Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Түүний дараа хоёр өдрийн турш Ббурөддүга ахыг харахыг их хүссэн боловч явж чадсангүй. Сургуульдаа ч явсангүй. Тэд төдий чинээ өөрсдийн хийсэн зүйлийг баригдуулмааргүй байсан.
Нүүрний хавдар жаахан бууж, хагарсан уруулны шарх эдгэрмэгц би дахин урьдынхтай адил боллоо. Бага дүүтэйгээ хамт мингингнюгийн хажууд хамт суугаад ямар ч юм ярилгүй цагыг өнгөрөөлөө. Бүх зүйл айдас төдий. Аав дахин нэг удаа тийм хараалыг Жандира эгчдээ хэлвэл илүү чанга шийтгэл амсана гэж сүрдүүллээ. Тэр үгийг сонсоод айсандаа амьсгалаа ч зөв авч чадсангүй.
Раимжүржийн модны жаахан сүүдэр доор байсан нь хамгийн дээр байсан. Ббурөддүга ахын авч өгсөн зурганд анхаарлаа хандуулан тэвчээртэйгээр Рүисэд сувд хэлхэхийг зааж өглөө. Рүис нь тийм тоглоомонд авьяасгүй бололтой. Гэвч хэзээд алдартай уран гартан болно биз. Тэр хугацаанд Ббурөддүга ахыг улам л харахыг хүсч байлаа. Тэр намайг харагдахгүй байгааг буруугаар бодож байгаа байх. Хаана амьдардгыг мэддэг бол ирэх нь тодорхой байсан. Зөөлнөөр тэгээд намдуухан хоолойгоор хайр дүүргэн ддү \ чи \ гэж дууддаг тэрээр нүдэнд тодхон байлаа.
Сэсиллиа багш өөр хүнийг чи гэж дуудахад олон дүрмийн мэдлэг шаардлагатай гэлээ. \ ддү гэдэг нь дуудагдахдаа жирийн үед олон хэрэглэгдэхгүй ба дотно харьцаанд хэрэглэхдээ үйл үг нь өөрчилөгдөн тэр байдалдаа таарах өөрчлөлтийг цээжлэх хэрэгтэй учраас тэр юм\.
Ахын царай миний нүдэнд тодорлоо. Түүний бага зэрэг гандсан царай, үргэлж даруухан арчилдаг нэг ч үрчлээсгүй хар хувцас, саяхан зах дээрээс гаргасан мэт шув шулуун байдаг зах болон хэрээс хээтэй хантааз тэгээд зангуу маягын бүрмэл кофс товчыг хүртэл хармаар санагдана.
Бие удахгүй сайжирна.
Багачуудын шарх гэгч удахгүй аничихдаг хойно. Томчуудын үргэлж хэрэглэдэг гэрлэвэл архаг өвчин эдгэрдэг гэдэг зүйр цэцэн үгнээс ч хурдан.
Тэр өдрийн шөнө аав гадагш гарсангүй. Гэр дотор хэн ч үгүй. Рүис л унтаж байв. Ээж хотруу явах хэрэгтэй гэлээ. Ээж англи хүний нэхмэлийн үйлдвэрт ажил хийх хэрэгтэй тул бүтэн сайн өдөр ч амарч чадахгүй байлаа.
Би аавын хажууд байхаар шийдлээ. Тэгж байж л ямар нэг хэрэг хийхгүй юм шиг. Аав ганхдаг сандал дээр суугаад ухаан санаа нь гарсан мэт хана ширтэн сууж байв. Аавын хацранд хэзээд сахал урган хусах ч гэж боддоггүй байлаа. Цамц нь хиртэй. Тэр өдрийн орой мөнгөгүй тул найзуудтайгаа хөзөр тоглохоор ч явсангүй. Хөөрхий аав. Хичнээн уйтгартай байгаа бол. Ээж амьдралаа авч явах гээд мөнгө олохоор явж байгааг мэдэх аав. Рара эгч ч одоо үйлдвэрт явж байгаа. Бага ч гэсэн ажил эрэх нь хичнээн хүнд ажил болохыг....... тэгээд манайд арай залуу хүмүүс шаардлагатай гэдэг хариулт сонсоод шантарч буцаж ирдэг биз.
Босгон дээр суугаад хананд наалттай байгаа цагаан модон могойн зулзагануудыг тоолж байсан би анхаарлаа аавд хандуулан өлийн харлаа.
Крисмасын өглөө би аавыгаа хичнээн их шаналал өгсөн бол. Аавынхаа төлөө юу ч юм хийж өгмөөр байв. Дуу дуулвал ямар бол? Би их намуухнаар дуугаа дуулвал гарцаагүй аавын сэтгэл дээрдэх байх. Толгой дотроо ямар дуу зүгээр бол гэж бодож байгаад тун сүүлийн үед Ариубалд гуайн дуу санаанд орлоо. Тэр нь танго дуу байв.
Би нам дуугаар тэр дууг дуулж эхэллээ.
Би нүцгэлсэн бүсгүйд дуртай
Нүцгэн бүсгүйг оролдмоор байна
Саран гэрэлтсэн шөнө
Гоо бүсгүйг тэвэрмээр байна
Жэжэ.
За, аав аа.
Босгон дээрээсээ босоод аавыг харлаа. Магадгүй аав миний дууг их сонирхон сонсоод ойртож ирэн дуулж өгөхийг хүссэн байх.
Одоо ямар дуу дуулаад байгаа юм?
Дахин нэг удаа дуулж өглөө.
Би нүцгэн бүсгүйд дуртай.
Энэ мэтийн дууг хэн чамд зааж өгсөн бэ?
Аавын хоёр нүд аймшигаар дүүрэн, яг галзуурахын өмнөх царай шиг байв.
Ариубалд гуай.
Тэр мэтийн амьтдыг битгий дагаж явж бай гэж хэлсэн биз дээ?
Аав энэ үгийг огт хэлж байсангүй. Замын дуучны туслахаар ажилладгыг огт мэдэхгүй гэж бодсон чинь.......
Дахин нэг удаа тэр дуугаа дуулаад үз.
Энэ дуу танго дуу. Би нүцгэлсэн бүсгүйд дур......
Тэр агшинд шал хийтэл аавын алга миний нүүрийг хүчтэй ганхууллаа.
Дахиад дуул.
Би нүцгэн бүсгүйд..........
Дахин зодууллаа. Нэг удаа, хоёр, гуравдах удаа....... нулимс аяандаа урсан гарлаа.
Дуулаад бай. Үргэлжлүүлээд гэж байна.
Би нүцгэлсэн бүсгүйд дур.....
Би нүүрээ хааж ч чадсангүй. Зүгээр л зодууллаа. Миний нүд мэдрэлгүй мэт томорч байгаад хацар алгадахад дахин дарамтанд орлоо. Тэгээд дуугаа зогсоох хэрэгтэй юмуу аавын үгийг сонсох хэрэгтэй юмуу мэдсэнгүй. Гэвч зовлон нь нэг зүйлийг шийдлээ. Энэ нь магад хорвоо дээрх хамгийн сүүлчийн зодуур байх. Би үхэж ч магадгүй нь.
Тэр үед аав гараа зогсоон дахин дуул гэж зарлигдлаа. Би энэ удаа дуулсангүй. Оронд нь түүнийг маш их зэвүүцсэн нүдээр өлийн хараад хашгирлаа.
Алаарай. Ганц удаад алаарай гэж байна. Намайг алаад шорондоо ор гэж байна.
Аав биеэ барьж чадалгүй уурлан ганхдаг сандал дээрээсээ босон бүсээ тайллаа. Хоёр ширхэг төмөр зүүлттэй суран бүсээрээ хайр найргүй эргэлдүүлэв.
Гөлөг чинь. Гахай шиг заваан золиг. Эргүү. Тийм үгийг аавдаа хэлдэг үг юмуу?
Суран бүс галзуурсан мэт миний биеийг ороолоо. Мянган ширхэг хуруу мэт ташуур миний биеийн булан бүрт шигдэн өнгөрлөө. Би унаж, эвхрэлдсэн чигтээ ханын буланд хадагдчихлаа. Тэр намайг алах гэж байх шигээ.
Кларра эгч намайг аврахаар гүйж ирлээ. Эгч над шиг үсгүй муур байв. Хэн ч биш эгч л хөндлөнгөөс оролцлоо. Гүйж ирээд эгч аавын гарыг барьж буулгах гэж байсан гарыг хааж өглөө.
Аав аа, аав аа, үнэхээр намайг л зод. Энэ хүүхдийг илүү зодох хэрэггүй .
Аав ширээн дээр бүсээ шидэн хаяж, гараараа нүүрээ таглалаа.
Би ухаанаа хэсэг зуур алдсан бололтой.
Аав өөрийнхөө төлөө уйллаа.
Тэр золиг намайг оролдсон. Намайг жаахан ч бодолгүй.
Кларра эгч намайг босгох үед би ухаан алдчихлаа.
Ухаан орох үед бүх бие халуунаар пор пор буцалж байв. Ээж болон Кларра эгч миний толгойд суугаад хайр дүүрэн гунигтай хоолойгоор тайвшруулж өглөө.
Өрөөн дотор олон хүний хөдөлгөөн мэдрэгдэв. Диндиня эмээ ч бас ирж байлцлаа. Жаахан ч гэсэн хөдлөхөд л аймаар өвдөнө. Түүний дараа эмч дуудах гэж байгааг мэдсэн боловч дээрдсэнгүй.
Кларра эгч зутан авчиран хэдэн халбага идүүлэх гэж ихэд хичээлээ. Бараг амьсгалах ч аргагүй юу ч юм залгихад зовлон нь илүү мэдрэгдэнэ. Нойрмог байдал үргэлжилсээр байв. Тэгээд дахин сэрж...... аажимдаа өвдөлт нь бага зэрэг багаслаа.
Ээж болон Кларра эгч байрнаасаа ч босолгүй дэнгийн гэрэл асаатай чигээр намайг харж хандлаа. Ээж ингэж шөнөжин цурам хийлгүй үүр цайлган байрнаасаа бослоо. Ээж ажилдаа явах хэрэгтэй.
Гайгүй дээ. Хүүхэд ээ. Маргааш гэхэд нилээд дээрдэнэ.
Ээж ээ.
Хөөрсөн намдуу дуугаар дуудлаа. Хэтэрхий сэтгэл өвдөөд ингээд хэлчихлээ.
Ээж ээ, би төрөхгүй байх байсан юм. Миний бөмбөлөг шиг. Урагдах хэрэгтэй байсан юм.
Ээж уйтгартайгаар толгойг минь илбэж өгөв.
Хэн ч төрнө гэдэг нь хувь тавилан байдаг юм. Чи ч бас адилхан. Чи сахилгагүй нь жаахан хэтэрдэг төдий. Жэжэ ..............

No comments:

Post a Comment