Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Шувуу болон сургууль тэгээд цэцэг
Шинэ гэрээсээ! Шинэ амьдрал, шинэ хүсэл мөрөөдөл, тэр мөрөөдөлдөө автан......
Шатам халуун нартай нэгэн өдөр би нүүдлийн ачаагаа Арисөддидэсө гуайтай хамт түүний хөтлөж яваа тэргэнд ачин дагалдан явлаа. Жигнэх адил халуун байсан ч анзааралгүй хөгжөөнтэй сэтгэлээр шинэ гэрлүүгээ явж байлаа.
Тэрэг энхэл донхолтой нарийн гудамжийг өнгөрөн Риүсангпаүллугийн замд ормогц зөөлнөөр хөгжилтэй нь аргагүй өнхөрч эхэллээ.
Бидний урдуур нэг гоё хөнгөн тэрэг өнгөрлөө.
Тэр машин Португаль хүн Манүэл Балладарэсө гуайн тэрэг.
Би Асүрэсөгийн гудамжны буланг тойрч, зам гарах үед холгүй газраас чихэнд дассан яруу чимээ сэтгэлд хүртэл орж ирлээ.
Тийшээ хар даа Арисаддидэсө гуай. Тээр тэнд Мангараддиба \ галт тэрэгний нэр\ явж байна.
Яаж мэдэв ээ?
Дууг нь сонсоод мэдсэн юм.

Чахрах болон тачигнах морин туурайн чимээ зам дээгүүр цуурайтлаа.
Би энэ тэргээ шинэ биш гэдгийг шууд л мэдэж байв. Гэхдээ бөх бат, хэрэгтэй гэж бодлоо.
Хоёр ч удаа ирж очсон ч манай гэрийн ачааг нэгийг ч үлдээлгүй ачих юм шиг санагдлаа.
Илжиг нь тийм сайн харагдахгүй байгаа ч би Арисөддидэсө ахыг баярлуулмаар байв.
Ах их гоё тэрэгтэй юм аа?
Юу нь гоё байх вэ? Хэрэглэхчээн болдог юм.
Илжиг ч гоё л юм байна ш дээ. Юу гэж дууддаг юм?
Сигану.
Тэрээр ярих сонирхолгүй байгаа бололтой.
Өнөөдөр миний хамгийн аз жаргалтай өдөр. Анх удаа илжигэн тэргэнд сууж үзлээ. Бас португал хүний тэргийг ч харж, мангарааддибагийн дууг сонссон учраас.
Тэр юу ч хэлсэнгүй.
Ах аа, мангараддиба Бразилийн хамгийн том галт тэрэг үү?
Үгүй, энэ шугамандаа л тийм байдаг.
Тэрээр илүү юм ярьсангүй. Үнэхээр томчууд нь заримдаа ойлгохын аргагүй. Гэрийн дэргэд хүрээд түүнд түлхүүр өгөөд найрсгаар асуулаа.
Ах аа, би туслах уу?
Үнэхээр битгий саад бол. За намайг дуудах хүртэл гарч тогло.
Би үүнийг сонсоод гарлаа.
Мингингню одоо бид хамтдаа байж болох боллоо. Би чамайг ямар ч модноос илүү гоёж чимж өгнө өгье. Үүнийг хар. Мингингню би тэрэг барьж ирсэн. Хичнээн гоё гээч. Кинонд гардаг сүйх тэрэгтэй адил. Одоо би мэдсэнээ бүгдийг ярьж өгье, болох уу?
Хашааны ёроолд зэрлэг өвс ногоо ойрхон бохир ус урсаж байв.
Энэ голын нэрийг юу гэж нэрлэх вэ?
Амазуна гэж дуудахад болно.
Зүйтэй амазунасө, энэ голын тээр тэндэх ой ширэнгэ дотор индианчуудын завь дүүрэн байгаа биз, мингингню?
Хэлэх ч юм биш. Үнэхээр индианчууд дүүрэн байгаа.
Одоо яг ярьж эхэлж байтал тээр тэндээс Арисөддидэсө гуай хаалга хаангаа намайг дуудлаа.
Энд байх уу? Үгүй бол хамт явах уу?
Энд байна аа. Ээж эгч нарыг ирэх хүртэл.
Ганцаар үлдсэн би гэр доторх булан бүрийг ажиглан харлаа.

No comments:

Post a Comment