Monday, February 10, 2014

Миний раимжүржийн мод



Манай гэрийн эгч ах нар дүү нараа нэг нэгээр нь хариуцаж асардаг. Жандира эгч Кларра эгч ба одоо хойд Бразилруу өргөгдсөн Нүиг асарсан. Анддуниу \ Дугдуга ахын жинхэнэ нэр \ нь тэр Нүигийн өхөөрдөм дүү байлаа. Рара эгч яг хэд хоногийн өмнөхийг хүртэл намайг асарч байлаа. Рара эгч намайг өхөөрддөг байснаа өргөн өмдтэй богино як өмссөн залуу гарч ирснээс хойш намайг яршигшаалаа. Эгч тэр ганган залууд хөгжимд донтсон мэт сайн байлаа. Бид бүтэн сайн өдөр бүр Эсөддассаүнг руу хөл бөмбөг – тэр залуу энийг пүтинг – хөлөөр өшиглөх \ гэдэг – тоглохоор явдаг байсан. Тэр миний амыг таглахын тулд үрлэн чихэр өгдөг байлаа. Би настайчууд мэдчихвий гээд Эдмонд ахад хүртэл пүтинг гэж юу вэ гэж асуусангүй. Миний доор хоёр дүү нялхдаа өнгөрч, тэр хүүхдүүдийн талаар юу ч мэдэж чадаагүй юм. Хөгшчүүл тэр хүүхдүүдийг цайлган ббинажэ индианууд байсан гэдэг. Эмзэгхэн арьс, урт хар үстэй байсан гэдэг. Тиймээс охиныг Араши, эрэгтэйг нь жүжан гэдэг нэр өгсөн гэдэг. Түүний дараа бага дүү Рүис төрсөн. Энэ хүүхдийг анх Кларра харж байгаад одоо би харж байгаа юм. Үнэндээ тэр хүүхдийг бараг харах шаардлагагүй. Дэндүү өхөөрдмөөр цайлган чимээгүй хүүхэд болохоор Рүис хэлсэн үгийг нэгийг алдаагүй сайн хийх бүрд би гадагшаа гарч тоглох гэсэн бодол удаа дараа төрдөг байлаа. Жэжэ ах аа, амьтны хүрээлэн болж тоглоё. Өнөөдөр бороо орохгүй юм шиг байна ш дээ. Тэр хүүхдийн ухаалаг ярьж байгаа нь хичнээн гайхалтай гээч. Рүис дороо л суга суга өсөөд байх шигээ. Тэнгэр цэлмэг, цэнхэртэн туяарч байлаа. Түүнийг хараад худлаа ярих зориг хүрсэнгүй. Би Рүисийг дагуулж явмааргүй үедээ ингэж хэлдэг юм. Галзуураа юу, Рүис? Тэнгэр ямар байгааг хараач. Өнөөдөр жаахан гарнаас нь хөтлөн, арын хашааны далангийн зүг явлаа.
Арын хашаа нь гурван төрлийн тоглоомруу хуваагддаг. Тэр нь амьтны хүрээлэн ба Жүллингню гуайн гэрийн сайн барьсан хашааны хажуугийн европи \ яагаад европ гэснийг цээжин доторх жаахан шувуухай ч мэдэхгүй боловч\ байлаа. Эндээс бид Ббанг Ди Асүггарө \ чихэртэй талх гэсэн утгатай Риү хотод байдаг алдартай уул. Кабелийн утас оройд нь хүрдэг. \ тоглоомоор тоглодог байв. Хайрцагнаас товчнуудыг гарган утсанд хэлхэнэ. Эдмонд ах тэр утсыг ггурөдэл гэж хэлдэг ба\ кабелийн утас \ намайг ггурөсэл гэж хэлмэгц ггурөсэл биш ггурөдэл гэж засаж өгсөн. Бид нэг тал нь хашаанд өөр нэг төгсгөл нь Рүисийн хуруунд ороож тавив. Бүх товчнууд өгсөж байгаад дахин нэг нэгээр удаан бууж ирдэг юм. Трамвай бүр хүмүүсээр дүүрэн байлаа. Жаахан том товч нь хав хар өнгийн Бириггингню галт тэрэгтэй адилхан. Энэ үед нөгөө талын хашаанаас чанга дуу дуулдлаа. Би дэндүү тоглоомондоо улайрдаг хүүхэд байсан. Хөөе, Жэжэ, манай хашаа эвдэрэх юм биш байгаа? Үгүй ээ, Димэринда эгч ээ, хараач. М . Цайлган ч бол доо. Дүүтэйгээ тоглож байгаа байхнээ. Энэнээс илүү сайн ажил гэж үгүй дээ. Илүү сайн харагдаж болох хэдий ч тэр агшинд цээжин доторх сахилгагүй чөтгөр хөдөлгөөнтэй байсан тул галт тэрэгнээс илүү сонирхолтой зүйлийг хийж чадсангүй. Эгч ээ, өнгөрсөн жилийн Крисмас шиг календарь өгөх үү? Миний өгсөн календарь яасан бэ? Димэринда эгч ээ, наашаа ирээд үзээрэй. Тэр календарыг талхны уутны дээр өлгөсөн байгаа. Эгч инээмсэглэн амлалаа. Эгчийн нөхөр нь Сүйггу Пөранггу замын хүнсний дэлгүүрт ажилладаг байлаа. Бас өөр нэг тоглоом нь Рүссиану байсан.
Анхандаа Рүис нь рүссианугаас учиргүй айж, миний хувцаснаас зуурч чангаан буцаад явья гэж шаллаа. Тэхдээ Рүссиану нь намайг ойлгон огцом чанга дуугарав. Кларра эгч хүртэл энэ найзад сайн биш байсан бөгөөд сарьсан багваахай нь цус сорогч хүүхдүүдийн цусыг сорж иддэг гэж хүртэл хэлсэн. Тийм биш ээ, эгч ээ. Рүссиану миний найз, надад сайн. Чи тэр мэтийн араатанд ухаангүй дурлаад дагаж явдаг гэсэн үг үү? Рүссиану нь надад Ггамббудусө Алпунсусө нисэх онгоцны талбайд нисэж яваа онгоц юм. Рүис энийг хараач. Рүссиану бидний хэлийг ойлгосон мэт аз жаргалтайгаар эргэн тойрон нислээ. Тэхээр тэр гарцаагүй ойлгосон. Тэр бол нисэх онгоц. Одоо нисэж байна ш дээ. Тэгээд бас.... Надад гэнэт санаа орж ирсэнгүй. Эдмонд ахаас асуух хэрэгтэй гэж бодлоо. Агаарын циркийн жүжигчин аггурубасса юмуу арөггубасси юмуу.....Тэгээд аль нь зөв болохыг мэдэхгүй ч нас бага дүүдээ алдаатай зүйл зааж өгч чадахгүй нь. Ямар ч байсан тэдний нэг байсан. Тэхдээ одоо Рүис амьтны хүрээлэнд очихыг хүслээ. Бид хуучин тахианы байрлуу явлаа. Дэгдээхэйнүүд газар онгичилдон, хөгшин хар эм тахиа дэндүү намбалаг учраас илж хүртэл үзэв. Эхлээд тасалбараа авах хэрэгтэй. За, гараас бариарай. Бага хүүхдүүд ингэж хүн ихтэй үед төөрч болох учраас. Бүтэн сайн өдөр бүр энд хүн дүүрэн байгааг харж байгаа биз? Рүис нь толгойгоо өргөн дөрвөн тийшээ хүмүүсийг харснаа миний гарнаас чанга барилаа. Тасалбар түгээх цэгийн өмнө очоод гэдсээ урагшаа түмбийлгэн тасалбар түгээгчэээс асуулаа. Хүүхэд хэдэн нас хүртэл үнэгүй вэ? 5 нас хүртэл. Тэгвэл нэг хүүхдийн тасалбар өгөөч. Тасалбарын оронд жүржийн навч хоёрыг авч дотогшоо орлоо.
Эхлээд чи сайхан шувуудыг харах болно. Тоть, тотинцор, тэгээд тэр хөөрхөн мексикийн уулны алтан тотинцоруудыг хар. Тэр шувууд нь олон өнгийн өдөөр хучигдсан солонгон тоть гэдэг. Рүис нь бүлтийн нүд нь томоров. Бүх зүйлийг үзэнгээ удаан алхлаа. Их олон зүйлийг харсан учраас би Кларра эгч ба Рара эгч дугуй сандал дээр суугаад жүржийн хальс арилгаж байгаар хүртэл харж чадахаар байлаа. Рара эгчийн нүд намайг эвгүй хялайн харж байв. Хэдийн ажигласан болуу? Тэгвэл амьтны хүрээлэн тоглоом ч углаашны улаа бөгсрүү зодуулж дуусаж магадгүй дээ. Тэр зодуулах хүн нь яг би. Жэжэ ах аа, одоо бас юу үзэх вэ? Би хий ханиаж, цэх зогслоо. Одоо сармагчингийн үүрлүү явна аа. Эдмонд ах дандаа Жаннаби гэж нэрлэдэг сармагчин. Бид бананыг сармагчингуудад шидэж өглөө. Ингэж болохгүйг мэдсэн хирнээ хийв. Гэвч хүмүүс их байсан болохоор харуул ах нэгд нэггүй харах аргагүй байлаа. Сармагчингууд бананы хальс шидэж магадгүй. Ойрхон битгий яв. Рүис. Хурдан арслангуудруу явья. Ах аа. Тэгье. Хоёр сармагчин жүрж сорж идэж байгаа харагдлаа. Арслангийн үүрнээс эгч нарын яриа дуулдав. Хүрээд ирлээ. Жинхэнэ африк зарц хоёр шар арсланг заалаа. Рүис хар ирвэсийн толгойг илж өгөх гэлээ. Юу гэсэн үг вэ? Хүүхэд ээ? Энэ хар ирвэс чинь амьтны хүрээлэнгийн хамгийн зэрлэг амьтан. Энэ амьтан хүүхдийн гар 18 ширхгийг идээд ийшээ ирсэн юм. Рүис нь гэнэт цочин гараа хурдан татаж авлаа. Тэр ирвэс Скосданаас ирсэн үү? Тийм. Аль Скосдан юм бэ? Жэжэ ах аа, анх удаа сонсож байх чинь. Би дахин дахин бодлоо. Миний мэддэг Скосдан юу байдаг юм болоо? А! Розенбэрикийн Скосданаас ирсэн. Ээ, тэр чинь талхны дэлгүүрийн нэр ш дээ. Энэ золиг нилээн ухаантай болохоор хуурахад амаргүй юмаа. Үгүй ээ тэр чинь өөр. Энд суугаад хоолоо идсэн нь дээр. Дэндүү их алхлаа. Бид суугаад хоол идэж байгаа дүр үзүүллээ. Гэтэл миний чихэнд эгч нарын яриа урсан орж ирэв. Рара, бид тэр хүүхдээс сурах хэрэгтэй болжээ. Тэгж дуулгавартай дүүгээ дагуулан тоглож байна ш дээ. Тийм ээ. Гэвч өөр хүүхдүүд Жэжэгийн хийдгийг хийдгүй. Тийм хүүхэд анх удаа л харж байна. Тэр хүүхдийн цусанд чөтгөр шүгэлснийг мэдэхгүй ч үзэн ядахаар сахилгагүй хүүхэд биш. Хэн ч тэр хүүхдийг үзэн яддаггүй. Зодуулахгүй өдөр үгүй боловч удахгүй ухаан сууна даа. Би Кларра эгчийг баярласан харцаар харав. Эгч дандаа намайг өмөөрч, би хэзээд дахиж ингэхгүй гэж амладаг байлаа. Тэр хүүхдүүд дэндүү чимээгүй байгаа юм биш үү? Эгч хэдийн ажигласан бололтой. Би хашаа давж, Сэллина авхайн гэрийн арын хашааруу орсныг хүртэл мэдэж байв. Тэнд би угаасан хувцаснууд олсон дээр олон гар ба хөлнүүд салхинд хөдөлж байхыг харав. Тэгмэгц чөтгөр надад тэр бүх хөл, гарнуудыг нэг дор нь унагаа гэж хатгалаа. Би чөтгөрийн үгийг сайшаан дэмжиж, хашааны ёроолоос их хурц шилний хагархай олж аван жүржийн модонд авиран гараад гялс олсыг тасалчихав. Золтой л уначихсангүй. Чангаар хашгирах дуу гаран хүмүүс цугларан ирлээ. Туслаарай. Угаалгын олс тасарчихлаа. Тэгмэгц хэн нэгэн их чангаар хашгирав. Яг тэр Ббаүллу гуайн хүү золиг тэгсэн. Тэр золиг шилний хагархай бариад жүржийн модруу авирч байхыг харсан.

No comments:

Post a Comment