиг боллоо. Дугаарлан буй лааны гэрэлд ойх гэгээнтнүүдийн нүд нь намайг хялайн харах шиг. Яагаад гэгээнтэн болох нь сайн явдал болохыг ойлгох аргагүй. Тэгэж хөдөлж ч чадахгүй өөрийнхөө байранд хадаастай байх хэрэгтэй байдгыг...
Би сүмийн доторх зүйлүүдийг тойруулан харсаны дараа Жаггариаса гуайн шатаж дууссан лаануудыг сууринаас нь авч шинэ лаа суулгахыг харж байв. Ширээн дээр авч хаясан жижиг лаанууд хөглөрөн байлаа.
Сайн байна уу, Жаггариаса гуай?
Тэр хийж байсан ажлаа зогсоож, нүдний шилээ хамрынхаа үзүүрлүү буулган, хамраараа дуугаран эргэж харлаа.
Тийм ээ. Сайн уу. Хүүхэд ээ.
Миний туслах ажил бий юу?
Би жижиг лаануудыг хялс хялс харлаа.
Чиний гар хүрвэл эвдэрнэ. Яагаад өнөөдөр сургуульдаа яваагүй юм?
Явсан л даа. Гэвч багш ирээгүй. Шүд нь өвдсөн юм шиг байна.
Үгүй ер.
Тэгээд тэр бууж ирсэн шилээ дээшлүүллээ.
Хэдэн настай вэ?
Таван настай. Үгүй, зургаан настай. Үгүй таван настай юм байна.
Тэгээд таван настай юмуу зургаан настай юмуу?
Би сургууль дээр болсон явдал санаанд орж, худлаа хэлчихлээ.
Зургаан нас нь зөв.
Зургаан настай юм бол сүмийн сургаал номлолыг сурахаар нас байх чинь.
Би чадна гэж үү?
Чадалгүй яахав. Долоо хоног бүрийн дөрөвдөх өдөр 5 цагт ирвэл болно биз. Ямар вэ? Ирж чадах уу?
Харин ээ, тэр үед л харж байж мэдэх байна. Ах аа, жижиг лаануудаасаа жаахан өгвөл болох уу?
Түүнийг хаана хэрэглэх нь гэж?
Сэтгэл доторх ад чөтгөр намайг өдөөн хатгалаа. Тиймээс гоёж худлаа хэллээ.
Цаасан шувуугаа будах гэж. Тэгвэл утас нь бөх бат болдог юм байхгүй юу.
За, аваад яв.
Жижиг лаануудыг бөөрөнхийлөн наалдуулан цүнхэн дотроо сувдтай хамт хийлээ.
Ах аа. Үнэхээр баярлалаа.
Хөөе, мэдэж байгаа биз. Заавал ирэх хэрэгтэй. Дөрөвдөх өдөр.
Би санд мэнд тэндээс гарлаа. Сахилгагүйтэхэд бага хугацаа үлдсэн байлаа. Зам гараад хэн нэгэн байгааг харсны дараа хурднаас хурдан лаануудыг газар дээгүүр түрхлээ. Тэгээд дахин зам гараад казиногийн хаагдсан хаалганы ард эвхэрсэн чигтээ нуугдан хүлээлээ. Хамгийн түрүүнд ойчсон хүн хэн болоо гэж хангалттай найдан шагайж байв. Хүлээлтэндээ ядарч байх үед хоёр гартаа алчуур ба ном барьсан авгай том хаалганаас гаран сүмийн зүг алхаж явлаа. Яах аргагүй Нанжэажэнагийн ээж Дуна Ггуллингня авхай. Сэтгэлийн доторх ад чөтгөр хөгжөөнтэй цагыг хүлээн, зүрх хайргүй цохилно.
Ёо ёо, гэгээн Мария минь.
Унасан авгай ээжийн найз ба авгайн охин Нанжэажэна нь Кларра эгчийн найз байв. Би байдаг хүчээрээ барилгын буланруу гүйж очоод нуугдчихлаа. Тэр эмэгтэй газарт суугаад хамаа намаагүй хараал урсгалаа. Даруй хүмүүс цугларан тэр эмэгтэйн гэмтсэн газрыг хайж байв. Гэхдээ хараал хэлж байгаа байдал нь их гэмтээгүй бололтой.
Энэ хавьд эргэлдсэн нэг танхай золигийн хийсэн хэрэг байх.
Би сэтгэл амран шүүрс алдлаа.
Тэр агшинд том гар араас бугуйнаас чангаалаа.
Чиний хийсэн хэрэг биз? Тийм биз?
Ах аа. Үнэхээр манай гэрийнхэнд битгий хэлээрэй. Гуйж байна.
Хэлэхгүй. Гэхдээ Жэжэ энэ удаад л өнгөрөөе. Тэр хөгшин чавганц олон үгтэй, ам нь болдгүй гэж мэдээрэй. Гэвч хөл нь хугарч магадгүй болохоор цаашдаа огт ингэж болохгүй.
Их дуулгавартайгаар захирагдсан дүр үзүүлсэн учир тэр намайг зүгээр тавьчихлаа.
Би хоёрдох өдрийн дүрийг хүлээн захыг нэг тойрчихоод байлаа. Ружэнбэрөкийн талхны дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө түүнд инээмсэглэн үг өдлөө.
Сайн байна уу? Ружэнбэрөкө ах аа.
Тэр харсан царай гарган их хэг ёг мэнд мэдэх төдий, огт амтат боов өгөхгүй юм шиг байлаа.
Ийм муу золиг байх гэж. Рара эгчийг байхад шууд л өгдөг байж.... гэж бодон тэр зүгрүү харлаа. Тэр агшинд.
Боллоо. Тээр тэр хүн ирлээ шүү.
Цаг яг 9 цагыг зааж байлаа. Тэр яг энэ үед гарч ирдэг ба нэг ч удаа хоцорч байсангүй. Холоос түүнийг дагалаа. Тэрээр Ббүругөрэсүгийн гудамжруу орон тэндхийн нэг буланд зогслоо. Мөрнөөсөө ачаагаа газарт буулган, хантаазаа тайлан зүүн мөрөндөө тохлоо. Тэгмэгц сайхан загалмай хээтэй цамц нүдэнд туслаа. Би том болвол заавал тийм цамц өмсөнө дөө. Бас тэрээр улаан ороолт зүүж, толгой дээрээ уначихмаар малгайгаа тавьсан байв.
Тэр байрнаасаа тэрээр бүдүүн хоолойгоор дуу дуулж эхэллээ. Түүний дуулахад энэ гудамж баяр хөөрөөр дүүрлээ.
За, хараарай. Та бүхэн. Шинэ зүйл их ирсэн шүү.
Түүний хоолой үнэхээр сайхан байлаа.
Энэ долоо хоногын хит дуу Көллаүдиунара. Өршөөл. Сүиггу Биуллагийн сүүлийн үеийн хит дуу юм. бас Бисэнддэ Сэллэсөддинугийн сүүлийн үеийн хит дуу ч бий. Сүүлийн үеийн алдартай дуунуудыг хамт сурцгаая.
Дуу дуулах адил өө сэвгүй сайхан түүний хоолойнд бүр уначихлаа. Би түүнийг Хуани-г дуулж өгвөл сайн байна гэж бодлоо. Учир нь түүнийг дуулвал би дагаж дуулж сурах учраас тэр юм. Шорон дотроос намайг үхэж байгааг хараарай гэдэг бадагт хүрэхэд түүний сайхан хоолой эсрэгээр хүнийг их шаналган чичрүүлэн арзасхийлгэнэ. Тэр хоолойгоо засч, эцсийн эцэст Көллаүдиунарөг дуулж эхэллээ.
Би Мангэ гэдэг толгодын самба бүжгийн наадамд очлоо
 Хар охин намайг урхидсан боловч
 Явсангүй
 Наалдчихвий гэж айж байна
 Түүний нөхөр нь хүчтэй
 Намайг алчиж ч магадгүй
 Би Көллаүдиунарө шиг гэр бүлтэй байдаг байж
 Боомтын ажилтан болох нь илүү дээр ч байж магадгүй
Тэр дуугаа хэсэг зогсоон суртал нэвтрүүлгийн зүйлүүдээ дэлгэж тавилаа.
За, сүүлийн үеийн дуу хөгжмийн гэр гарсан. Хямдхан. Ердөө 1 дусаас 400 рэи хүртэл хүссэнээрээ сонгож аваарай. За, шинэ ая хөгжим 60 орсон байгаа. Сүүлийн үеийн танго ч бий.
Эцэст нь тэрээр сайхан бүдүүн хоолойгоор Хуаниг дуулж эхэллээ.
Тэрээр ганцаараа байгааг хараад тэвчиж чадахгүй нь
 Хөршөө ч дуудах цаг байсангүй
 Өрөвдүүлж мөнгө ч авч чадалгүй
 Тэрээр хутганд сийчүүлжээ
\ эндээс түүний хоолой дэндүү зөөлөн энхрий болж солигдон цээжин дотор хайлах шиг боллоо.
.......а, өрөвдөлтэй, өрөвдөлтэй Хуани
 Халуун сэтгэлтэй эмэгтэй байсан юм
 Тэнгэрт тангараглан
 Та ч зовлонг мэдэрч байгаа
 Шоронд таны үхээд явж байгааг харахсан
 Өрөвдүүлж, мөнгө ч авч чадалгүй
 Тэрээр хутганд сийчүүлжээ
 .........а, өрөвдөлтэй, өрөвдөлтэй Хуани
 Тэр халуун сэтгэлтэй эмэгтэй байсан юм
Хүмүүс гэрээсээ гарч юу нь хамгийн сонирхолтой болохыг бодолгүй дууны ном худалдаж аваад явлаа. Тэрээр байрныхаа тоосыг гөвөн явахаар завдлаа. Би Хуанигаас болж түүний хажууд дөхөж очлоо.
Тэр миний царайг эргэж харснаа нүүр дүүрэн инээж хэллээ.
Чи ч бас нэгийг худалдаж авах уу?
Үгүй би мөнгөгүй.
Тэгвэл дараа уулзая.
Тэрээр уутаа эвхэн алхангаа гудамжруу хандан илүү чангаар хашгирлаа.
Уалчө аялгуу Өршөөл. Тамхи татангаа хүлээгээрэй. Тэгээд Сайн байна уу, залуу хүн ба одоохондоо дуртай дуу хэвээр Хааны шөнө ч байна. Хотоос бүгд энэ тангог дуулдаг. Шөнийн тэнгэрийн сарны гэрэл хичнээн сайхан дуу билээ. Үгийг нь сонсоод үзээрэй.
Тэгээд дуугаа өндөрсгөн дууллаа.
Шөнийн тэнгэрийн сарны гэрлийг харан суугаа таны нүдэн дотроос
 Би итгэлийг олж харлаа
 Хөх тэнгэрт гялалзах оддыг хараарай
 Бурханд андгайлан тэнгэрийн тэр оронд ч болохноо
 Нүдний оч шиг
 Намайг хуурах зүйл үгүй
 У, миний нүдтэй тулгарах таны нүдний оч
 Надад сарны гэрлийн долгион дундаас төрсөн
 Гунигт хайрын түүхийг ухааруулж өгнө
 Хүчгүй надад ярьж өгнө.........
Энд тэнд хашгичиж байж хэдэн дууны ном зарагдан, сүүлд нь надтай тулгарлаа. Тэрээр алхаагаа зогсоон намайг гараараа дохилоо.
Хүүе, жаал аа, наашаа хүрээд ир.
Би инээмсэглэн түүнд дөхөж очив.
Намайг дагаад байна уу?
Тийм ээ, ах аа. Ах шиг тэгж сайхан дуу дуулдаг хүнийг харсан удаагүй.
Тэрээр намайг ая тал засаж байгааг таамаглан таагүй царай гаргалаа. Би тэр боломжыг алдсангүй.
Гэвч чи намайг хайж дагаж байгаа нь зэвүү хүрмээр юм шигээ.
Би зөвхөн ахыг Бинсэнддэ Сэллэсөддинуна Сүиггу Биуллагаас хамаагүй илүү гоёор дуу дуулж байгааг харахыг хүссэн төдий.
Одоо тэр нүүр дүүрэн инээмсэглэж байв.
Хэдийн дууг сонссон байх нээ, жаал аа.
Тийм ээ. Раимүнд Ббажө докторын хүүгийн гэрт байдаг систем хөгжимнөөс сонссон.
Гэвч тэр хөгжим нь хуучин зүү нь муудсан байгаа биз?
Үгүй ээ. Тийм биш. Тэр хөгмийн аппаратыг саяхан худалдаж авсан. Ах бас дууг гоё дуулах юм. Нэг хэлэх зүйл байна.
Хэл л дээ.
Ахыг үргэлж дагаж явмаар байна. Зүгээр үү? Дууны ном зарагдахаар дууг зааж өгөөч. Ах дуу дуулвал би номыг нь зарья. Томчууд хүүхэд зарвал сайн худалдаж авдаг юм байхгүй юу.
Муу ч бодол биш байна. Гэвч нэг асуух зүйл байна. Тэгээд чиний хүсээд байгаа зүйл юу юм бэ?
Юу ч хүсэхгүй байна.
Тэгвэл яагаад тэгж байгаа юм?
Дуу дуулахад үнэхээр дуртай учраас. Дуу сурмаар байна. Хуани нь хорвоо дээрх хамгийн сайхан дуу шигээ. Ах аа, хэн ч худалдаж авдгүй хуучин ном нэгийг л өгчих. Эгчдээ аваачиж өгмөөр байна.
Тэрээр малгайгаа авч шанааныхаа үстэй хэсгийг маажлаа.
Кларра эгч гэдэг. Эгчдээ аваачиж өгвөл сайн байна.
Ойлголоо. Хамтдаа нэг хийж үзэх үү?
Тэгээд бид хамтдаа дуулан наймаа хийж эхэллээ. Түүнийг дуу дуулвал би дагаж дуулан сурлаа.
Өдрийн хоолоо идсэн үү?
Ажлаа дуусгаад.
Тэр дахин дагзаа маажив.
Надтай хамт явья.
Би Сэрэсө гудамжны нэг хүнсний дэлгүүрийн хажууд суулаа. Тэрээр уутныхаа ёроолоос сэндвич гарган бүснээсээ хутга гаргалаа. Тэр хутгыг сугалах агшинд би айн чичирлээ. Тэр сэндвичний нэг талыг зүсэн өгөв. Тэгээд хатуу ггасяся архинаас нэг балгаснаа дэлгүүрээс хүйтэн лимоны жүүс нэгийг захиаллаа. Тэрээр сэндвичээ хөнгөн зууш гэлээ. Тал сэндвичээ идэх хооронд тэр сэтгэл хангалуун намайг харж байв.
Жаал аа, чи азыг авчирлаа. Ойлгож байна уу?
Надад нэг боодол болохоор хүүхдүүд байгаа ч гэдэс маань дүүрэх төдий. Надад туслах гэж хичээх амьтан нэг ч үгүй.
Би лимон жүүснээс нэг балгалаа.
Хэдэн настай вэ?
Таван нас, үгүй зургаан нас....үгүй таван нас зөв.
Таван настай юу зургаа юмуу?
Одоохондоо таван нас ч хүрээгүй.
Их ухаантай цайлган жаал шив дээ.
Ах аа, бид дараагийн хоёрдох өдөр уулзалдах уу?
Тэр инээлээ.
Тийм ээ. Чи хүсвэл....
Заавал тэгмээр байна. Гэвч эгчтэйгээ зөвлөлдөж байж болно. Эгч ч зөвшөөрөх байх.
Нэг ч удаа явж үзээгүй буудлын тэр зүгрүү явна гэж бодмогц би маш их баярлалаа.
Би энд ирдгийг яаж мэдсэн юм.
Аа, тэр үү. Хоёрдох өдөр бүр ахыг хүлээсэн. Нэг удаад нь ирсэн. Тэрний дараа хоёрдоход ирээгүй. Тэгэхээр нь би ахыг тэр хооронд ээлж солигддогыг ойлгосон.
Чи ч жирийн хүүхэд биш дэгээ. Нэр чинь хэн билээ?
Жэжэ.
Намайг Ариубалду гэдэг. Заавал санаж ав.
Бид үхэл биднийг салгах хүртэл найзууд болох хэрэгтэй гэдгийн адил ширүүн гараар миний гарыг чанга атгалаа.

No comments:

Post a Comment